Түгээмэл асуулт хуриултууд

Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх зөвшөөрлийг хэрхэн авах вэ?

Хууль зүйн сайдын 2013 оны А/121 тоот тушаалаар батлагдсан "Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэж журам"-д заасны дагуу зөвшөөрөл авахыг хүссэн иргэд дараах материалыг бүрдүүлэн ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвд албан бичгээр хүсэлт гаргана. Үүнд:
1. Байгууллага, албан тушаалтын хүсэлт,
2. Тээврийн хэрэгслийн гэрчилгээний болон жолоочийн бичиг баримтын хуулбар,
3. Тээврийн хэрэгслийн фото зураг /4 тал нь харагдахуйц байдлаар/.
Техник үйлчилгээний болон харуул хамгаалалтын  албад дараах бичиг баримтыг нэмж бүрдүүлнэ. Үүнд:
4. Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбар,
5. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
6. МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 2-р бүлгийн 2.4 заалтыг жолооч нартаа танилцуулсан тухай баримт.
Тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх тээврийн хэрэгсэл нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
1. Тээврийн хэрэгслийн урд хамар /капод/, тээшний таганд 350мм*350мм-ээс багагүй хэмжээтэй байгууллагын таних тэмдэг, хоёр хажуугийн хэсэгт MNS-4333:96 стандартын дагуу 90мм*50мм-ээс багагүй хэмжээтэй тоо бүхий харилцах утасны дугаар, 100мм*60мм-ээс багагүй хэмжээтэй үсэг бүхий байгууллагын нэр, үйлчилгээний чиглэл бүхий бичигтэй байна,
2. Тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэх тээврийн хэрэгсэлд бичигдэх байгууллагын нэр, үйлчилгээний чиглэл, харилцах утасны дугаарыг тухайн тээврийн хэрэгслийн үндсэн өнгөөс ялгарах өнгөөр бичсэн байна. /Энэ шаардлага нь төрийн тусгай хамгаалалтын тээврийн хэрэгсэлд хамаарахгүй/

Би гадаадад жолооны сургууль төгсөөд тухайн орны тээврийн хэрэгсэл жолоодох үнэмлэх авсан. Одоо эх орондоо ирээд Монгол улсын жолооны үнэмлэх яаж авах вэ?

МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ГАДААД ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХЭЭ СОЛИУЛАХ

Монгол улсын иргэн гадаад жолооны үнэмлэхээ солиулах бол дараах материалыг бүрдүүлж, Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвд өгнө.
1. Албан хүсэлт;
2. Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатоор баталгаажуулах/;
3. Гадаад паспортний визтэй хэсгийг нотариатаар баталгаажуулах;
4. Гадаад жолооны үнэмлэхийг нотариатаар баталгаажуулах;
5. Гадаад жолооны үнэмлэхийг орчуулгын товчоогоор орчуулах;
6. Үйлчилгээний 1 номерийн цонхноос эрүүл мэндийн хуудас /100 төгрөг/ авч, оршин суугаа дүүргийнхээ эмнэлэгт үзүүлж бөглүүлэх;
7. Үйлчилгээний 2 номерийн цонхноос жолоочийн хувийн хэрэг /200 төгрөг/ авч, компьютерээр шивүүлж авчирах;
8. 12500 төгрөг 100900012520 дансанд тушаах /Хүлээн авагч нь: ЦЕГ, хүлээн авагч банк: Төрийн сан/;
9. 2 хувь цээж зураг /4х6 см/;
10.Тухайн улсынхаа жолооны үнэмлэхийг эх хувиар нь авчирах;

Хаяг: Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төв нь Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Доржийн гудамж, Home plaza төвийн зүүн талд /хуучнаар Их Засаг их сургууль явах замд Сэлэнгэ зочид буудлын замын эсрэг талд/

Утас: 1900-1109

 

Манай захирал гадаад хүн байдаг. Монгол улсын жолооны үнэмлэхээ үрэгдүүлчихсэн одоо хэрхэн яаж нөхөж авах вэ?

ГАДААДЫН ИРГЭН МОНГОЛ УЛСЫН ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХ ҮРЭГДҮҮЛСЭН БОЛОН ХУГАЦАА ДУУССАН БОЛ

Гадаадын иргэн Монгол улсын жолооны үнэмлэх авч үрэгдүүлсэн, эсвэл хүчинтэй хугацаа дууссан бол дараах материалыг бүрдүүлнэ.
1. Гадаад паспортны визтэй хэсгийг хуулбарлах;
2. Монгол улсад оршин суух үнэмлэхний  хуулбарыг нотариатаар баталгаажуулах
3. 12500 төгрөг 100900012520 дансанд тушаах /Хүлээн авагч нь: ЦЕГ, хүлээн авагч банк: Төрийн сан/;
Хаяг: Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төв нь Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Доржийн гудамж, Home plaza төвийн зүүн талд /хуучнаар Их Засаг их сургууль явах замд Сэлэнгэ зочид буудлын замын эсрэг талд/

Утас: 1900-1109

Би жолооны үнэмлэхээ хулгайд алдсан одоо яаж нөхөн авах вэ?

ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХ ҮРЭГДҮҮЛСЭН, СОЛИУЛАХ БОЛ

Хэрэв та жолооны үнэмлэх үрэгдүүлсэн, хуучирч муудсан үнэмлэх солиулах бол дараах материалыг бүрдүүлж, ЦЕГ-ын Лицензийн төвийн үйлчилгээний танхимд долоо хоног бүрийн Даваа-Баасан гаригуудад өглөөний 08.00-17.00 цагийн хооронд үйлчлүүлнэ үү.
1. Иргэний цахим үнэмлэх, хуулбарын хамт;
2. Цээж зураг 1% /4х6см/;
3. Дараах дансанд жолооны үнэмлэхний үнэ тушаана:
4. Хүлээн авагч байгууллага – ЦЕГ-ын жолооны үнэмлэх орлого
5. Хүлээн авагч банк – Төрийн сан;
6. Данс – 100900012520;
7. Тушаах мөнгөн дүн – 12500 төгрөг /Дээрх материалыг өөрийн биеэр бүрдүүлж өгснөөр ажлын 5 хоногт үнэмлэх нөхөж олгогдоно/;
8. Солиулах бол гэмтсэн, хуучин үнэмлэхийг авчирах;
9. Эрүүл мэндийн хуудас авч, харьяа дүүргийн эмнэлэгийн үзлэгт хамрагдах;
Хаяг: Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төв нь Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Доржийн гудамж, Home plaza төвийн зүүн талд /хуучнаар Их Засаг их сургууль явах замд Сэлэнгэ зочид буудлын замын эсрэг талд/

Утас: 1900-1109

Би 1985 онд жолооч болсон тухайн үедээ авч байсан жолоочийн үнэмлэхээ яаж солиулах вэ?

ЖОЛООНЫ ХУУЧИН ҮНЭМЛЭХНИЙ ЛАВЛАГАА

эрэв та хуучин жолооны А1, А2, А3 үнэмлэхтэй эсвэл хуучин гурав нугардаг жолооны үнэмлэхтэй бол дараах материалыг бүрдүүлэн ЦЕГ-ын Лицензийн төвийн үйлчилгээний танхимын цонхоор ажлын өдрүүдэд өглөөний 08.00-17.00 цагийн хооронд үйлчлүүлнэ үү. Иргэний үнэмлэхний хуулбарын ар талд нь хэдэн онд хаана ямар жолооны курсэд суралцсан болон овог нэр, регистрийн дугаарыг тодорхой бичсэн өргөдлөөр лавлагаа авна. Өрөгдөл бичих /Авто курсын нэр, суралцаж байсан он, сар тодорхой бичиж лавлагаа авна./ Хуучин жолооны А-I, II, III үнэмлэхийг шинэ жолооны үнэмлэхээр солиулах тохиолдолд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийн 7 хоногийн давтан сургалтанд хамрагдана.
1. Жолоодох эрхийн үнэмлэхний үнэ - 12500 төгрөг;
2. Хүлээн авагч банк - Төрийн сан банк;
3. Хүлээн авагч байгууллага – ЦЕГ-ын жолооны үнэмлэх орлого;
4. Дансны дугаар – 100900012520;
Хаяг: Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төв нь Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Доржийн гудамж, Home plaza төвийн зүүн талд /хуучнаар Их Засаг их сургууль явах замд Сэлэнгэ зочид буудлын замын эсрэг талд/

Утас: 93025241

Би Солонгост ажилдаг тухайн улсын жолооны үнэмлэх авах гэсэн надаас жолоочийн зурагтай лавлагаа хүсэж байна. Би жолоочийн зурагтай лавлагааг хаанаас авах вэ?

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХ ЭРХИЙН ЗУРАГТАЙ ЛАВЛАГАА АВАХ

Хэрэв та гадаадын аль нэг улсад ажиллаж, амьдарч байх хугацаанд тухайн орны жолооны үнэмлэх авах хүсэлтийг гаргахад таниас зурагтай лавлагаа хүссэн бол, шинээр ажилд ороход тухайн байгууллага жолоодох эрхийн лавлагаа хүссэн бол доорх бичиг баримтыг бүрдүүлж, ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвийн үйлчилгээний танхимын цонхоор ажлын өдрүүдэд өглөөний 08.30-17.30 цагийн хооронд үйлчлүүлнэ үү.
1. Гадаад улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа тохиолдолд хөдөлмөрийн биржийн албан бичиг;
2. Гадаад улсад сурч, амьдарч байгаа тохиолдолд тухайн улсын түр оршин суух бичиг баримтын хуулбар;
3. Иргэний үнэмлэх;
4. Жолооны үнэмлэхний хамт бүрдүүлж лавлагаа авна.
Хаяг: Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төв нь Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Доржийн гудамж, Home plaza төвийн зүүн талд /хуучнаар Их Засаг их сургууль явах замд Сэлэнгэ зочид буудлын замын эсрэг талд/

Утас: 1900-1109

Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 6 сараар хасуулсан. Одоо миний эрх сэргэх хугацаа дууссан тул яаж жолооны үнэмлэхээ авах вэ?

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХ ЭРХ СЭРГЭЭХ, ЖОЛООЧИЙН ХУРААГДСАН ҮНЭМЛЭХНИЙ ЛАВЛАГАА

Та тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жил хүртэл хугацаагаар хасуулсан тохиолдолд:
1. Жолоодох эрхээ сэргээх тухай өргөдөл;
2. ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвийн үйлчилгээний танхимын аль нэг цонхноос лавлагаа авна;
3. Эрүүл мэндийн хуудас авч, харьяа дүүргийн эмнэлэгийн үзлэгт хамрагдах;
4. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийн шалгалт өгнө. /Жич: Шалгалтыг ажлын бүх өдрүүдэд Лицензийн төвийн байранд авна. /
Хаяг: Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төв нь Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Доржийн гудамж, Home plaza төвийн зүүн талд /хуучнаар Их Засаг их сургууль явах замд Сэлэнгэ зочид буудлын замын эсрэг талд/

Утас: 1900-1109

Манай компаний зөвлөх гадаад хүн байдаг. Энд ажлын шугамаар машин жолоодох шаардлагатай байгаа тул Монгол улсын жолоочийн үнэмлэх яаж авах вэ?

Гадаадын иргэн манай улсад түр хугацаагаар оршин суухдаа тээврийн хэрэгсэл жолоодох бол дараах материалыг бүрдүүлж, ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвд өгнө.
1. Албан хүсэлт;
2. Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар;
3. Гадаад паспортны визтэй хэсгийн хуулбарлах;
4. Гадаад жолооны үнэмлэхийг орчуулгын товчоогоор орчуулах;
5. Гадаад жолооны үнэмлэхний хуулбар /нотариатоор баталгаажуулах/;
6. Монгол улсад оршин суух үнэмлэхний хуулбар /нотариатоор баталгаажуулах/;
7. 12500 төгрөг 100900012520 дансанд тушаах /Хүлээн авагч нь: ЦЕГ, хүлээн авагч банк: Төрийн сан/;
8. Үйлчилгээний цонхноос 200 төгрөг тушааж, жолоочийн цагаан хуудас авч бөглөх;
9. 2 хувь цээж зураг /4х6 см/;
10. Тухайн улсын жолооны үнэмлэх, оршин суух үнэмлэхийг эх хувиар нь авчирах;
11. Эрүүл мэндийн хуудас авч, харьяа дүүргийн эмнэлэгийн үзлэгт хамрагдах;
12. Замын хөдөлгөөний хууль дүрмийн шалгалт өгөх /Шалгалтыг Лицензийн төвийн байранд ажлын өдрүүдэд 14:00 цагаас авна./
Хаяг: Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төв нь Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Доржийн гудамж, Home plaza төвийн зүүн талд /хуучнаар Их Засаг их сургууль явах замд Сэлэнгэ зочид буудлын замын эсрэг талд/

Утас: 1900-1109