/ Хууль эрх зүй / Дагаж мөрдөх журам / Мэргэжил, хяналтын чиглэлээр / Хууль зүйн сайдын 2015 оны А/189 дугаар тушаалаар баталсан “Жолоодох эрхийн үнэмлэх олгох журам”

Хууль зүйн сайдын 2015 оны А/189 дугаар тушаалаар баталсан “Жолоодох эрхийн үнэмлэх олгох журам”

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН
САЙДЫН ТУШААЛ

 

2015 оны 08 дугаар                                 Дугаар А/189                                          Улаанбаатар
сарын 28-ны өдөр                                                                                                              хот                                                                                                                                                                          

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:\

1.“Жолоодох эрхийн үнэмлэх олгох журам”-ыг нэгдүгээр, “Монгол Улсын жолоочийн үнэмлэхний загвар”-ыг хоёрдугаар, “Монгол Улсын Олон улсын жолоочийн үнэмлэхний загвар”-ыг гуравдугаар, “Жолоочийн түр зөвшөөрлийн загвар”-ыг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.

 

2. Монгол Улсын “Жолоочийн үнэмлэх”-ний үнэ 12 500 төгрөг /арван хоёр мянга таван зуун төгрөг, “Олон улсын жолоочийн үнэмлэх”-ний 20 000 төгрөг /хорин мянган төгрөг/ байхаар тогтоосугай.

 

3.Энэ журмыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан 2008 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө олгосон жолоодох эрхийн үнэмлэхийг солих ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэхийг Цагдаагийн ерөнхий газар /тэргүүн комиссар Р.Чингис/-т үүрэг болгосугай.

 

4.Тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газар /тэргүүн комиссар Р.Чингис/, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Үнэнбат/ нарт тус тус даалгасугай.

 

5.Энэ тушаал гарсантай холбогдуулан Хууль зүйн сайдын 2012 оны А/38,  2015 оны А/102 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

6.Энэ журмыг 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

 

  САЙД                                     Д.ДОРЛИГЖАВ

 Дэлгэрэнгүй файл татах

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2014-12-30
Эрэн сурвалжилж байна