/ / Хууль зүйн сайдын 2013 оны А/121 дугаар тушаалаар баталсан “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам”

Хууль зүйн сайдын 2013 оны А/121 дугаар тушаалаар баталсан “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам”

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН
САЙДЫН ТУШААЛ

 

2013 оны 05 дугаар                                 Дугаар А/121                                          Улаанбаатар
сарын 31-ний өдөр                                                                                                              хот                                                                                                                                                                          

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 7дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:

1. “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам”-ыг хавсралтаар баталсугай.

2. Энэ журмын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /О.Алтангэрэл/, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Цагдаагийн ерөнхий газрын дарга / бригадын генерал Б.Билэгт/-д тус тус даалгасугай.

3. Энэ тушаал батлагдан гарсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2007 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 159 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

4. Энэ журмыг 2013 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

САЙД                                     Х.ТЭМҮҮЖИН

 Дэлгэрэнгүй файл татах

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2014-12-30
Эрэн сурвалжилж байна