/ Хууль эрх зүй / Дагаж мөрдөх журам / Зөвшөөрөл, хяналтын чиглэлээр / Хууль зүйн сайдын 2015 оны А/245 дугаар тушаалаар баталсан “Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”

Хууль зүйн сайдын 2015 оны А/245 дугаар тушаалаар баталсан “Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН
САЙДЫН ТУШААЛ

 

2015 оны 10 дугаар                                 Дугаар А/245                                          Улаанбаатар
сарын 26-ны өдөр                                                                                                              хот                                                                                                                                                                          

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Галт зэвсгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3, 16.10 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.“Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ыг нэгдүгээр, “Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл худалдах төвд эрх олгох, салбар нээх болон төвийн зохион байгуулалт, үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах журам”-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Батлагдсан журмуудыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг сонгон шалгаруулалтыг зохион байгуулах комисст үүрэг болгосугай.

3.Тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газар /тэргүүн комиссар Р.Чингис/, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Үнэнбат/-т тус тус даалгасугай. 

4.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2002 оны 157 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай

САЙД                                     Д.ДОРЛИГЖАВ

 Дэлгэрэнгүй файл татах

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2014-12-30
Эрэн сурвалжилж байна