/ / ЖОЛООДОХ ЭРХ СЭРГЭЭХ

ЖОЛООДОХ ЭРХ СЭРГЭЭХ

 

СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОН ЗӨРЧЛИЙН УЛМААС ЭРХЭЭ ХАСУУЛСАН

НЭГ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн улмаас эрхээ хасуулсан этгээд 6 цагийн сургалтад хамрагдан, шалгалтад тэнцсэн тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээнэ.
1.Иргэний үнэмлэхний хуулбар эсхүл иргэний үнэмлэхний лавлагаа
2.Эрүүл мэндийн тодорхойлолт
3.Хууль, дүрмийн 6 цагийн сургалтанд хамрагдсан тодорхойлолт
4.Жолооны үнэмлэхний мөнгө 12500 төгрөг тушаасан баримт. /Дансны дугаар: 100900012520, Хүлээн авагч банк - Төрийн сан, Хүлээн авагч байгууллага - ЦЕГ-ын ЦЕГ-ын жолооны үнэмлэх орлого/
Жич: Хууль, дүрмийн шалгалт ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвийн сургалтын танхим, Дүнжингарав худалдааны төвд байрлах "Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв"-д явагдана.

 

ЗӨРЧЛИЙН ОНОО ДУУССАН БОЛ

ХОЁР. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос бусад байдлаар жолоодох эрхээ хасуулсан этгээд 6 цагийн сургалтад хамрагдан, шалгалтад тэнцсэн тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээнэ.
1.Иргэний үнэмлэхний хуулбар эсхүл иргэний үнэмлэхний лавлагаа
2.Хууль, дүрмийн 6 цагийн сургалтанд хамрагдсан тодорхойлолт

Жич: Хууль, дүрмийн шалгалт ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвийн сургалтын танхим, Дүнжингарав худалдааны төвд байрлах "Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв"-д явагдана.

Мэдээллийг 2017-12-07 өдөр шинэчилсэн.

СЭТГЭГДЭЛҮҮД :

erdenebold_du@yahoo.com:
202.179.31.23
hi
2016-07-26 22:41:03
Зочин:
202.21.116.162
П.... эхэлсэн нэртэй танай байгууллагын нэг авгай хүний жолооны эрх хасуулсан бол сэргээж өгнө гээд мөнгө аваад хулхидаад яваад байдаг хүн байна шүү.
2016-11-09 17:55:26
Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2014-12-30
Эрэн сурвалжилж байна