/ / МОНГОЛ УЛСЫН БОЛОН ОЛОН УЛСЫН ЖОЛООДОХ ЭРХИЙН ҮНЭМЛЭХ ШИНЭЭР АВАХ

МОНГОЛ УЛСЫН БОЛОН ОЛОН УЛСЫН ЖОЛООДОХ ЭРХИЙН ҮНЭМЛЭХ ШИНЭЭР АВАХ

МОНГОЛ УЛСЫН ЖОЛООДОХ ЭРХИЙН ҮНЭМЛЭХ

Тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалт өгч тэнцсэн, 18 нас хүрсэн иргэнд дараах баримт бичгийг үндэслэн олгоно.
1.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалт авах журамд заагдсан үнэлгээний хуудас
2.Иргэний үнэмлэх, гадаадын иргэн бол гадаад паспорт, МУ-д түр оршин суух үнэмлэх, нотариатаар баталгаажуулсан хуулбар
3.Цээж зураг 2% /3х4см/
4.Эрүүл мэндийн тодорхойлолт /Цусны бүлэг тогтоолгосон./
5.Жолооны үнэмлэхний мөнгө 12500 төгрөг тушаасан баримт. /Дансны дугаар: 100900012520, Хүлээн авагч банк - Төрийн сан банк, Хүлээн авагч байгууллага - ЦЕГ-ын СХГазар/

ОЛОН УЛСЫН ЖОЛООДОХ ЭРХИЙН ҮНЭМЛЭХ

Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцийн гишүүн орноос олгосон, уг конвенцид нийцсэн хүчин төгөлдөр жолоодох эрхийн үнэмлэх бүхий Монгол Улсын иргэнд дараах баримт бичгийг үндэслэн олгоно.
1.Хүсэлт /Монгол хэл дээр/
2.Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар, эсвэл иргэний үнэмлэхний лавлагаа.
3.Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцийн гишүүн орноос олгосон, уг конвенцид нийцсэн хүчин төгөлдөр жолоочийн үнэмлэх түүний монгол хэл дээр хөрвүүлсэн албан ёсны орчуулга, эсхүл Монгол Улсын үндэсний жолоочийн үнэмлэх, тэдгээрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
4.Цээж зураг 2% /3х4см/
5.Жолоочийн бүртгэлийн хуудас /үйлчилгээний танхимаас авна/
6.Олон улсын жолоочийн үнэмлэхний үнэ төлсөн баримт

Мэдээллийг 2017-12-07 өдөр шинэчилсэн.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Батмөнхөс:
202.179.24.237
Олон улсын үнэмлэх авахад эдгээрээс өөр юу хэрэгтэй вэ? Ямар дансанд хэдэн төгрөг тушаах вэ? 1.Хүсэлт /Монгол хэл дээр/ 2.Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар, 3.Монгол Улсын үндэсний жолоочийн үнэмлэх, тэдгээрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар 4.Олон улсын жолоочийн үнэмлэхний үнэ төлсөн баримт 5.Цээж зураг 2% /3х4см/
2017-03-03 20:52:28
ану:
202.179.31.242
тодорхой бичиж болдоггүй юм уу
2017-07-25 16:59:39
Jandos:
202.70.46.232
muu
2017-09-25 09:33:04
soyol:
202.179.31.242
оуын жолооны үнэмлэх хэдэн төгрөг тушаах вэ
2018-01-16 17:39:43
selengesuren@mak.mn:
78.16.183.141
сайн байна уу? Манай улс "1949 UN Convention IDP" нэгдсэн үү? ОУ-н жолооны үнэмлэхийг хүлээн зөвшөөрсөн улсуудын жагсаалт байна уу? Ж/нь: ИРЛАНД улсад.
2018-08-04 23:05:09
өөнжийн :
202.179.31.234
19001109-аас жолооны үнэмлэхний талаарх мэдээллээ аваарай
2018-11-23 04:09:14
Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2014-12-30
Эрэн сурвалжилж байна