/ Зөвлөгөө / Галт зэвсэг ашиглах, хамгаалах / Галт зэвсэг шилжүүлэх буюу эзэмшигч өөрчлөх тохиолдолд бүрдүүлэх материал

Галт зэвсэг шилжүүлэх буюу эзэмшигч өөрчлөх тохиолдолд бүрдүүлэх материал

Галт зэвсгийг шилжүүлж өгөхийг хүссэн  болон авах хүмүүсийн өргөдөл
Худалдах, худалдан авах гэрээ буюу Бэлэглэлийн гэрээ  хийж нотариатаар  баталгаажуулсан байна. / Гэрээн дээр хоёр  иргэний үнэмлэх галт зэвсгийн гэрчилгээ давхар батлагдана /
Галт зэвсэг авч байгаа хүний 3/4 хэмжээний зураг 3 хувь /одоогийн үеийн/
Тэмдэгтийн хураамж, 2500 төгрөг тушаасан баримт/ Улаанбаатар банк 2611175861 тоот данс, Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс/
Гэмт хэрэгт холбогдож байгаагүй эсэх талаар тодорхойлолтын үнэ 1000 төгрөгийг тушаасан баримт /Төрийн сан 900012034 тоот данс, ЦЕГ-ын Дэмжлэг үзүүлэх газар
Оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт
Даваа гарагт 14.00 цагт, Пүрэв гараг 10,00 цагт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн дээр буу, 2 ширхэг сумтай очиж хошуу, хонгионы санд дээж өгч бичиг авах
Шилжүүлэг хийлгэх  тохиолдолд хуучин эзэмшигчийн оршин суух дүүргийн цагдаагийн хэлтсээс хасалт хийлгэж тусгай тэмдэглэл дээр даруулж 14, 15 дугаар хуудасыг  бүрэн бөглүүлсэн байна.


Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Самбуугийн гудамж-18 Улаанбаатар хотын цагдаагийн газар

Утас: 99190504, 96666162, 98996262

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2014-12-30
Эрэн сурвалжилж байна