/ / Тоёота Приус-30 маркийн тусгай тоноглол бүхий авто машинаар хамгаалалтын үйл ажиллагаа явуулна.

Тоёота Приус-30 маркийн тусгай тоноглол бүхий авто машинаар хамгаалалтын үйл ажиллагаа явуулна.

АСЕМ-ын дээд хэмжээний 11 дүгээр уулзалтын өндөр хэмжээний зочид төлөөлөгчдийн хамгаалалтад үйлчлэх Тоёота Приус-30 маркийн тусгай тоноглол бүхий  авто машинуудыг өдөр Цагдаагийн ерөнхий газарт хүлээлгэн өгөх ёслол боллоо.

Уг арга хэмжээнд Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Үнэнбат, Хууль зүйн нэгдсэн бодлогын газрын дарга Т.Ганбаатар болон, АСЕМ-ын ажлын хэсгийн гишүүд, Цагдаагийн Ерөнхий газрын удирдлагууд оролцлоо. Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга  Ж.Баярцэцэг нээж хэлсэн үгэндээ: 

"АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын бэлтгэл ажилд Монгол Улсын Засгийн газраас ихээхэн ач холбогдол өгч, бүх талаар дэмжин ажиллаж байна. Үүний тод жишээ нь АСЕМ-ын зочид, төлөөлөгчдийн үйлчилгээнд шаардлагатай авто машинуудыг импортоор оруулахад ногдуулах Гаалийн, Нэмэгдсэн өртгийн, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хууль баталсан явдал юм. Уг хуулийн хүрээнд тусгай тоноглогдсон эдгээр машиныг Япон улсаас нийлүүлж байна. Дээд түвшний уулзалтын аюулгүй байдал, зохион байгуулалтыг өндөр түвшинд хангах нь бид бүгдийн хамгийн чухал үүрэг юм” гэдгийг дурьдаад ЦЕГ-ын бие бүрэлдэхүүнд амжилт хүслээ.

Тоёота Приус-30 маркийн тусгай тоноглол бүхий энэхүү авто машиныг төлөөлөгчдийн цувааг хөтлөх хөтөч машины зориулалтаар ашиглах бөгөөд дээд хэмжээний уулзалтын дараа олон нийтийн хэв журмыг сахиулах, аюулгүй байдлыг хангах болон цагдаагийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглах юм.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2014-12-30
Эрэн сурвалжилж байна