/ / “ОРОН НУТАГ ДАХЬ ТӨРИЙН УДИРДЛАГА БОЛОН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДЛАГЫН ЭРХ МЭДЛИЙН ХАРИЛЦААНЫ АСУУДАЛ”

“ОРОН НУТАГ ДАХЬ ТӨРИЙН УДИРДЛАГА БОЛОН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДЛАГЫН ЭРХ МЭДЛИЙН ХАРИЛЦААНЫ АСУУДАЛ”

Монгол Улс түүхэн хөгжлийнхээ өнө эртний үеэс засаг захиргааны уламжлалт хуваарьтай байжээ.

Орон нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэн бий болоод арав гаруй жилийн нүүр үзэж, зарим нааштай тал ажиглагдаж байгаа хэдий ч Хурлын байгууллага,Засаг даргын хоорондын харилцаа, эрх мэдлийн асуудал, нутгийн захиргааны байгууллага болон төрийн захиргааны төв байгууллагууд хоорондын харилцааны асуудалд зарим бэрхшээл байсаар байна.

Засаг дарга болон иргэдийн төлөөлөгчдийн хурал нь орон нутагт иргэд рүүгээ чиглэсэн тэдгээрийн амьдралын асуудлыг шийдэх зөв алхамыг шийдвэр болгон гаргаж ажиллах нь зүйтэй.

Нутгийн өөрөө удирдах ёсны тухай тодорхойлолтод төрийн хэргийн үлэмж хэсгийг Орон Нутгийн түвшинд хэрэгжүүлэхээр заасан байдаг билээ.

Энэ нь төр орон Нутгийн түвшинд нутгийн удирдлагын байгууллагууд гүйцэтгэж чадах чиг үүргийг тэднээр гүйцэтгүүлэх төдийгүй, шаардлагатай үед өөрийн зарим чиг үүргийг нэмж шилжүүлдэгээр илэрч байдаг. Үүнийг нутгийн өөрөө удирдах ёс буюу төвлөрлийг сааруулах агуулгыг өөртөө багтааж байдгийн нэг илрэл гэж хэлж болно.

Нутгийн өөрөө удирдах ёс хөгжсөнөөр төрийн болон иргэд өөрийн амьдрал ахуйтай холбогдсон асуудлыг шийдвэрлэхэд оролцох боломж бүрддэг байна. Нутгийн өөрөө удирдах байгууллагын гаргаж буй шийдвэр нь Орон нутгийн бодит хэрэгцээ, шаардлагатай уялдаж гарч байдаг.

Энэ бол тухайн нутгийн иргэдээс өөрхэн ч тухайн орон нутгийн хэрэгцээ, шаардлага, эдийн засаг, санхүүгийн боломж, нөхцлийг мэдэхгүйтэй холбоотой юм.

Нутгийн өөрөө удирдах байгууллагууд нь орон нутгийн амьдралын асуудлуудыг шийдвэрлэж, тодорхой ажил зохион байгуулж, тодорхой үр дүнд хүрэхээр иргэдийн оролцох санаачлага, идэвхи их нэмэгдэж ирдэг байна. Энэ нь тэдний өөрсдийг нь сонгож байгуулсан байгууллага учраас тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавих боломжоор хангагддаг.

 Монгол орон ардчилал, зах зээлийн харилцаанд эргэлт буцалтгүй орж эхэлсэн тэр үед шинэ Үндсэн Хууль батлагдсанаа рнутгийн удирдлагын тогтолцоог өөрчлөн байгуулах эрх зүйн орчин бүрдсэн юм. Ардчилсан нийгэмд иргэн бүр өөрийн амьдарч буй орон нутгийнхаа асуудлыг шийдвэрлэхэд оролцох боломж бүрдсэн, эрх зүйн орчинг бүрдүүлж өгсөн шинэ Үндсэн хуультай болсон билээ. Мөн Үндсэн Хууль батлагдсан тэр жил нутгийн удирдлагын хууль мэндэлсэн нь “Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль юм.

Үүнээс хойш олон хуулиуд батлагдан гарч ирсэн. Монгол улсын шинэ Үндсэн Хууль хэрэгжсэнээр нийгмийн амьдралын бүхий л харилцааг хуулиар зохицуулдаг болов.

Нутгийн өөрөө удирдах байгууллагыг Үндсэн Хуульд ийнхүү тодорхойлжээ. Нутгийн өөрөө удирдах байгууллага бол аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн Иргэдийн Төлөөлөгчдын Хурал, баг, хороонд Иргэдийн Нийтийн Хурал юм.

Цоо шинэ удирдлагын бүтцийг бий болгож Үндсэн Хуулиар баталгаажуулсан нь том дэвшил байлаа. Үндсэн Хуулинд ”Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь Нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээрх эрэгжинэ” гэж заасан.

Эдгээрээс үзэхэд засаг захиргааны нэгжийн удирдлага нь нэг талаас иргэдийн төлөөллийн байгууллага болох ИТХ, нөгөө талаас төр засгийн төлөөлөгч болох Засаг дарга нар юм.

Засаг дарга нь Засгийн газар болон дээд шатныхаа байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг тэдний өмнө хариуцдаг.

Нутгийн удирдлагын байгууллагыг ардчилсан зарчмаар илтод тодорхой өөрсдийнхөө төлөөлөгчдөөр дамжуулан даргыг сонгох эрхийг хуулиар баталгаажуулж өгсөн явдал юм.

Зорилго

Орон нутаг дахь төрийн удирдлага болон нутгийн өөрөө удирдлагын эрх мэдлийн харилцааны асуудлыг шийдвэрлэхэд  оршино.

ü  Орон нутагт эрх мэдэл харилцааны асуудал өнөөгийн байдлаар хэрхэн шийдвэрлэгдэж чадаж буйг  тодорхойлох

ü  Орон нутгийн хөгжилд эрх мэдэл нөлөөлөл үзүүлж буй эсэхийг судлах үүнээс хэрхэн ангижрах  байдлыг  судална.

Онол арга зүйн хувьд:

Нутгийн өөрөө удирдах  байгууллагын тогтолцооны үүсэл хөгжил нь суурин болон нүүдлийн соёл иргэншил оршин тогтсонтой холбоотой байна. Тухайн үедээ нутгийн өөрөө удирдах  ёсны /байгууллагын /хөгжилд том хувь нэмэр оруулсан гол үйл явдал нь Францд гарсан хувьсгал байжээ.            

Нутгийн удирдлага гэдэг нь товчхон хэлэхэд төвийн удирдлагаас ангид орон нутгийн төвшний удирдлагыг хэлэх бөгөөд энэ нь засаг захиргаа, удирдлагын арга барилтай зөв хослох чигүүргийг хэрэгжүүлэхэд олон түмэн оролцох боломжтой, гадны ямар нэг нөлөө, хяналтаас чөлөөтөй байж тэдгээрийн тодорхой засаглах бүрэн эрхийн тухай асуудал юм.

Гүйцэтгэх эрх мэдэл нь 1992 оноос Монгол улсын төрийн эрх мэдлийн механизм нь “хөдөлмөрийн хуваарилалт-аас” эрх мэдийн хуваарилалтанд шилжсэн.

Өөрөөр хэлбэл төрийн эрх мэдлийн хуваагдашгүй байдлын зарчмаас төрийн эрх мэдлийг хуваадаг бус харин хуваарилдаг зарчимд шилжсэн гэсэн үг. Гүйцэтгэх эрх мэдэл Манай улсын хувьд нэгдмэл улсын үндсэн дээр хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл, Гүйцэтгэх эрх мэдэл нь нийт улс орны, Аймаг, Нийслэл, Сум, Дүүрэг Баг, Хорооны түвшинд хэрэгжинэ.

Судалгааны арга:

     Ж.Сүхбаатарын “Монгол улсын захиргааны эрх зүй” ном болон судалгааны үр дүнд дүн шинжилгээ хийж хаваргасан болно. Энэхүү судалгаа нь баримт бичигт дүн шинжилгээ хийх, харьцуулах, нэгтгэн дүгнэх аргуудыг ашигласан болно.

Дэлхийн хөгжиж буй улс орнууд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийг улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжлийн чухал ач холбогдол бүхий арга хэрэгсэл болгон ашиглаж байдаг юм.

Иймээс засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж нь байгаль, эдийн засаг, нийгмийн цогц болохын хувьд зах зээлийн харилцааны нөхцөлд жинхэнэ агуулгаараа үйлчилж байх явдал манай орны хувьд нэн чухал болж байна.

Өөрөөр хэлбэл, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийг боловсронгуй болгосноор хөгжлийн нөөц боломжийг илүү үр дүнтэй, зохистой ашиглах боломж нөхцлийг нээх, бүрдүүлэх хэрэгтэй юм.

Анхаарал татаж байгаа хамгийн гол асуудал бол одоогийн аймаг, сумдын чадавхи сул, хvн амын тоо цөөн, зах зээлийн багтаамж бага байгаатай холбоотойгоор эрэлт, нийлүүлэлтэд тулгуурласан зах зээлийн эдийн засгийн хуулиуд жинхэнэ агуулгаараа үйлчлэх нөхцөл боломж хомс байна.

Өнөөгийн нийгэмтэй уялдуулан орон нутгийн байгууллагад Засаг дарга Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын аль нь илүү эрх мэдэлтэй байгааг судлан авч үзье. Ярилцлагад оролцогчдын дийлэнх нь үүнтэй санал нэг байсан ба Швед-Монголын Засгийн газрын хамтарсан “Монгол улсад нутгийн өөрийн удирдлагын чадавхийг дээшлүүлэх нь ”төслийн хүрээнд хийгдсэн “Орон нутгийн улс төрийн ёс зүйн асуудал“ сэдэвт судалгааны тайланд судалгаанд оролцогчдын 69 хувь нь Аймгийн Засаг дарга, Аймгийн ИТХ-аас илүү эрх мэдэлтэй, 64 хувь нь сумын Засаг дарга сумын ИТХ-аас илүү эрх мэдэлтэй гэж үзжээ.

Одоогийн хууль, эрх зүйн зохицуулалт үнэлэлт зэргээс авч үзвэл орон нутагт Засаг дарга нь  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас илүү эрх мэдэлтэй  хэмээн судалгаанаас харуулсан байна.

 Дүгнэлт

            Манай улс үндсэн хууль, болон Засаг захиргаа нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хуулийг баримтлан нутаг дэвсгэрийг захиран зарцуулах эрх бүхий субъект бол Засаг дарга юм. Уг судалгаанаас авч үзэхэд манай орон Шведийн улсын төрийн тогтолцоо болон удирдлагын аргыг авч хэрэгжүүлж буйн хөгжлийн гол үндэс болж байна. Мөн орон нутаг дахь байгууллагын эрх мэдлийн харилцааг хуулиар зохицуулж өгсөн байна. Төрийн эрх мэдэл буюу засаглах бүрэн эрх, нийт нийгмээ хамарсан, төрийн бүх байгууллага, албан тушаалтныг багтаасан байх.Төрийн удирдлага өргөн  бус утгаар бол төрийн шийдвэрийг гүйцэтгэх үйл ажиллагаа буюу  төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх олон талт нөлөөлөлийн үйл ажиллагаа болон төрийг удирдан захирах шинж чанар бүхий бусад үйл ажиллагаа мөн. Өөрөөр хэлбэл төрийн гүйцэтгэх эрх мэдэл нь төрийн удирдлагаар дамжин хэрэгжинэ.

Төрийн шийдвэрийг гүйцэтгэх үйл ажиллагааг шууд хэрэгжүүлэх субъект бол төрийн гүйцэтгэх байгууллагууд мөн. Гүйцэтгэх эрх мэдэл нь төрийн шийдвэрийг гүйцэтгэх чиг үүрэг, мөн уг чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах эрх хэмжээ зэргийг багтаасан ойлголт буюу улс төр, эрх зүйн шинжтэй категори болдог бол төрийн удирдлага нь гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон төрийн бусад удирдан захирах шинж чанар бүхий захиргаа, зохион байгуулалтын үйл ажиллагаа зэргийг багтаасан цогц ойлголт буюу зохион байгуулалт эрх зүйн шинжтэй категори болно. Нутгийн удирдлага нь нийгмийн удирдлагын хоёр хэлбэр буюу нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн /төвийн/ удирдлагатай хослуулах зарчим дээр суурилсан орон нутгийн засаг захиргааны удирдлага зохион байгуулалтын үйл ажиллагаа буюу нийтийн захиргааны үйл ажиллагааны нэг төрөл мөн. Удирдлага бол нөлөөллийн үйл ажиллагаа, захиргаа бол энэхүү үйл ажиллагааны субъект харин эрх мэдэл бол удирдлагыг хэрэгжүүлэх гол арга хэрэгсэл болно.

Номзүй

  1. Ч.Сосормаа “Төрийн захиргаанаас нийтийн захиргаа руу”
  2. А.Цанжид “Төрийн захиргаа” 2009 он
  3. Н.Лүндэндорж “Төрийн онол” 2008 он
  4. Судалгааны эмхэтгэл 2009 он
  5. МУ-ын хуулиуд

WWW.Legalinfo.mn

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2014-12-30
Эрэн сурвалжилж байна