/ / БҮРТГЭЛ, ХЯНАЛТЫН ТӨВ

БҮРТГЭЛ, ХЯНАЛТЫН ТӨВ

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/96 дугаар тушаалаар ЦЕГ-ын Иргэдэд үйлчлэх төвийг “Бүртгэл, хяналтын төв” болгон өөрчилж цагдаагийн байгууллагаа үзүүлж буй зөвшөөрөл, бүртгэлийн үйл ажиллагааг нэг цэгээс иргэн, хуулийн этгээдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй үзүүлэх, нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг зохион байгуулах үндсэн зорилготойгоор үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр боллоо.

Мэргэжил, хяналтын чиглэлээр:

-       Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах, сэргээх

-       Хорихоос өөр төрлийн ял эдлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх

-       Ангилал ахиулах, шинээр жолооч болох иргэдээс мэргэжлийн шалгалт авах

-       Олон улсын жолоодох эрхийн үнэмлэх олгох

-       Үнэмлэхээ үрэгдүүлсэн, солиулах иргэдийн хүсэлтийг хүлээн авах

-       МУ-ын жолооны үнэмлэх авах хүсэлтэй гадаад улсын иргэдийн материалыг хүлээн авах

-       Хуучин жолооны үнэмлэхний болон хүчинтэй эсэх лавлагаа олгох

Зөвшөөрөл, хяналтын чиглэлээр:

-       Ан агнах, спорт сургалт, цуглуулгын зориулалттай галт зэвсэг худалдан авахад зөвшөөрөл олгох

-       МУ-ын иргэн, хуулийн этгээд ан агнах, уралдаан тэмцээнд оролцох зорилгоор галт зэвсэг, хэрэглэлийг улсын хилээр гаргах, буцаан оруулах зөвшөөрөл олгох

-       Хураагдсан иргэдийн галт зэвсгийг хүлээн авч бүртгэх, хадгалах, дүгнэлт гаргуулах, устгах, шилжүүлэх, худалдах ажлыг зохион байгуулах

-       Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл тээвэрлэх тээвэрлэлтийн маршрут, чиглэлийг батлах

-       Аюултай ачаа, тээш тээвэрлэх хүсэлт гаргасан аж ахуйн нэгж, байгууллагын материалыг хянаж, тээврийн хэрэгсэлд зөвшөөрөл олгох

Тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх хүсэлт гаргасан аж ахуйн нэгж, байгууллагын материалыг хянаж, зөвшөөрөл олгох

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

оэгил:
66.181.160.90
Өршөөлийн хуйлаар хоолонд эрх сэргээж байна гэсэн үнэн юмуу
2017-07-08 17:12:22
Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2014-12-30
Эрэн сурвалжилж байна