/ / ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХНИЙ ХЭВЛЭЛТ ТҮР СААТСАН

ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХНИЙ ХЭВЛЭЛТ ТҮР СААТСАН

Жил бүр жолооны үнэмлэх хэвлэлттэй холбоотой саатал үүсэж материал, бэлдэц тасалдах явдал гарч байна. Уг шалтгаан нь 2014 оноос хойш жолооны үнэмлэхэд агуулагдах мэдээлэл төрийн нууцад хамаарагдахгүй болсноор бараа, материалыг шууд худалдан авалт хийгдэж байсан ажил зогсож жил бүр улсын төсөвт суугдсан санхүүжилтээр нээлттэй тендер зарлаж шалгарсан компанитай гэрээ байгуулан ажиллаж байна.

Жолооны үнэмлэх хэвлэх нээлттэй тендерийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас зарлаж 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр нээсэн. Тендер шалгаруулалтад 5 аж ахуй нэгж байгууллага материалаа ирүүлсэн боловч шаардлага хангасан компани шалгараагүй тул нээлттэй тендерийг үнэлгээний хороо дахин зарлах шийдвэр гаргасан байна.

Өнөөдрийн байдлаар тус төвд жолооны үнэмлэх нөхөн авах, солиулах, шинээр жолооч болсон, ангилал ахиулах 60 орчим мянган иргэдийн материал ирсэн бөгөөд Хууль зүйн сайдын 2015 оны А/189 дүгээр тушаалаар баталсан Монгол улсад хүчин төгөлдөр үйлчлэх “Жолоочийн түр зөвшөөрөл”-ийг олгож байна.

Нээлттэй тендер шалгаруулалт хуулийн хугацаандаа дахин зохион байгуулагдаж жолооны үнэмлэхний бэлдэц, хор дагалдах хэрэгсэл нийлүүлэлт 2017 оны 10 дугаар сараас хийгдэх төлөвлөгөөтэй байгаа тул иргэд та бүхнийг жолоочийн түр зөвшөөрөл, үнэмлэх солиулахаар материал бүрдүүлсэн иргэд хуучин шар жолооны үнэмлэхээр хөдөлгөөнд оролцох боломжтой талаар мэдээлж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Иргэн:
202.131.225.197
Хүн шулж ханахгүй байна уу. Хөдөө орон нутгаас байн байн ирж зардал чирэгдэл болж байж 3 сарын хугацаатай түр үнэмлэх авна. Түр үнэмлэхний хугацаа дуусаад 1 хоног өнгөрхөд л торгоно яацан ялзарсан дуракууд вэ.
2017-07-20 16:59:28
Иргэн:
202.131.225.197
Хаа байсан 2 сард өгсөн одоо хүртэл хэвлэгдээгүй. Жилийн хэдэн сард нь ер нь ажилаад байнаа хөөш
2017-07-20 17:00:53
Baynmunkh:
59.153.87.51
Та нар болиочдээ тэр түр үнэмлэх гээд бга зүйл нь захиалхаар гарахгүй юм тэр түц машинха лавлагаар явуулж болдоггүй юм уу тэртээ тэргүй хурууны хээ байдаг биздээ
2017-07-21 15:52:08
zurag :
59.153.112.57
tvr vnemlehnii zurag ygd huuchin anh irgenii vnemleh uurchlugduj bhd awhuulsn deer veiiin zurag bj bdg yum bee tailbar awmaar bn jinhene vnemleh tgj grhgvi 17 18tai veiin l zurag bh yum yah yostoi hariu hlhvv
2017-08-23 16:12:14
т.т:
150.129.141.232
хурдан үнэмлэхээ хэвлээчээ ямар хүнд сурталтайн бэ!!!!!!!
2017-11-15 23:46:10
Би байна:
66.181.185.193
Үнэмлэхээ авъя хөөе бандинуусаа
2017-12-14 22:01:39
Иргэн:
66.181.161.24
Шинэ жолоочийн үнэмлэх хэзээ гарах вэ ?
2018-01-02 21:18:19
иргэн:
139.5.218.185
Хугацаа дууссан шар үнэлэх солиход хугацаа дуусаад хэтэрсэний торууль төлдөг үү.хэлж өгөөч
2018-01-21 12:02:14
Temuulen:
202.126.89.59
Tur unemleh her udaj garah we medeelel uguch
2019-04-10 15:00:04
Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2014-12-30
Эрэн сурвалжилж байна