/ Мэдээ мэдээлэл / 2017 оны тайлан / Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд хийсэн ажил, арга хэмжээ:

Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд хийсэн ажил, арга хэмжээ:

Орон нутаг дахь замын цагдаагийн тасгийн дарга нарт Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгох мэргэжлийн шалгалт, жолоочийн үнэмлэх олгох, жолоодох эрх сэргээх болон шалгалтын төвийн үйл ажиллагаатай холбогдох журам, стандартуудыг мөрдөх зорилгоор зөвлөмж хүргүүлсэн.

Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулсан арга хэмжээний хүрээнд жолооч бэлтгэх үйл ажиллагаа явуулж буй сургалтын байгууллагын үйл ажиллагаатай танилцан илэрсэн зөрчил дутагдал, эрх сэргээх сургалт зохион байгуулж буй төрийн бус байгууллагын сургалтын чанар, жолоодох эрхийн шалгалт авах үйл ажиллагаанд илэрсэн дутагдлыг арилгуулах талаар алба хаагчдад зааварчилга, зөвлөмж өгч мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажилласан.

“Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээт төр” уриан дор тус төвөөс үзүүлж буй жолоочийн эрх сэргээх сургалт, шалгалт, жолооны үнэмлэх нөхөн олгох, солих үйлчилгээг нийслэлийн алслагдан хороодын иргэдэд ойртон үзүүлэх, “Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээ” сэдэвт арга хэмжээ явуулах төлөвлөгөө боловсруулан, уг арга хэмжээнд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах цагдаагийн төрөл мэргэжлийн албадад ажлын чиглэл өгөх хүсэлтийг албан бичгээр Цагдаагийн ерөнхий газрын дэд даргад хүргүүлж шийдвэрлүүлэн арга хэмжээг зохион байгууллаа.

Дархан, Орхон, Сэлэнгэ аймгийн иргэдэд жолоодох эрхийн үнэмлэх нөхөн олгох, солих үйлчилгээг нэг дороос хүргэх, жолоодох эрх олгох, эрх сэргээх шалгалт авах ажлыг аймаг, орон нутагт нь зохион байгуулах, орон нутгийн шалгалт авах эрх бүхий албан тушаалтанд зааварчилга, зөвлөмж, ажлын чиглэл өгч ажиллах, жолооч бэлтгэх сургалтын үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх зорилгоор төлөвлөгөө гарган батлуулж 2017.09.15-09.16-ны өдрүүдэд Дархан, Орхон, Сэлэнгэ аймгуудад 16 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж 1238 иргэнд үйлчилгээ үзүүлж, жолооч бэлтгэх үйл ажиллагаа явуулж буй сургалтын байгууллагын үйл ажиллагаатай танилцан эрх сэргээх сургалт зохион байгуулж буй төрийн бус байгууллагын сургалтын чанар, жолоодох эрхийн шалгалт авах үйл ажиллагаанд илэрсэн дутагдлыг арилгуулах талаар алба хаагчдад зааварчилга, зөвлөмж өгч мэргэжил арга зүйн удирдлагаар ханган Цагдаагийн ерөнхий газрын дэд даргад 2017.09.21-ний өдрийн 23/1496 дугаар албан бичгээр танилцуулсан.

Мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтэст галт зэвсгийн  талаар мэдээлэл, лавлагааг мэдээллийн нэгдсэн сангийн “жагсаалт” хэсгийн “галт зэвсгийн лавлагаа” цонхыг ашиглаж тус санг хариуцан ажиллаж байгаа эрх бүхий алба хаагчаараа гаргуулан авч байх талаар  албан бичгийг хүргүүлсэн.

ЦЕГ-ын тэргүүн дэд даргад Тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэх чиглэлээр танилцуулга, ЦЕГ-ын дэд даргад “Тусгай хэрэгсэл үйлдвэрлэх, засварлах, улсын хилээр нэвтрүүлэх журам”-ын төсөлд оруулах саналыг, Тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэх чиглэлээр танилцуулгыг, төрийн болон албаны нууцад хамаарах мэдээллийн саналыг, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн даргад Энхтайваны өргөн чөлөөний зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр явахаар зөвшөөрөгдсөн 52 тээврийн хэрэгслийн жагсаалтыг бүртгэлд оруулахаар, ОНАБХГ-ын даргад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас ирүүлсэн “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийн үед мөрдөх аюулгүй ажиллагааны журам”-д өөрчлөлт оруулах саналыг ЦЕГ-ын Хуулийн хэлтсээс дэвжлэг авч шийдвэрлэх саналыг, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, түүний түүхий эд тээвэрлэх үйл ажиллагаа эрхэлдэг “Дөрвөлжин эрдэнэ” ХХК-ий аюултай ачаа тээвэрлэх зориулалтын автомашинуудад ЦЕГ, МХЕГ-ын дарга нарын хамтарсан 2015 оны А/32/231 дүгээр тушаал “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийн үед мөрдөх аюулгүй ажиллагааны журам”-ын хэрэгжилтийг хангаж байгаа эсэхэд үзлэг, шалгалт хийсэн тухай илтгэх хуудсыг тус тус хүргүүлж ажиллаа.

            Цагдаагийн ерөнхий газрын дэд даргад Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны А/62 дугаар тушаалаар баталсан “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам”-ын дагуу 2017 оны 1 дүгээр улиралд зөвшөөрөл олгосон дүн мэдээг 2017 оны иргэд автомат ажиллагаатай бууг хагас автомат нэрээр тодорхойгүй зорилгоор гадаад орноос худалдаж авах, улсын хилээр нэвтрүүлэх хүсэлтийг ихээр ирүүлэх болсон тул Хууль зүйн сайд, Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайд нарын хамтарсан 2015 оны А/250, А/379, 437 дугаар тушаалаар баталсан “Иргэний болон харуул хамгаалалтын ангилалд хамаарах галт зэвсэг, сумны нэр, төрлийн жагсаалт”-д өөрчлөлтийг нэн яаралтай оруулах шаардлагатай байгаа талаарх танилцуулга, өөрчлөлтийн төслийг, Галт зэвсгийн тухай хууль, хуулийг дагаж мөрдөх хууль зүйн сайд болон бусад сайд нарын хамтарсан 12 журам, ЦЕГ-ын даргын 6 тушаалыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа талаарх танилцуулгыг тус тус хүргүүллээ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2014-12-30
Эрэн сурвалжилж байна