/ Мэдээ мэдээлэл / 2017 оны тайлан / Байгууллагын удирдлагад хандаж ирүүлсэн өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн талаар:

Байгууллагын удирдлагад хандаж ирүүлсэн өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн талаар:

Тус төвд 2017 онд иргэд, байгуулага, аж ахуйн нэгж, алба хаагчаас цагдаагийн байгууллагын албан тушаалтанд  ирүүлсэн санал өргөдөл, гомдлын мэдээг нэгтгэн гаргаж ЦЕГ-ын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн даргад хүргүүлсэн. 

Тайлангийн хугацаанд тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалт, жолоочийн үнэмлэх олгохтой холбоотой асуудал, архивын лавлагаа гаргуулах санал, хүсэлт аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс 847- г авч, 837 өргөдөл, 10 гомдолд хариу өгч шийдвэрлэсэн.

Галт зэвсгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт зааснаар худалдааны төвөөс галт зэвсэг худалдан авах хүсэлт гаргасан 209 гадаад орнуудаас галт зэвсэг худалдан авах хүсэлт гаргасан 67 иргэн, мөн хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар улсын хилээр галт зэвсэг нэвтрүүлэх зөвшөөрөл хүссэн 33 иргэн, мөн хуулийн 20 дугаар зүйлд зааснаар тэмцээн, уралдаанд оролцох зорилгоор улсын хилээр галт зэвсэг нэвтрүүлэх, гаргах зөвшөөрөл хүссэн спорт, буудлагын 8 холбоонд тус тус зөвшөөрлийг олгосон.

Тус төвийн үйлчилгээний танхимаар 143221, Дүнжингарав, Драгон худалдааны төв дэх “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-өөр 36481, нийт 179702 иргэнд үйлчилж, Монгол шуудантай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу жолооний үнэмлэхийг захиалагчийн гэрийн хаягаар хүргэх үйлчилгээг шинээр нэвтрүүлснээр  нийт 2792 иргэний захиалга хүлээн авч жолоочийн үнэмлэхийг хаягаар хүргэх ажлыг зохион байгууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2014-12-30
Эрэн сурвалжилж байна