/ Мэдээ мэдээлэл / 2017 оны тайлан / Мэргэжил хяналтын хэсгийн үйл ажиллагааны чиглэлээр:

Мэргэжил хяналтын хэсгийн үйл ажиллагааны чиглэлээр:

Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургууль, дамжааны сонсогчдоос мэргэжлийн шалгалт авах чиглэлээр: Мэргэжил, хяналтын тасгаас тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургуулийн суралцагчдаас мэргэжлийн шалгалт авах он, сар, өдөр, сургууль, дамжааны нэр, шалгалт авах ангилал, байрлал зэрэг мэдээллийг багтаасан шалгалтын хуваарийг тус төвийн үйлчилгээний танхим болон www.facebook.com/licensepolice цахим хуудсанд байршуулж, холбогдох мэдээллээр ханган ажиллаж байна.

Тус төвийн Мэргэжил хяналтын тасгаас нийслэлийн хэмжээнд давхардсан тоогоор 39519 хүнээс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийн шалгалт авсанаас 14993, жолоодлогын дадлагын талбайн шалгалт 30967 хүнээс авсанаас 19900, замын хөдөлгөөний жолоодлогын шалгалт 12625 хүнээс авсанаас 11126 хүн тэнцэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авсан байна.

Жолоочийн бүртгэлийн мэдээллийн сан бүрдүүлэх, лавлагаа олгох чиглэлээр: Тайлангийн хугацаанд В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтад тэнцсэн 57798, ВС ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтад тэнцсэн 2183, А ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтад тэнцсэн 4783, ангилал ахиулах буюу С ангиллын 11811, Д ангиллын 8462, Е ангиллын 8370, М ангиллын 2664 иргэний материалыг хүлээн авч, жолоочийн бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан /TPS/-д баяжууллаа.

Улсын хэмжээнд жолоодох эрх хасагдсан 26836 жолоочийн мэдээллийг TPS санд бүртгэж, эрх сэргээх шалгалтад тэнцсэн 22833 жолоочийн эрхийг сэргээж, зөрчлийн улмаас 951 жолоочийн эрхийг түдгэлзүүлсэн байна.

Тус төвийн үйлчилгээний танхимаар 143221, Дүнжингарав, Драгон худалдааны төв дэх “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-өөр 36481, нийт 179702 иргэн үйлчилүүлсэн.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх шалгалт авах чиглэлээр: Хууль зүйн сайдын 2015 оны А/186 дугаар тушаалаар баталсан Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, эрх сэргээх журмын дагуу Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд даргын баталсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, болзошгүй осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалтын хөтөлбөр”-ийн хүрээнд “Хатан Эрдэнэ” төрийн бус байгууллагатай хамтран тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан, зөрчлийн оноо дууссан жолооч нарт 2 төрлийн 6 цагийн танхимын сургалтыг лекц, видео хэлбэрээр ажлын өдрүүдэд зохион байгуулж сургалтад 7951 иргэн хамрагдаж, цахимаар шалгалт давхардсан тоогоор 31682 хүн өгч 11415 иргэн шалгалтад тэнцсэн байна.

Жолоочийн үнэмлэх хэвлэх, олгох чиглэлээр: Хууль зүйн сайдын 2015 оны А/189 дүгээр тушаалаар баталсан Жолоодох эрхийн үнэмлэх олгох журмын  дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхээ үрэгдүүлсэн 49442, хуучин жолооны үнэмлэхээ солиулах хүсэлт гаргасан 45416 иргэний материалыг хүлээн авч, шинээр жолооч болсон, ангилал ахиулсан, үрэгдүүлсэн, солиулсан 116195 иргэнд жолооны үнэмлэхний бэлдэц дууссантай холбоотойгоор түр зөвшөөрөл 162133 жолоочийн үнэмлэхийг, 561 жолоочид олон улсын жолоодох эрхийн үнэмлэх хэвлэн олголоо.

Иргэдэд үйлчлэх танхимаар хүсэлт гаргасан иргэдийн мэдээллийг бүртгэгч ТPS санд шалган торгууль төлөгдөөгүй 631 иргэний 53,538,700 төгрөгийг  төрийн сангийн дансанд нөхөн төлүүллээ.

Цагдаагийн байгууллага болон төрийн байгууллага, хувийн хэвшлийн байгууллагын алба хаагчдыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, зөвлөгөө өгөх чиглэлээр: Улаанбаатар хотын Цагдаагийн газрын  дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүдтэй хамтран ажиллах үйл ажиллагааны хүрээнд БЗДүүргийн Цагдаагийн 3-р хэлтсийн 150 алба хаагч, СБДүүргийн  Цагдаагийн 1-р хэлтсийн 194 алба хаагчдын жолоодох эрхийн  лавлагааг жагсаалтын дагуу гаргаж албан тоотоор тус тус хүргүүлсэн.

Зам тээврийн осол, гэмт хэрэг, болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Замын цагдаагийн албатай хамтран 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ХААИС-ын 300 гаруй оюутнуудад, ЗЦА-ны орон нутгийн замын хяналтын хэлтэстэй хамтран Ато тээврийн үндэсний төвд орон нутагт тээврийн үйл ажиллагаа явуулдаг 150 гаруй жолоочид сургалт зохион байгуулсан.

Эрэн сурвалжлах санд бүртгэлтэй иргэдийг илрүүлж, хэрэг хариуцсан цагдаагийн газар, хэлтэст шилжүүлэх чиглэлээр чиглэлээр: Жолооний үнэмлэх нөхөн авах, солиулах, жолоодох эрхээ сэргээлгэх зэргээр тус төвд хандсан иргэдээс цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах ASAP санд эрэн сурвалжлагдаж байсан 40 иргэнийг илрүүлснээс БЗД-ийн цагдаагийн 1, 2 дугаар хэлтэст 13, СБД дэх цагдаагийн 1-р хэлтэст 3, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 1, 2-р хэлтэст 6, Хан-уул дүүрэг цагдаагийн 2-р хэлтэст 2, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 1,2-р хэлтэст 9, Баянгол дүүрэг дэх цагдаагийн 1, 2-р хэлтэст 8 иргэнийг тус тус холбогдох албаны алба хаагчдад хүлээлгэн өгч эрэн сурвалжилах ажиллагааг зогсоосон.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2014-12-30
Эрэн сурвалжилж байна