/ Мэдээ мэдээлэл / 2017 оны тайлан / Зөвшөөрөл хяналтын үйл ажиллагааны чиглэлээр:

Зөвшөөрөл хяналтын үйл ажиллагааны чиглэлээр:

Монгол Улсын хилээр галт зэвсэг, тусгай хэрэгсэл нэвтрүүлэх зөвшөөрөл олгох чиглэлээр: Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны А/74 дүгээр тушаалаар “Галт зэвсгийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрлийн загвар”, “Сум Монгол Улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрлийн загвар”, “Гадаадын иргэн Монгол Улсын хилээр галт зэвсэг нэвтрүүлэх зөвшөөрлийн загвар”, “Тамирчид Монгол Улсын хилээр галт зэвсэг нэвтрүүлэх зөвшөөрлийн загвар”, “Галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрлийн загвар”, А/75 дугаар тушаалаар “Галт зэвсгийн гэрчилгээний загвар”, “Галт зэвсгийн гэрчилгээ олгох журам”-ын дагуу энэ онд “Галт зэвсгийн тухай хууль” /шинэчилсэн найруулга/-ийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2-д заасны Монгол Улсын иргэн хуулиар хориглоогүй галт зэвсэг худалдан борлуулах төвөөс авах хүсэлт гаргасан 552 иргэнд, гадаад орноос худалдан авч улсын хилээр оруулж ирэхээр хүсэлт гаргасан 222 иргэнд, ан агнах зорилгоор улсын хилээр галт зэвсэг нэвтрүүлэх зөвшөөрөл хүссэн 113 гадаадын иргэнд, уралдаан тэмцээнд оролцох зорилгоор галт зэвсгийг улсын хилээр гаргах, оруулах зөвшөөрөл хүссэн спорт, буудлагын холбоодод 28 зөвшөөрлийг тус тус олгосон.

Хууль зүйн сайдын 2015 оны А/220 дугаар тушаал ”Галт зэвсгийн тооллого явуулах журам”-ын дагуу Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/196 тушаалаар Монгол улсын “Галт зэвсгийн тухай” /шинэчилсэн найруулга/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалт “Иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсгийн тооллогыг жил бүр цагдаагийн байгууллага явуулна” гэж заасны дагуу галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслээр үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх, галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл, сумны наймааг таслан зогсоох, эрэн сурвалжлагдаж, алдагдсан, олдсон судалгааг шинэчлэх, нуугдмал бүртгэлд хамрагдаагүй галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг бүртгэн авч, гэрчилгээжүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Зэвсэг-2017” нэгдсэн арга хэмжээг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 07-ныг дуустал 42 хоногийн хугацаанд зохион байгуулж ажиллаа. 2017 онд иргэн, хуулийн этгээдэд 46327 галт зэвсэг бүртгэгдсэнээс 36028 ширхэг буюу 78.1 хувь нь тооллогод хамрагдсан ба орон нутагт 32913 галт зэвсэг бүртгэлтэйгээс 26433 ширхэг буюу 82.2 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 13414 галт зэвсэг бүртгэлтэйгээс 9595 ширхэг буюу 73.9 хувь нь арга хэмжээний хүрээнд тус тус тооллогод хамрагдаад байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захиралд галт зэвсэг худалдан борлуулах төвүүдээс улсын хилээр нийтэд худалдах зорилгоор оруулж ирсэн 112 ширхэг галт зэвсэг, харуул хамгаалалтын зориулалттай 40 ширхэг гар буугаар буудлага үйлдэж 7 төрлийн сумнаас дээж авч сумны хонгио, хошууны мэдээллийг бүртгэн авах чиглэлээр хамтран ажиллах талаар албан бичгээр хүргүүлсэн.

Замын цагдаагийн албаны даргад Хууль зүйн сайдын 2016 оны А/62 дугаар тушаалаар баталсан “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам”-ыг зөрчин зөвшөөрөлгүй хөх-улаан өнгийн тусгай дуут гэрэл дохио тавьсан 07-08УНБ, 00-95УБС, 67-89УНР улсын дугаартай автомашинуудыг зарлан мэдээлж зөрчлдийг таслан зогсоож, арга хэмжээ тооцон бичиг баримтыг хураан авч манай төвд ирүүлэх талаар хүсэлтийг, “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл, дохио тавьж хэрэглэх журам”-ын хэрэгжилтийг хангах, 3.3 дахь заалтад тусгасан зөвшөөрлийн нууцлалын талаар төв, орон нутгийн замын цагдаагийн алба хаагч нарт сургалт зохион байгуулж хамтран ажиллах талаар албан бичгээр хүргүүллээ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2014-12-30
Эрэн сурвалжилж байна