/ Мэдээ мэдээлэл / 2017 оны тайлан / Тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэх зөвшөөрөл олгох, хяналт тавих чиглэлээр

Тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэх зөвшөөрөл олгох, хяналт тавих чиглэлээр

Тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэх зөвшөөрөл олгох, хяналт тавих чиглэлээр:Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/62 дугаар тушаал “Тусгай дуут болон гэрэл дохиотавьж хэрэглэх журам”-ын дагуу хугацаа дууссан болон шинээр зөвшөөрөл хүссэн 978 байгууллага, албан тушаалтны хүсэлт, холбогдох баримт бичгийг хүлээн авч, хянан 692 байгууллага, албан тушаалтны 1569 тээврийн хэрэгсэлд 3 сараас 1 жил хүртэлх хугацаагаар зөвшөөрөл (Улаан 521, Хөх 86, Хөх-Улаан 97, Ногоон 204, Шар 661) олгож, дээрх журмаар эрх олгоогүй 286 байгууллага, албан тушаалтны хүсэлтэд татгалзсан хариу өгөв.

Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам”-ын хэрэгжилтийг хангуулах, эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх, зөвшөөрөл олгох үйл ажиллагааг сайжруулах, хяналт шалтгалт явуулах ажлын төлөвлөгөөний дагуу 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд гудамж замын хяналт шалгалтаар зөрчилтэй 92 тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 64 жолоодох эрхийн үнэмлэх, 23 тусгай гэрэл дохио хураан авч, 22 иргэнийг 1,025,000 төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэлд ашиглаж байгаа зарим гэрэл дохио нь түүний гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэлтэй адил өнгөтэй байх тул эдгээрийг “Тээврийн хэрэгсэлд ашиглах тусгай дуут болон гэрлэн дохио” MNS4979:2016 стандартыг өнгө, байрлал, анивчих давтамж, гэрэлтэх хугацаагаа хангаж байгаа эсэхэд дүгнэлт гаргуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газарт албан бичгээр хүсэлт гарган ажилласан.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны А/62 дугаар тушаалаар баталсан “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам”-д өөрчлөлт оруулах  санал боловсруулж Цагдаагийн ерөнхий газрын даргад, Цагдаагийн ерөнхий газрын даргын нэр дээр Хууль зүй, дотоод хэгийн сайдад албан бичгээр тус тус хүргүүлэн танилцуулсны дагуу тус яамнаас ажлын хэсэг зохион байгуулагдан журмын төсөл боловсруулснаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/292 дугаар тушаалаар “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам”-ыг шинэчлэн баталсан.

Журмын төсөл шинэчлэн батлагдахтай холбогдуулан 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оныг дуустал хугацаанд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх зөвшөөрөл олгох ажлыг түр зогсоогоод байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2014-12-30
Эрэн сурвалжилж байна