/ Мэдээ мэдээлэл / 2017 оны тайлан / Гэрээт харуул, хамгаалалтын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах,бүртгэлийн мэдээллийн сан бүрдүүлэх чиглэлээр

Гэрээт харуул, хамгаалалтын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах,бүртгэлийн мэдээллийн сан бүрдүүлэх чиглэлээр

Гэрээт харуул хамгаалалтын байгууллагын бүртгэлийн нэгдсэн сан SAS /security agency services/-д баталгаажсан 298 байгууллагын материалыг хянаж, бүртгэлийн гэрчилгээний дугаар олгов.

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо мандуулсны 105 жилийн ой, шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд алба хаагчдын албаны бэлэн байдлыг хангуулж, өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэглэлд шилжин зөрчил дутагдалгүй ажиллаж, илтгэх хуудсыг албан бичгээр Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, Нийтийн хэв журам  хамгаалах албанд хүргүүлсэн. Мөн Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн дахин санал хураалтын үеийн санал авах байрны гадна зам, талбайн хөдөлгөөний аюулгүй байдлын хамгаалалтад  ЦЕГ-ын дэд даргын 2017.06.02-ны өдрийн үүрэг, ЦЕГ-ын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын даргын 2017.06.05-ны өдөр өгсөн үүрэг, Нийтийн хэв журам хамгаалах газрын даргын 2017.06.05-ны өдөр өгсөн үүрэг, ажлын чиглэлийн дагуу тасгийн 13 алба хаагч 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 06.00 цагаас 2017 оны 07 дугаар сарын 08-ны 02.00 цаг хүртэл, Тулгар төрийн 2226, Их монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын төв цэнгэлдэх хүрээлэн орчимд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хамгаалалт, зохицуулалтад тасгийн бие бүрэлдэхүүн зөрчил, дутагдалгүй тус тус үүрэг гүйцэтгэж ажиллаа.

Төвийн алба хаагчид Нийтийн хэв журам хамгаалах газрын даргаас ирүүлсэн ажлын чиглэл, Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулагдаж байгаа шөнийн эргүүлд 2017.05.26-ны 21 цагаас 05.27-ны 10 цаг хүртэл, СХД-ийн нутаг дэвсгэр Саппоро орчмын газарт 2017.05.29-ны 21 цагаас 2017.05.30-ны 10 цаг хүртэл, 2017.06.07-ны 21 цагаас 05.30-ны 10 цаг хүртэл хугацаанд ЧД-ийн нутаг дэвсгэр Хүчит шонхор, Нарантуул-2 худалдааны төв орчмын газарт, 2017.06.04-ний 21 цагаас 06.05-ны 10 цаг хүртэл эргүүлийн үүргийг тус тус гүйцэтгэж ажилласан.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2014-12-30
Эрэн сурвалжилж байна