/ Мэдээ мэдээлэл / 2017 оны тайлан / Сахилга хариуцлага, сургалт сурталчилгаа, соён гэгээрүүлэх болон авилгаас урьдчилан сэргийлэх ажлын талаар

Сахилга хариуцлага, сургалт сурталчилгаа, соён гэгээрүүлэх болон авилгаас урьдчилан сэргийлэх ажлын талаар

Төвийн даргын тушаалаар Сахилга, ёс зүйн орон тооны бус ажлын хэсгийг 5 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр томилон ажиллуулж, төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг хүрээнд  төвийн нийт алба хаагчдаас сахилга, ёс зүйн зөрчил гаргахгүй талаар баталгаа гаргуулан авч ажиллаа. Мөн 2016 онд тус төвийн алба хаагчдаас сахилга, ёс зүйн зөрчил гаргасан 1 алба хаагчийн зөрчил гаргасан бодит шалтгааныг тогтоон дахин зөрчил дутагдал гаргахгүй байх талаар тусгайлан үүрэг өгч, баталгаа гаргуулан биелэлтийг тооцон ажиллаа.

ЦЕГ-ын даргын 2014 оны 34 дүгээр тушаалаар баталсан “Цагдаагийн байгууллагын дотоод албаны дүрэм”, 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 869 дүгээр тушаалаар баталсан “Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм”, 2011 оны 598 дугаар тушаалаар баталсан “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”, Цагдаагийн байгууллагын үйлчилгээний стандартыг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөж, алба хаагчийн сахилга, ёс зүй, ажлын хариуцлагыг дээшлүүлж ажиллах талаар 2017.02.10-ны өдөр, албан үүрэг гүйцэтгэх үедээ төрийн нууцтай зөвшөөрөгдсөн хэмжээнд танилцах, ашиглахдаа нууцлалыг чанд хадгалж хамгаалах талаар 2017.05.16-ны өдөр алба хаагчдаас баталгаа гаргуулан ажиллаж байна.

2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төвийн алба хаагчдын 2017 оны 01 дүгээр улирлын сахилгын зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнөөр алба хаагчдын үйл ажиллагааны үр дүнг тооцож үнэлгээ өгсөн талаарх мэдээлэл, сахилга ёс зүйг дээшлүүлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, үр дүн, цаашид тавих зорилтын талаар сахилгын зөвлөгөөний илтгэл, түүнтэй холбоотой алба хаагчдын санал шүүмжлэлийг хүлээн авч хэлэлцэв.

ЦЕГ-ын Захиргаа, удирдлагын газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 5/99 дугаар албан бичгээр ирүүлсэн ЦЕГ-ын даргын 01 тоот албан даалгаврын дагуу алба хаагчдад мэдээлэл хийж шалгуур үзүүлэлтийн дагуу гүйцэтгэсэн ажлын тайлан, мэдээ гарган ажиллаж байна.

Удирдлагаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу алба хаагчдын сахилга, ёс зүй, ажлын хариуцлагыг дээшлүүлэх арга хэмжээг байгууллагын жил, улирлын төлөвлөгөөнд тусган, сахилгын зөвлөгөөнийг улирал бүр зохион байгуулж, алба хаагчдын ажлын үр дүн, сахилга, ёс зүйн байдал, ажлын гүйцэтгэлд үнэлэлт, дүгнэлт өгч, эхний хагас жилд ажлын үр дүнгийн үзүүлэлтээр хангалтгүй дүгнэгдсэн мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Гарьд, цагдаагийн ахмад Д.Төмөр-Очир, хэвлэгч-техникч, цагдаагийн ахлагч Б.Мандахнарангийн албан тушаалын цалингийн хэмжээг 5 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулах саналыг Цагдаагийн ерөнхий газрын удирдлагад танилцуулж шийдвэрлүүлсэн.

Төвийн 2017 оны сургалтын төлөвлөгөөний дагуу зохион байгуулагдсан алба хаагчийг хөгжүүлэхэд чиглэсэн Цагдаагийн байгууллагын ажлыг төлөвлөх, тайлагнах /ЦБҮАЖ код 108/ Дотоод аюулгүй байдлыг хангах /ЦБҮАЖ код 113, 115/ сэдвээр 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр, Мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм, Цагдаагийн байгууллагын үйлчилгээний стандарт сэдвүүдээр 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдөр, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийн хамгааллын тухай хууль сэдвүүдээр 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр, Эд зүйл, тээврийн хэрэгсэл, баримт бичгийг түр хураан авах /ЦБҮАЖ код 216/, Хүний бие, тээврийн хэрэгсэл, ачаа тээшинд үзлэг хийх /ЦБҮАЖ код 215/ сэдвүүдээр 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр, Мэдвэл зохих хууль тогтоожмийн чиглэлээр шинээр батлагдан гарсан Цагдаагийн албаны тухай хуулийн үзэл баримтлал, зарчим сэдвээр 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр, 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн тухай хууль түүнийг хэрэглэх нь сэдвээр 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр, Галт зэвсгийн тухай хууль, холбогдох журмыг үйл ажиллагаандаа хэрэглэх нь сэдвээр, Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгох журмын хэрэгжилтийг хангах нь сэдвээр, Тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журмыг үйл ажиллагаандаа хэрэглэх сэдвээр зохион байгуулагдсан сургалтад алба хаагчид бүрэн хамрагдсан.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/37, А/38, А/39 дүгээр тушаалаар баталсан “Аюулын зэргийн үнэлгээ хийх журам”, “Хохирогчийн аюулын зэргийн үнэлгээний маягт үнэлэх аргачлал”, “Нэг цэгийн үйлчилгээний төвийн аюулгүй байдалд хяналт тавих журам”, “Хүчирхийлэлд өртсөн хүүхдийг хамгаалах журам”, “Дотоодын цэргийн тухай хууль”, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2017 оны А/87 дугаар тушаалаар батлагдсан “Хууль зүй, дотоод хэргийн сайдын шагнал олгох журам”, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан 2017 оны А/97, А/42 дугаар тушаалаар батлагдсан “Галт зэвсэг хэрэглэсэн тухай илтгэх журам”, ЦЕГ-ын Хуулийн хэлтсээс 5д/2891 дүгээр албан бичгээр ирүүлсэн ЦБҮАЖ “Цагдаагийн цол олгох бууруулах, хураан авах, сэргээх” /код 904/ зэргийг алба хаагч нарт танилцуулж холбогдох сургалтуудад хамрууллаа.

Мэргэжил хяналтын хэсгийн  дарга, цагдаагийн дэд хурандаа  Б.Лхагвасүрэн Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны Удирдлагын академид 2017-2019 оны хичээлийн жилд суралцахтай холбоотой Хууль сахиулах их сургуулийн 2016-2017 оны хичээлийн жилд Орос хэлний дунд түвшний сургалтад хамруулах саналыг албан бичгээр Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц, Сургалтын хэлтэст хүргүүлж шидвэрлүүлсэн.

Хүний эрхийн үндэсний комисстой байгуулсан хамтран ажиллах “Санамж бичиг”-т  тусгагдсан ажил, арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулсан “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”, “Хүүхдийн эрхийн хамгааллын тухай хууль”-ийн мэдлэг олгох сургалтуудад алба хаагчдыг хамрууллаа. Мөн “Цус сэлбэлт судлалын төв”-өөс зохион байгуулсан “Цусны донор” сэдэвт сургалтад тасгийн алба хаагчдыг хамруулж  2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр цусаа хандивлан аянд нэгдсэн.

ЦЕГ-аас ирсэн төлөвлөгөөт шалгалтын хүрээнд ирүүлсэн үүргийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд заагдсан алба хаагчдад гэмт хэргийн талаарх мэдээ, мэдээлэл олох, цуглуулах, илтгэх хуудас бичих арга барил эзэмшүүлэх ажлын хүрээнд мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Дэнзэнноргой ЦБҮАЖ код 245, 307-р журмуудаар сургалт зохион байгуулж алба хаагчдыг хамруулсан.

Төвөөс үзүүлж буй үйлчилгээний мэдээллийг иргэдэд хүргэх, жолооны үнэмлэх нөхөн авах, солиулах, лавлагаа авах иргэдтэй өдөр тутам харилцаж төвийн үйлчилгээний танхимд ажиллаж буй бүртгэгч операторуудад байгууллагын соёлыг төлөвшүүлж, иргэдтэй харилцах харилцаа, ёс зүйн хэм хэмжээний талаар 7 хоног тутам ярилцлага хийх байдлаар зааварчилга, зөвлөмж өгч ажиллаа.           

Мэдээллийн лавлах “1900-1950”-тай хамтран тус төвийн иргэдэд үйлчлэх үйлчилгээний танхимд “Жолоодох эрхийн үнэмлэх олгох журам”, “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, эрх сэргээх журам”, “Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам” зэрэг үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн зохицуулалт, үйлчилгээний талаарх мэдээлэл бүхий лед дэлгэц бүхий 6 самбарыг байршуулж иргэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй холбоотой мэдээллийг авах боломжийг бүрдүүлэн үйлчилгээг хүргэж эхэлсэн.

Байгууллагын 2016 оны үйл ажиллагааны тайлангийн зурагт сэтгүүлийн эхийг тасгийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Гарьд, Б.Дэнзэнноргой нар бэлтгэн 300 ширхэгийг хэвлүүлж төвийн төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн дарга нарт тарааж, үйл ажиллагаагаа сурталчилан ажиллаа.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолын дагуу гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дуут болон мессеж хэлбэрээр ирүүлсэн дохиог хүлээн авч алба хаагчдыг аюулгүй газарт шилжин байрлах дадлага, сургуулийг 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 16:00 цагт зохион байгуулж дүнг хүргүүлсэн.

Цагдаагийн ерөнхий газрын Хуулийн хэлтсээс зохион байгууллсан  “Цагдаагийн албаны тухай /шинэчилсэн найруулга/”-ийн үзэл баримтлал” сэдэвт сургалтанд төвийн 28 алба хаагчдыг хамруулж  үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах талаар зөвлөмж өгөв.

Цагдаагийн байгууллагын удирдах ажилтнуудын зөвлөгөөнд ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Батжаргал “Галт зэвсгийн бүртгэлийн өнөөгийн байдал, анхаарах асуудал”, хошууч Б.Баттулга “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих систем” мэргэжилтэн, цагдаагийн ахмад Н.Пүрэвдорж “Бүртгэл хяналтын төвийн мэдээллийн технологи” сэдвүүдээр тус тус илтгэл тавьж, танилцуулга хийлээ.

Нийслэлийн хэмжэээнд авто сургууль курс төгсөгчдөөс жолоодох эрхийн шалгалт авах алба хаагчдад тухайн өдрийн шалгалтын хуваарийг танилцуулж, албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлж, авилгаас ангид байх, Хөдөлмөрийн сайд, Хууль зүйн сайдын 2015 оны А/180, А/217 дугаар тушаалаар баталсан журмын дагуу шалгалт авах, замын хөдөлгөөнд оролцож жолоодлогын шалгалт авахдаа хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар зааварчилга өгч ажиллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2014-12-30
Эрэн сурвалжилж байна