/ Мэдээ мэдээлэл / 2017 оны тайлан / Санхүү бүртгэл, хангамж үйлчилгээний талаар

Санхүү бүртгэл, хангамж үйлчилгээний талаар

Тус төв 2017 онд үйл ажиллагааны хүрээнд шаардлагатай санхүү, хангамжийн чиглэлээр боловсруулсан санал, төсөл, танилцуулгыг  дээд шатны байгууллагууллагын албан тушаалтанд хүргүүлж шийдвэрлүүллээ.

Олон улсын болон үндэсний жолооны үнэмлэх хэвлэх, үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулахын тулд ЦЕГ-тай тоног төхөөрөмж, бэлдэц, дэвтэр, дагалдах хэрэгсэл, дагалдах материалд тавигдах ерөнхий шаардлагыг боловсруулан, дээрх материалыг  бэлтгэн нийлүүлэх тендер шалгаруулалтыг зохион байгуулах саналыг 2017.01.03-ны өдөр албан бичгээр ЦЕГ-ын даргад  танилцуулж шийдвэрлүүлсэн.

Цагдаагийн байгууллагын үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, ажлын байрны багтаамжийг нэмэгдүүлэх зорилгоор хийлгэсэн төвийн барилгын өргөтгөлийн зураг, төсөл, санхүүгийн төсвийг ХЗДХЯ, Сангийн яаманд уламжлан шийдвэрлүүлэх саналыг ЦЕГ-ын дэд даргад, төв, орон нутгийн хэмжээнд жолооч бэлтгэх авто, сургууль, курсуудэд элсэгчдийн бүртгэлийг цахимжуулж, нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх программ хангамжийг хийлгэх саналыг ЦЕГ-ын тэргүүн дэд даргад, төвийн албан хэрэгцээнд шаардлагатай байгаа компьютер, техник хэрэгслийн хэрэгцээ, одоо ашиглагдаж байгаа хөрөнгийн эх үүсвэрийн судалгааг жагсаалтаар гарган ЦЕГ-ын Санхүү, хангамжийн газрын даргад, 2016 оны жолоочийн үнэмлэхний бэлдэц, хор дагалдах хэрэгслийн үлдэгдэл одоогийн хэрэгцээ шаардлага хангахгүй байгаа тул “Жолоочийн  түр зөвшөөрөл” хэвлэхэд гарах бичиг хэргийн зардлыг шийдвэрлүүлэх саналыг тус тус  хүргүүлэв.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2015 онд батлагдсантай холбогдуулан ХЗСайдын 2015 оны А/189 дүгээр тушаалаар “Жолооны үнэмлэх олгох журам”-ын 3 дугаар хавсралтаар баталж уг журмын 2 дугаар зүйлийн 2.1.5-д заасан “цагдаагийн байгууллагын эрх бүхий нэгж нь Монгол улсын Олон улсын жолоочийн үнэмлэх олгохтой холбоотой эрх үүргийг хэрэгжүүлнэ” гэсний дагуу 35000 ш Олон улсын жолоодох эрхийн үнэмлэхний дэвтэр, бэлдэц, хор дагалдах хэрэгслийг худалдан авч бэлэн болгосон. Цаашид Монгол улсын Олон улсын жолоодох эрхийн үнэмлэх хэвлэж олгоход зориулсан өнгөт  хэвлэгч, тэмдэг, дардас, огноо дугаарлагч, гарын үсэг танигч зэрэг шаардалгатай тонтог төхөөрөмжийн зардлыг шийдвэрлүүлэх талаар, дээрх программ хангамжинд нийцэх  тоног төхөөрөмжийг бага зардлаар нийлүүлэх хүсэлтийг  “Интерактив Би Ай“ ХХК-нд   гаргасны дагуу ирүүлсэн үнийн саналыг ЦЕГ-ын Санхүү, хангамжийн газрын даргад  тус тус  хүргүүлэн танилцуулсан.   

Хөдөлмөрийн сайд, Хууль зүйн сайдын хамтарсан 2015 оны А/180, А/217 дугаар тушаалаар баталсан “Тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн шалгалт авах журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд санал боловсруулсан, Хууль зүйн сайдын 2015 оны А/189 дүгээр тушаалаар баталсан жолооны үнэмлэхний загвар, жолооны үнэмлэхний үнэ, олон улсын жолоодох эрхийн үнэмлэхний үнэ тогтоосон заалтад өөрчлөлт оруулахаар Хууль зүй дотоод хэргийн яам, ЦЕГ-ын Хуулийн хэлтэст танилцуулга хүргүүлэв.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн тушаалаар ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвөөс 1, ЦЕГ-ын Санхүү хангамжийн газраас 1, Худалдан авах ажиллагааны хэлтсээс 3, төрийн бус байгууллагаас 2 хүний бүрэлдэхүүнтэй үнэлгээний хороо байгуулан, жолоочийн үнэмлэхний бэлдэц, хор, дагалдах хэрэгсэл худалдан авах тендерийг 2017 оны 03 дугаарын сарын 03-ны өдрөөс зарлаж энэ талаар цахим хуудас www.tender.mn-т байршуулсан. Энэ жилийн нээлттэй тендер нь жолооны үнэмлэхний бэлдэц, хор дагалдах хэрэгсэл багц 1, олон улсын жолоодох эрхийн үнэмлэхний дэвтэр багц 2 гэсэн хэсгээс бүрдэж байна.

Нээлттэй тендер зарлагдах хугацаанд 3 аж ахуй нэгж байгууллагаас 2 удаагийн тодруулга, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас 2 тодруулга ирснийг албан бичгээр хариу өгч ажиллаа.

Төрийн өмчийн хорооны бодлого зохицуулалтын газраас зохион байгуулсан “Жолооны үнэмлэх хэвлэхний бэлдэц, хор дагалдах хэрэгсэл худалдан авах” нээлттэй тендерийг  2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр нээж нийт 5 аж ахуй нэгж байгууллага хүсэлт ирүүлснээс шаардлага хангасан аж ахуй нэгж байгаагүй тул дахин зарлах талаар Үнэлгээний хорооны шийдвэр гарлаа.

ЦЕГ-ын санхүү хангамжийн газрын хангамжийн хэлтсийн даргад цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцасны загвар, эдэлгээний хугацаа”, “цагдаагийн алба хаагчид дүрэмт хувцасны мөнгөн хангамж олгох” журмын төсөлд тусгах саналыг 20/373, хэсгээс олгодог 7 төрлийн зөвшөөрөл хэвлэх /Epson T50/ маркийн өнгөт хэвлэгчийн зардлыг шийдвэрлүүлэхээр албан бичгээр хүргүүллээ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2014-12-30
Эрэн сурвалжилж байна