/ Мэдээ мэдээлэл / 2017 оны тайлан / Алба хаагч, ажилтны ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг хангах, эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр

Алба хаагч, ажилтны ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг хангах, эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр

Цагдаагийн алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэх, эрүүл мэндийг хамгаалах талаар ЦЕГазраас  явуулж буй бодлого, чиглэлийг хэрэгжүүлэх чиглэлээр төвийн даргын 2016 оны 16 дугаар тушаалаар Биеийн тамир, спрот, эрүүл мэнд нийгмийн хамгааллын орон тооны бус зөвлөлийг 10 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, багийн ахлагчаар МХТ-ийн даргыг томилон орон тооны бус ажлын хэсгийн гүйцэтгэх чиг үүргийг баталсан. Тус орон тооны бу зөвлөл  төвийн 2017 оны  үйл ажиллагааны төлөвлөгөөнд алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэх, эрүүл мэндийг хамгааллын талаар хийх ажил, арга хэмжээг тусган хэрэгжүүлж үр дүнг тооцон ажиллаа.

Алба хаагчдын гэр бүлийн гишүүдийг соён гэгээрүүлэх ажил болон спортын уралдаан тэмцээнд хамруулахаар төлөвлөсөн. Төлөвлөгөөний дагуу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр алба хаагчдын гэр бүлийн гишүүдийг хүлээн авч гарын бэлэг гардуулсан бөгөөд амьдралын нөхцөл байдлыг судлах зорилгоор ар гэрээр очиж ахуй амьдралтай танилцах төлөвлөгөө гарган хэрэгжүүлж байна.

Алба хаагчдын нийгмийн баталгааг хангах, эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх зорилгоор БЗД-ийн Эрүүл мэндийн нэгдсэн эмнэлэгтэй хамтран ажлын байран дээрх үзлэг шинжилгээг зохион байгууллаа. Тус арга хэмжээний хүрээнд явуулын ЭХО, дотор, уламжлалт, бариа заслын эмч нар үзлэг хийж алба хаагч ажилтнуудад зөвлөгөө өгсөн. Мөн элэгний ВС вирусын шинжилгээ, цусны дэлгэрэнгүй шинжилгээ авсан.

Төвийн хэмжээнд 2017 сургалт, соён гэгээрүүлэх ажлын каледарчилсан төлөвлөгөө батлуулан хэрэгжүүлж  байна. Уг төлөвлөгөө, дээд шатны байгууллагын ажлын чиглэл, төлөвөлгөөний дагуу дараах ажлыг зохион байгуулав. Тухайлбал:

Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан Улаанбаатар цагдаагийн хүрээний цагдаагийн байгууллагуудын дунд зохион явуулах спорт явган аяллын “Эрүүл агаар-эм” арга хэмжээний удирдамж, хуваарийн дагуу тус төвийн алба хаагчид 2017 оны 02 дугаар сарын 04, 2017 оны 09 дүгээр сарын 23- өдрүүдэд 2 удаа Тэрэлжийн “Байгаль тур” жуулчны баазаас тогтоосон маршрутын дагуу 4.1 км алхаж явган аяллыг зохион байгуулж, дүнг ЦЕГ-ын “Хүч” спортын хороонд хүргүүлэв. Арга хэмжээний хүрээнд төвийн алба хаагчдын дунд  “Цасны баяр” цогцолбор тэмцээнээр эхлүүлж алба хаагчдыг 4 багт хуваан уулын оргил булаацалдах, олос татах, цаасан дээрх сумо тэмцээнүүдийг зохион байгуулан нийлбэр дүнг тооцож тэргүүн байрыг шалгаруулж урамшууллаа.

Алба хаагчдын амралт, чөлөөт цагийг зөв, боловсон өнгөрүүлэх зорилгоор төлөвлөгөөний дагуу “Ширээний теннис”-ийн аварга шалгаруулах тэмцээнд алба хаагчдыг хамруулж эрэгтэйчүүдийн төрөлд Зөвшөөрөл хяналтын хэсгийн дарга, цагдаагийн хошууч Г.Амарсанаа, эмэгтэйчүүдийн төрөлд Мэргэжил хяналтын хэсгийн бүртгэгч Г.Анар-Эрдэнэ нар түрүүлсэн.

Монголын буудлага спортын холбоотой хамтарч алба хаагчдын дунд 50 метрийн зайд хэвтээ байрлалаас буудах буудлагын аварга шалгаруулах тэмцээн зохион байгууллаа. Тэмцээнд Мэргэжил хяналтын хэсгийн дарга, цагдаагийн хошууч Ж.Баярсайхан 3-р байр, эмэгтэй ангилалд бүртгэгч Ц.Нямцэрэн тэргүүлж, Г.Анар-Эрдэнэ, Э.Дэлгэрмаа нар шалгарсан.

Мөн Хатан-Эрдэнэ ТББ-тай хамтран тавийн алба хаагчидын дунд “Гар бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж алба хаагчид 4 багт хуваагдан оролцож  1-р байранд а/х Ганзориг ахлагчтай баг, 2-р а/ч Баясгалан ахлагчтай баг, 3-р д/х Ж.Баярсайхан ахлагчтай баг байр эзлэн тус тус амжилттай оролцлоо.

Алба хаагчдыг бие бялдраа хөгжүүлэх, чийрэгжүүлэх нөхцөлийг хангах үүднээс Reffidфитнесс клубт хөнгөлөлттэй үнээр хичээллэх бололцоог бүрдүүлснээр төвийн оффицер бүрэлдэхүүний 10 алба хаагч, энгийн 3 ажилтан тус клубт хичээллэж байна.

Мөн “Алтон Монголиа” ХХК-тай хамтран хүүгүй лизингээр дугуй худалдан авах боломжийг бүрдүүлснээр төвийн 7 алба хаагч дугуй худалдан авч дугуйн спортоор хичээллэж  чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж байна.

Тус төвөөс “Тэнгэр даатгал” ХХК-тай 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 33 алба хаагчийг хамруулан байгуулсан “Даатгалын гэрээ” хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд аюулгүй  ажиллагааны баталгааг хангах зорилгоор гэнэтийн ослын даатгалд хамруулах алба хаагчдын нэрсийн жагсаалтыг гарган Санхүү хангамжийн газарт хүргүүлсэн.Баянзүрх дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цагдаагийн алба хаагчдын цогцолбор хороолол”-ын төлбөрийн нөхцлийг хангаж байрны захиалгад хамрагдах тус төвийн  5 алба хаагчийн судалгааг гарган ЦЕГ-ын Санхүү, Хангамжийн газарт хүргүүлсэн. 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2014-12-30
Эрэн сурвалжилж байна