/ Мэдээ мэдээлэл / 2017 оны тайлан / Дотоод хяналтын хүрээнд

Дотоод хяналтын хүрээнд

ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын нэгжээс 2017 онд зохион байгуулах төлөвлөгөөт болон гүйцэтгэлийн  шалгалтын хуваарийн дагуу 2017оны 06-р сард тус төв ЦЕГ-ын бүрэн шалгалт явуулах болсонтой холбогдуулан Төвийн болон МХХэсэг, ЗХХэсгийн  хэмжээнд уг шалгалтыг угтаж хийх ажлын төлөвлөгөөг нарийвчлан гаргаж хэрэгжилтэнд хяналт тавин бэлтгэл ажлыг хангуулсан.

Дотоод аюулгүй байдлын талаарх мэдээлэл бүхий байвал зохих албан баримт бичгүүдийн жагсаалтыг нэгтгэн гаргаж  ЦЕГ-ын  Аюулгүй байдлын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-өлзийд албан тоотоор хүргүүлэв.

Төвийн нууц хариуцсан ажилтан, бичээч нарын судалгааг гаргаж албан тоотоор ЦЕГ-ын төрийн нууц, шифр харилцааны тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Мөнхтамгад хүргүүлсэн.

Хууль зүй дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2017.05.05-ны өдрийн А/41 тоот тушаалаар батлагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн ХЗДХ-ийн яамны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хяналт шинжилгээ хийх ажлын удирдамжийн дагуу 2017.05.15-05.23-ны өдрүүдэд  тус төвийн үйл ажиллагаанд шалгалт хийв.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн шалгалтын хүрээнд ажлын чиглэлийн дагуу төвийн алба хаагчийн үйл ажиллагаанд хяналт тавих, сахилга ёс зүйн зөрчил гаргах явдалтай тэмцэх, шалтгаан нөхцлийг арилгах хүрээнд авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцаж холбогдох асуудлаар мэдээлэл, танилцуулга авсан. 

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам код №114.47б маягтын дагуу төвийн нийт алба хаагчдаас албан үүргийн дагуу төрийн нууцтай зөвшөөрөгдсөн хэмжээнд танилцах, ашиглахдаа нууцлалыг чанд хадгалж, хамгаалах, хэрэв өөрт итгэмжлэгдэн танилцсан төрийн нууцыг задруулах буюу үрэгдүүлвэл, түүнчлэн холбогдох хууль тогтоомжийн заалтуудыг зөрчвөл Монгол улсын Эрүүгийн хууль болон холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээх талаар баталгаа гаргуулж, Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, шалгалт, аюулгүй байдлын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Амаржамц, тус төвийн мэдээлэл технологийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Н.Пүрэвдорж нараас орсон “Мэдээллийн аюулгүй байдал” сэдэвт сургалтад алба хаагчдыг хамрууллаа.

Алба хаагчдын албаны бэлэн байдлыг шалгах ажлын хүрээнд 2017 онд 2 удаа түргэн цугларалтын дохиогоор албаны бэлэн байдал, хувцас, хэрэгсэл, агсамжид үзлэг хийсэн.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/41 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан удирдамжийн дагуу тус яамны Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Н.Жавхлантөгс, ахлах мэргэжилтэн Ц.Нугармаа, мэргэжилтэн Т.Төмөр-Очир нарын бүрэлдэхүүнтэйгээр жолоочийн үнэмлэх нөхөн олгох, солих, эрх сэргээх, үнэмлэх хэвлэх үйл ажиллагаа, галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтган хэрэгсэл худалдан авах, хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгох ажиллагаа, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл тээвэрлэх, овор ихтэй ачаа тээвэрлэх зөвшөөрөл олгох ажиллагаа, гэрээт харуул хамгаалалтын бүртгэлийн дугаар олгох ажиллагаа, алба хаагчдын үндсэн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн.

ЦЕГ-ын Аюулгүй байдлын хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа Ц.Амаржамц төвийн Мэдээлэл, технологийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт шалгалт хийж шалгалтын үр дүнгийн талаар ЦЕГ-ын Аюулгүй байдлын хэлтсийн даргын 2017 оны 05 дугаар сарын 19-ний 4б/832 дугаар албан бичгээр эрсдлээс урьдчилан сэргийлэх 8 чиглэл бүхий зөвлөмжийг ирүүлсэн.

Тус зөвлөмжийн дагуу 26 заалт бүхий төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж үр дүнгийн талаар ЦЕГ-ын Аюулгүй байдлын хэлтэст хүргүүлэн ажиллаа.

Жолоочийн бүртгэлийн санд ажиллаж байгаа тус төвийн 27 алба хаагчаас нууцын баталгаа гаргуулж санд нэвтрэх нууц үгийг тогтмол шинэчлэх талаар зөвлөгөө өглөө. Мөн шинээр томилогдсон Мэргэжил хяналтын хэсгийн дарга, цагдаагийн хошууч Ж.Баярсайхан, мэргэжилтэн цагдаагийн ахмад Цоонямбуу, Зөвшөөрөл хяналтын хэсгийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Энхбаяр нарт тус тус програм хангамжид ажиллах хандах эрх, нууц дугаар өгч өөрчлөх талаар, нууцын баталгааг гаргуулан авсан. Төвийн дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэцацрал солигдож цагдаагийн дэд хурандаа Ч.Батболд томилогдсонтой холбоотойгоор жолоочийн бүртгэлийн сангийн admin эрх нууц үгийг шилжүүлэх ажлыг протокол хөтлөн зохион байгуулсан.

ЦЕГ-ын Сүлд чуулгын удирдлагад ЦЕГ-ын Аюулгүй байдлын хэлтсээс мэдээллийн технологийн аюулгүй байдалд хийсэн шалгалтын дагуу серверийн өрөөний үүдэнд үйл ажиллагаа явуулж буй иргэнийг нүүлгэх шаардлагатай талаар зөвлөмж ирүүлснийг төвийн удирдлагаар дамжуулан уламжлуулж аюулгүй байдлыг хангасан.

Төвийн дотоод аюулгүй байдлыг хангах, хяналтын камерын системийг сайжруулах зорилгоор DVR бичигч 2 ширхэг 8 камерын оролттой байсныг 1 ширхэг 16 камерын оролттой төхөөрөмжөөр шинэчлэн дотоод сүлжээнд холбож, төвийн дэд дарга, хэсгийн дарга нарын компьютерт дотоод сүлжээгээр хянах нөхцөлийг хангасан. Мөн Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны төвийн хуучин DVR бичиг төхөөрөмжийг солиулж 16 камерын оролттой шинэ төхөөрөмж тавиулснаар нэмэлтээр 8 камер суурилуулах, сүлжээний орчинд хянах боломжтой болсон.

Төвийн үйлчилгээний танхимд байрлаж буй дохиоллын системийн хэвийн үйл ажиллагааг шалгаж 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдөр, 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр тус тус  ажиллуулсан.

ЦЕГ-ын дэд даргын Дотоод хяналт аюулгүй байдлын газрын даргын баталсан удирдамж төлөвлөгөөний дагуу “Мэдээллийн аюулгүй байдал”-ын хавтсыг шинэчлэн шаардлагатай файлыг хуулбарлан тус төвийн аюулгүй байдлын зөвлөлийн дарга, цагдаагийн хошууч Б.Баттулгад хүлээлгэн өгсөн.

Цахилгааны саатал гарах үед ЦЕГ-ын МТХТ-ийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ц.Хатанзоригтой холбогдож мэдээлэл өгч ажиллаж байна. 2017 он гарсаар цахилгааны саатлаас болж 25 удаа цахилгаан саатсан.

Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газраас тус төвийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт шалгалт хийсэн зөвлөмжийн дагуу жолоочийн мэдээллийн сангийн серверийн өрөөний стандартыг хангаж зориулалтын шалтай болох, түүнд шаардагдах хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэх талаар ЦЕГ-ын Санхүү аж ахуйн албанд албан бичиг хүргүүлсэн.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2014-12-30
Эрэн сурвалжилж байна