/ Мэдээ мэдээлэл / 2017 оны тайлан / ТАЙЛАНГИЙН ДҮГНЭЛТ

ТАЙЛАНГИЙН ДҮГНЭЛТ

Тус төв нь цагдаагийн албаны үндсэн чиг үүрэг болох гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, бусад албадыг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах, мэдээллийн бааз суурь, зөвшөөрлийн системийг төгөлдөржүүлэхэд чиглэгдсэн ажлыг гүйцэтгэж  үйл ажиллагааны үр үр дүнг дээшлүүлэх зорилгоор орчин үеийн техник, технологи, үйлчилгээний шинэ арга, үйл ажиллагааг нэвтрүүлснээр цагдаагийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй ил тод нээлттэй үзүүлж иргэдийн сэтгэл ханамжийг бий болгосон тодорхой үр дүнд хүрлээ.

Цаашид цагдаагийн байгууллагын шинэчлэлийн бодлого, чиглэлд нийцүүлэн, Цагдаагийн байгууллагын ажил, үйлчилгээг иргэд, олон нийтэд хүргэх, тэдний итгэл, дэмжлэгийг хүлээх, ил тод, нээлттэй байх, ухаалаг төрийн зарчим, Цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, алба хаагчийн үйл ажиллагаанд мөрдүүлэх, иргэний хяналтын тогтолцоог бүрдүүлэхэд тодорхой ахиц дэвшил, мэдэгдэхүйц үр дүн гаргах зорилгоор:

1. Цагдаагийн байгууллагаас 2018 онд дэвшүүлэх зорилт, Бүртгэл хяналтын төвийн болон 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажил, арга хэмжээний биелэлтийг бүрэн хангах ажлыг эрчимжүүлж, үр дүнг тооцож ажиллах;

2. “Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээ” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд бүртгэл хяналтын төвөөс үзүүлж буй үйлчилгээг орон нутгийн иргэдэд ойртуулах чиглэлээр зарим үйлчилгээг орон нутагт нь хэсэгчлэн хүргэх;

3. Орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн хэмжээнд Мэргэжил хяналт, зөвшөөрөл хяналтын чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд хяналт- шинжилгээ, үнэлгээ өгөх, шалган зааварчилж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулах

4.Жолоочийн бүртгэлийн программыг шинэчлэх, үйл ажиллагааг цахимжуулах зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2014-12-30
Эрэн сурвалжилж байна