/ / Тушаал, журамд нэмэлт, өөрчлөлт оруулах, загвар батлах тухай /ХЗС-ын 2015-А/189-д/

Тушаал, журамд нэмэлт, өөрчлөлт оруулах, загвар батлах тухай /ХЗС-ын 2015-А/189-д/

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН
ТУШААЛ

 

2018 оны 02 дугаар                                        Дугаар А/23                                   Улаанбаатар
сарын 12-ны өдөр                                                                                                                        хот                                                                                                                                                                          

Тушаал, журамд нэмэлт, өөрчлөлт оруулах, загвар батлах тухай

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. Хууль зүйн сайдын 2015 оны А/189 дүгээр тушаалаар баталсан “Жолоодох эрхийн үнэмлэх олгох журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт дор дурдсан агуулгатай 3.1.6 дахь заалтыг нэмсүгэй.

3.1.6. Гадаад улсын жолоочийн үнэмлэхний Монгол хэл дээр хөрвүүлсэн баталгаат орчуулга. /гадаад улсын жолоодох эрхийн үнэмлэх солих тохиолдолд/

2.“Жолоодох эрхийн үнэмлэх олгох журам”-ын 3 дугаар зүйлийн 3.2, 3.10, 4.2.2 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай.

3.2.Үндэсний жолоочийн үнэмлэхийг хаяж үрэгдүүлсэн, гэмтээсэн, хүчинтэй хугацаа нь дуусгавар болсон тохиолдолд нөхөж буюу сольж олгох бөгөөд ийнхүү олгоход энэ журмын 3.1.2, 3.1.3, 3.1.4, 3.1.6 дахь хэсэгт заасан үнэлгээний хуудас, эрүүл мэндийн тодорхойлолт, цээж зураг, баталгаат орчуулга шаардахгүй.

3.10.Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцийн гишүүн бус орноос олгосон жолоодох эрхийн үнэмлэхтэй гадаадын иргэнд энэ журмын 3.1-д заасныг баримтлан тухайн орны жолоодох эрхийн үнэмлэхний хүчинтэй хугацаагаар, Монгол Улсын иргэнд 10 жилийн хугацаагаар үндэсний жолоочийн үнэмлэх олгоно.

4.2.2.үндэсний жолоочийн үнэмлэх эсхүл иргэний үнэмлэх;

3.“Жолоодох эрхийн үнэмлэх олгох журам”-ын 3 дугаар зүйлийн 3.8 дахь хэсгийн “Цагдаагийн байгууллагын тусгай зөвшөөрөл олгох ажлыг хариуцсан нэгжийн дарга шийдвэрлэнэ.” гэснийг “үндсэн ангиллыг баримталж, Монгол Улсын иргэнд 10 жил, гадаадын иргэнд тухайн орны жолоодох эрхийн үнэмлэхний хүчинтэй хугацаагаар олгоно.” гэж, 4.3.2 дахь заалтын “жолоочийн бүртгэлийн хуудас” гэснийг “үндэсний жолоочийн үнэмлэхний лавлагаа” гэж тус тус өөрчилсүгэй.

4.“Жолоодох эрхийн үнэмлэх олгох журам”-ын 3.7 дахь хэсгийн “Монгол улсад 1 жилээс дээш хугацаагаар оршин суух” гэснийг, 3.11, 4.2.3, 4.2.4, 4.2.5 дахь хэсгийг тус тус хассугай.

5.“Монгол Улсын жолоочийн үнэмлэхний загвар”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

6.Хууль зүйн сайдын 2015 оны А/189 дүгээр тушаалын 2 дахь заалтын “Олон улсын жолоочийн үнэмлэх”-ний 20000 төгрөг /хорин мянган төгрөг/” гэснийг “Олон улсын жолоочийн үнэмлэх”-ний үнэ 1 жилийн хугацаагаар 20000 /хорин мянга/ төгрөг, 2 жилийн хугацаагаар 40000 /дөчин мянга/ төгрөг, 3 жилийн хугацаагаар 60000 /жаран мянга/ төгрөг” гэж өөрчилсүгэй.

7.Энэ тушаал гарсантай холбогдуулан Хууль зүйн сайдын 2015 оны А/189 дүгээр тушаалаар хоёрдугаар хавсралтаар баталсан “Монгол Улсын жолоочийн үнэмлэхний загвар”-ыг хүчингүй болсонд тооцсугай.

8.Монгол Улсын жолоочийн үнэмлэхний загварыг шинэчлэн баталсантай холбогдуулан иргэдэд хүндрэл учруулахгүйгээр одоогийн хэрэглэж буй жолоочийн үнэмлэхний хүчинтэй хугацаа дуусгавар болсон тохиолдолд шинэ загварын үнэмлэх олгох хэлбэрээр зохион байгуулсугай.

9.Тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын дарга /цагдаагийн хурандаа С.Баатаржав/, тушаалын хэрэгжилтэд хяналт тавихыг Төрийн нарийн бичгийн дарга /Г.Баясгалан/ нарт тус тус даалгасугай.

10.Тушаалыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

                               
                    ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙНН САЙД                                     Х.НЯМДОРЖ

Файл татах

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2014-12-30
Эрэн сурвалжилж байна