ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН 2017 ОНЫ А/292 ДУГААР ТУШААЛ
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ
2013 оны 05 дугаар Дугаар А/292 Улаанбаатар
сарын 31-ний өдөр хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:
1.”Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх журам”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын дарга /цагдаагийн хурандаа С.Баатаржав/-д, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Г.Баясгалан/-д тус тус даалгасугай.
3.Журам шинэчлэн батлагдсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны А/62 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Ц.НЯМДОРЖ