/ / БАГАНУУР ДҮҮРЭГТ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

БАГАНУУР ДҮҮРЭГТ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тус төв нь Улаанбаатар хотын алслагдсан Багануур дүүрэгт “Багануур дүүргийн иргэдэд хүрч ажиллах” нээлттэй өдөрлөг арга хэмжээний хүрээнд 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 10:00-18:00 цагийн хооронд дүүргийн Цагдаагийн хэлтсийн үүдний хэсэгт үйлчилгээ авахаар ирсэн иргэдэд жолооны үнэмлэх солих, нөхөн олгох, зөрчлийн оноо, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж хугацаа дууссан иргэдээс Замын хөдөлгөөний хууль, дүрмийн шалгалт авч жолооны үнэмлэхийг газар дээр нь хэвлэн олгож ажиллаа.

Арга хэмжээний хүрээнд батлагдсан удирдамжийн дагуу Багануур дүүргийн Замын цагдаагийн тасаг дүүргийн иргэд болон ойр орчмын сум суурин газруудад арга хэмжээ болох талаар мэдээллийг хүргэж ажилласан байна. Мөн тус дүүргийн “Сүлжээ 3” телевизэд болон албаны файсбүк хуудсанд мэдээллийг тухай бүр оруулж ажиллаа.

Арга хэмжээнд Багануур дүүргийн цагдаагийн хэлтэс, Замын цагдаагийн тасгаас үйлчилгээ үзүүлэх танхим, ажиллах орчин, дотоод сүлжээний найдвартай ажиллагааг ханган дүүргийн иргэд болон ойр орчмын сум суурин газруудад арга хэмжээ болох талаар мэдээллийг хүргэж ажилласан байна. Нийт 410 иргэнд үйлчилгээ үзүүлснээс үнэмлэх үрэгдүүлсэн, солиулах 180 иргэний материалыг хүлээн авч жолооны үнэмлэхийг 5-10 минутын дотор хэвлэн олгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрх, зөрчлийн оноо дуусгавар болсон иргэдээс давхардсан тоогоор 178 удаагийн шалгалтыг авч тэнцсэн 68 иргэнд 10-20 минутын дотор жолооны үнэмлэх хэвлэн олгож ажиллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2014-12-30
Эрэн сурвалжилж байна