/ / Иргэний болон харуул, хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтын заавар

Иргэний болон харуул, хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтын заавар

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН
ДАРГЫН ТУШААЛ

2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр               Дугаар А/72                  Улаанбаатар хот

 

ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

Галт зэвсгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.“Иргэний болон харуул, хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтын заавар”-ыг хавсралтаар баталсугай.

2.Тушаалыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг төв, орон нутгийн цагдаагийн байгууллагын дарга нарт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Тэргүүн дэд дарга /тэргүүн дэд комиссар Ц.Батсүх/-д үүрэг болгосугай.

3.Тушаалыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. ДАРГА,

 

ТЭРГҮҮН КОМИССАР                       Р.ЧИНГИС

 

файл татах

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2014-12-30
Эрэн сурвалжилж байна