/ Мэдээ мэдээлэл / 2019 оны тайлан / 1-р улирлын тайлан / Удирдлага, зохион байгуулалтын талаар

Удирдлага, зохион байгуулалтын талаар

1.1 Монгол Улсын Их хурал, Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам болон дээд шатны байгууллагаас гаргасан хөтөлбөр, төлөвлөгөө, үүрэг, ажлын чиглэл болон холбогдох эрх зүйн баримт бичигт тусгагдсан ажил, арга хэмжээний хэрэгжилтийг хангах чиглэлээр: /хөтөлбөр, төлөвлөгөө холбогдох бусад баримт бичгийн хэрэгжилтийг гарган хүргүүлсэн байдал/

Цагдаагийн байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн зорилт, Цагдаагийн байгууллагын 2019 оны төлөвлөгөөтэй уялдуулан төвийн 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулан дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын даргаар батлуулж, төлөвлөгөөтэй уялдуулан улиралын төлөвлөгөөг гаргаж хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгууллаа.

Цагдаагийн байгууллагаас 2019 онд хяналтад авч, хэрэгжилтийг хангах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, биелэлт, үр дүнг тооцох баримт бичгийн жагсаалтын дагуу тус төвийн үйл ажиллагаанд хамаарах  жагсаалтыг гарган алба хаагчдад хариуцууллаа.

Цагдаагийн ерөнхий газрын Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтэст Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагаас 2019 оны соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгуулах саналыг, Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсээс ирүүлсэн Хууль зүй, дотоод хэргийн яамны 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн албан бичигтэй танилцаж, байгууллагаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах чиглэлээр 2018 онд хийсэн онцлог ажил, холбогдох судалгааг алба хаагчдаас авч тус тус хүргүүлсэн.

Байгууллагын 1976-2017 он хүртэлх үйл ажиллагааны явцад үүссэн байнга, түр, 70 жил хадгалах 3944 ширхэг хадгаламжийн нэгжийг бүртгэлийг 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ЦЕГ-ын ББНШАЗК-ын 06 дугаар хурлаар хэлэлцүүлэн баталгаажуулсан.

Сар шинийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын “Цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжүүлэн ажилуулах тухай” 2019 оны А/49 дүгээр тушаал, Цагдаагийн ерөнхий газрын даргын ирүүлсэн үүргийг алба хаагч нарт танилцуулж, баталгаа авч, үүргийн биелэлтийг Цагдаагийн ерөнхий газрын Шуурхай удирдалгын штафт файлаар заасан хугацаанд хүргүүлсэн.

Захиргааны удирдлагын газрын даргын 2019.01.25-ны Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөний үед Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржавын хэлсэн үг, өгсөн үүрэг, Аюулгүй байдлын хэлтсийн даргын 2019.01.29-ний Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөний үед Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа З.Дашдаваагийн хийсэн мэдээлэл, үүрэг, ажлын чиглэл, Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн даргын 2019.01.24-ний Монгол улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулгын Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний цугларалт, уулзалтад хэлсэн үг, өгсөн үүрэг, Хуулийн хэлтсийн 2019.02.12 “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай МУЗГ, БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконгийн засгийн газар хоорондын хэлэлцээр”, Ялтан шилжүүлэх тухай Монгол улс, Бүгд найрамдах Казахстан улс хоорондын гэрээ”, Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчид шагнал олгох журам”, “Засгийн газрын салбарын тэргүүний ажилтан”, хүндэт тэмдгийн төрөл, түүнийг олгох эрх бүхий албан тушаалтны жагсаалт”, “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”, Хуулийн хэлтэс 2019.03.05-ны “Журам хэрэгжүүлэх тухай” Засгийн газрын 6, 7, 8, 9, 36, 37, 38 дугаар тогтоолоор баталсан журам зэргийг алба хаагч нарт танилцуулж ажиллаа.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав, дэд дарга, цагдаагийн хурандаа З.Дашдаваа нарын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөний үед өгсөн үүргийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны А/46, А/09 дүгээр хамтарсан тушаалаар баталсан “Тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн шалгалт авах журам”-ыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг тус тус боловсруулан батлуулсан.

“Зэвсэг-2018” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын даргын 2019.01.10-ны өдрийн баталсан төлөвлөгөөний хүрээнд “Тооллогод хамрагдаагүй галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл”-ийг эрэн сурвалжлах тогтоох ажлыг зохион байгуулж галт зэвсгийн судалгаа, танилцуулгын хамт 2019.03.06-ны өдөр ирүүлэх тухай 2019.01.31-ний өдрийн хугацаатай албан бичгийг холбогдох нэгжүүдэд хүргүүлсэн.

Захиргааны удирдлагын газраас Цагдаагийн ерөнхий газрын даргаас Нийслэлийн цагдаагийн газрын сэтгэл зүйчдийн хийсэн “Сэтгэл зүйн судалгаа шинжилгээний тайлан /2012-2018/”-тай танилцаад өгсөн үүргийн дагуу 2019.01.18.-ны өдрийн албан бичгээр ирүүлсэн ажлын чиглэлийг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлээд байна.

 

1.2 Байгууллагын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудал, тушаалын тоо:             Байгууллагын даргын зөвлөлийн 1 дүгээр хуралдааныг зохион байгуулж 2019 онд хэлэлцэх асуудлын жагсаалт, улиралд хэлэлцлэх асуудлаар төлөвлөгөөг тус тус гарган баталж, цаг үеийн тулгамдсан асуудлыг  төлөвлөгөөнд тухай бүр тодотголоор оруулан хэлэлцлээ. Тухайлбал: Алба хаагчдын 2018 оны үр дүнгийн гэрээний биелэлтэд өгсөн оноо, үнэлгээний товчоог танилцуулан баталгаажуулж, төвийн 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцэн баталсан.

 

Мөн байгууллагын даргын зөвлөлийн 2 дугаар хуралдааныг 2019.02.15-ны өдөр зохион байгуулж төлөвлөгөөнд тусгагдсан 10 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Тухайлбал: Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн болон олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, гадаад улсын жолоодох эрхийн үнэмлэх захиалах захиалгын хуудасны загварыг ЦБҮАЖ код 705-г шинэчлэн боловсруулж, загварыг журамд тусгах,  Байгууллагын архивын ажлын дүрэм, Баримт бичгийг эмхлэн цэгцэлж, архивт шилжүүлэх ашиглуулах журам, Байгууллагын дэргэдэх ББНШК-ийн дүрэм, тус төвөөс 2019 онд хяналтад авч, хэрэгжилтийг хангах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, биелэлт, үр дүнг тооцох баримт бичгийн жагсаалтыг алба хаагчдад хариуцуулах асуудал, алба хаагчдын 1 дүгээр сард хэрэгжүүлсэн ажлын үр дүн, цалинг нэмж, хасах, мэдээлэл технологи, сүлжээний аюулгүй байдлын талаарх мэдээлэл /2018 онд хийсэн ажлын үр дүн, 2019 онд хэрэгжүүлэх ажил/, Байгууллагын дотоод аюулгүй байдлын төлөвлөгөөг алба хаагчдад хариуцуулах асуудал зэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн.

 

Байгууллагын даргын 2019 оны 03 дугаар тушаалаар албан үүргээ гүйцэтгэж байхдаа гэмтэж бэртсэн, осолд өртөж хохирсон, амь насаа алдсан цагдаагийн алба хаагчдыг судлан бүртгэх, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссийг 3 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй байгууллаа.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2014-12-30
Эрэн сурвалжилж байна