/ Мэдээ мэдээлэл / 2019 оны тайлан / 1-р улирлын тайлан / Хүний нөөцийн талаар

Хүний нөөцийн талаар

1.3 Хүний нөөцийн талаар: Байгууллагын үйлчлэгчийн сул орон тоонд ажилтан томилуулах албан бичгийг Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлж 1 алба хаагчийг томилуулсан.

Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа энгийн 3 ажилтанд Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч М.Ганбаатарыг урьж Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулинд заасан хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлага стандарт, галын аюулгүй ажиллагааны талаар зөвлөмж өгч, хэрэгжүүлэн ажиллах талаар баталгаа гаргуулж, Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг танилцууллаа

1.4 Байгууллагын үйл ажиллагаа түүнийг сайжруулах чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээ: Улсын хэмжээнд тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх, жолоодох эрхийн шалгалт авах тогтолцоог шинэчлэх шалгалтын үйл ажиллагааг цахимжуулах, шалгалтын нэгдсэн дүн /тогтоол/-г цахим бүртгэлээс гаргаж байх ажлыг эхлүүлэх ажлын хүрээнд 12 заалт бүхий ажлын чиглэл, зааварчилгаа, тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх сургалтын байгууллагуудын мэдээллийг ирүүлэх ажлын чиглэлийг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын Замын цагдаагийн тасгийн дарга нарт тус тус хүргүүлсэн.

2019 онд худалдан авах жолоодох эрхийн үнэмлэхний бэлдэц, хор дагалдах хэрэгсэл, 45000 ширхэг түр зөвшөөрөл хэвлэх бэлдэц, хор авах тооцоо судалгааг гарган ЦЕГ-ын СХХ-т хүргүүлж шаардлагатай байгаа бараа материалыг татан авсан.

Тээврийн цагдаагийн албаны 2019 онд баригдах шинэ байрны 1, 3 дугаар давхрын план зурагт төвийн үйл ажиллагааг зохион байгуулах, алба хаагчдын өрөө тасалгааны төлөвлөлтийг тусгаж хүргүүлсэн.

Төрийн албан хэрэгцээний үүрэн холбооны дугаарыг ЦЕГ-ын МТХТөвөөс олгож байгаатай холбогдуулан төвийн алба хаагч нарт 9202, 9212 дугаарын Жи-Мобайл, Скайтел-ийн сүлжээнд үнэгүй ярих дугаарыг тараан өгсөн.

“Байгууллагын архивын үндсэн заавар”, ЦБҮАЖ код 120-т зааснаар Төвийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор “2019 оны Архивын ажлын төлөвлөгөө”, “Архивт баримт бичиг хүлээн авах хуваарь”, “Баримт бичгийг эмхлэх цэгцэлж, архивт шилжүүлэх, хүлээн авах, ашиглуулах журам”, “Байгууллагын архивын ажлын дүрэм”, “ББНШК-ын дүрэм”, Төвийн ББНШК-ыг шинэчлэн байгуулах тухай тушаалыг баталж хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Цагдаагийн ерөнхий газраас Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд үйлчилгээ үзүүлж байгаа ажилтанд тоон гарын үсгийн гэрчилгээ олгох тухай албан бичгийн дагуу Цагдаагийн ерөнхий газрын Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсээ зааварчилгаа авч “Үндэсний Дата төв” –тэй гэрээ байгуулах саналыг хүргүүлсэн. Мөн ажлын хүрээнд Үндэсний дата төвтэй байгуулах гэрээний төслийг бэлтгэн цахим гарын үсэг авч ашиглах алба хаагчдын мэдээллийг Үндэсний Дата Төвд хүргүүлээд байна.

Тайлангийн хугацаанд Цагдаагийн ерөнхий газрын Захиргаа удирдлагын хэлтэст хандаж алба хаагчдын албан хэрэгцээнд зориулж принтерийн хор 5, бичгийн цаас 5 /боодол/, цавуу 12, үдээс 24 ш тус тус олгосон.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2014-12-30
Эрэн сурвалжилж байна