/ Мэдээ мэдээлэл / 2019 оны тайлан / 1-р улирлын тайлан / Хоёр. Үндсэн ажлын чиглэлээр: Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургуултын байгууллагын сонсогчдоос мэргэжлийн шалгалт авах чиглэлээр:

Хоёр. Үндсэн ажлын чиглэлээр: Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургуултын байгууллагын сонсогчдоос мэргэжлийн шалгалт авах чиглэлээр:

Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургуултын байгууллагын сонсогчдоос мэргэжлийн шалгалт авах чиглэлээр: Мэргэжил, хяналтын тасгаас тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургуулийн сонсогчдоос мэргэжлийн шалгалт авах он, сар, өдөр, сургууль, дамжааны нэр, шалгалт авах ангилал, байрлал зэрэг мэдээллийг багтаасан шалгалтын хуваарийг тус төвийн үйлчилгээний танхим болон www.facebook.com/licensepolice цахим хуудсанд байршуулж, холбогдох мэдээллээр ханган цахимаар шалтгалт авах үйл ажиллагааг явуулж, програмд гарч байгаа алдаа, дутагдлыг арилгах ажлыг шат дараалалтай хийж шалгалтыг жигдрүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Тус төвийн Мэргэжил хяналтын тасгийн 6 мэргэжилтэн нийслэлийн хэмжээнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн болон ангилал нэмэх шалгалт авснаас давхардсан тоогоор 10490 хүнээс замын хөдөлгөөний хууль, дүрмийн шалгалт авсанаас 4470, 7085 хүнээс жолоодлогын талбайн шалгалт авсанаас 4571, 5031 хүнээс замын хөдөлгөөний жолоодлогын шалгалт авсанаас 4595 хүн тэнцсэн байна.

Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар хэлтсийн Замын цагдаагийн тасгаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн болон ангилал нэмэх шалгалт авснаас давхардсан тоогоор 8639 хүнээс замын хөдөлгөөний хууль, дүрмийн шалгалт авсанаас 6091, 9044 хүнээс жолоодлогын талбайн шалгалт авсанаас 7726, 11288 хүнээс замын хөдөлгөөний жолоодлогын шалгалт авсанаас 8046 хүн тэнцсэн байна. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/142 дугаар тушаалаар баталсан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх журам”-ын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 21 аймаг, нийслэлийн алслагдсан 3 дүүргийн хэмжээнд 42 төрийн бус байгууллагаас167 удаагийн сургалтыг зохион байгуулж 1890 хүнийг хамруулан, зурагт болон хэвлэмэл хуудас 180 төрлийн 4658, мэдээ, мэдээлэл, шторк 89 төрлийн 138 бэлтгэн ажилласан байна.  

Жолоочийн бүртгэлийн мэдээллийн сан бүрдүүлэх, лавлагаа олгох чиглэлээр: Тайлангийн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгох шалгалтад тэнцсэн шинээр В ангиллын 12981, А ангиллын эрх олгох шалгалтад тэнцсэн 46, М ангиллын 3, ангилал нэмэх шалгалтад тэнцсэн А ангиллын 228, С ангиллын 3099, D ангиллын 1967, Е ангиллын 1799, М ангиллын 746 иргэний материалыг хүлээн авч, жолоочийн бүртгэлийн мэдээллийн нэгдсэн /TPS/ санд баяжилт хийсэн.

            Жолоочийн үнэмлэх хэвлэх, олгох: Хууль зүйн сайдын 2015 оны А/189 дүгээр тушаалаар баталсан жолоодох эрхийн үнэмлэх олгох журмын дагуу  жолоочийн үнэмлэх 3343, олон улсын жолоочийн үнэмлэх 274-г хэвлэж олгосоноос гадаад үнэмлэх солилт, нөхөн олголтоор 715, жолоочийн үнэмлэх солилтоор 111, нөхөн олголтоор 18428 жолоочийн үнэмлэхийг хэвлэж олгосон байна. Жолоодох эрхийн үнэмлэхний бэлдэцийн хомсдолтой холбогдуулан 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн түр үнэмлэх хэвлэж олгох ажлыг зохион байгуулсан бөгөөд 2019 оны эхний улиралын байдлаар 34340 үнэмлэх хэвлэж олголоо.

            Энэ хугацаанд төвийн үйлчилгээний танхимаар 45785, Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний /Дүнжингарав, Драгон/ төвөөр 10362 иргэнд үйлчилж жолоочийн үнэмлэхний лавлагаа 246 иргэнд өгч, монгол шуудан ХК-аар дамжуулан 9001 захиалгын үйлчилгээ үзүүлж нийт 65394 иргэнд үйлчилж ажиллаа.

Иргэдэд үйлчлэх танхимаар хүсэлт гаргасан иргэдийн мэдээллийг ТPS санд шалган торгууль төлөгдөөгүй 595 иргэний 99.178.100 төгрөгийг төрийн сангийн дансанд нөхөн төлүүллээ.

Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар хэлтсийн Замын цагдаагийн тасгаас энэ хугацаанд 2283 иргэн хүлээн авч 412 албан бичиг хүргүүлж, жолоодох эрхийн талаарх лавлагаа 1570-г гаргаж, торгууль төлөгдөөгүй 1637 иргэний 456649550 төгрөгийг төрийн сангийн дансанд нөхөн төлүүлжээ.

Жолооны үнэмлэх нөхөн авах, солиулах, жолоодох эрхээ сэргээлгэх зэргээр тус төвд хандсан иргэдээс цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах ASAP санд эрэн сурвалжлагдаж байсан 3 иргэнийг илрүүлж холбогдох цагдаагийн газар, хэлтсийн алба хаагчдад хүлээлгэн өгч тэмдэглэл хөтөлж ажиллаа.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх, хасах:Хууль зүйн сайдын 2013 оны А/130 дугаар тушаалаар баталсан “Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих журам”-д зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа байгууллагуудаас тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял шийтгэгдсэн 67 ялтны материалыг хүлээн авч, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй 11 ялтанд ногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг жолоочийн мэдээллийн сан /TPS/-ийн хар жагсаалтад шинээр жолоодох эрх олгохгүй байх төлөвөөр бүртгэж, хорих ялаар шийтгүүлж эдэлж дууссан хугацаанаас нэмэгдэл ял тооцож эрхийг түдгэлзүүлсэн 1, 55 ялтны тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг мэдээллийн санд хасалт хийж, холбогдох байгууллагуудад хуулийн хугацаанд нь албан бичгээр цахимаар хариуг хүргүүллээ.

Улсын хэмжээнд жолоодох эрх хасагдсан 5960 жолоочийн мэдээллийг TPS санд бүртгэж, эрх сэргээх сургалтад хамрагдсан 7115 жолоочийн эрхийг сэргээж TPS санд хүчинтэй болгож, зөрчлийн улмаас 40 жолоочийн эрхийг түдгэлзүүлж, шүүх прокурор, дээд шатны байгууллагаас ирүүлсэн албан шийдвэрийн дагуу 4 жолоочийн жолоодох эрхийг хугацааны өмнө сэргээсэн байна.

Төвийн байранд хадгалдаж байсан хүчингүй болсон үнэмлэх 24500, түр зөвшөөрөл 55000, ашиглагдсан өнгөт болон өнгөгүй хальс, холограмм 32000 ширхэгийг 2019.03.20-ны өдөр протокол үйлдэн устгах ажлыг зохион байгуулсан.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2014-12-30
Эрэн сурвалжилж байна