/ Мэдээ мэдээлэл / 2019 оны тайлан / 1-р улирлын тайлан / Үндсэн ажлын чиглэлээр: Зөвшөөрөл хяналтын үйл ажиллагааны чиглэлээр

Үндсэн ажлын чиглэлээр: Зөвшөөрөл хяналтын үйл ажиллагааны чиглэлээр

Монгол Улсын хилээр галт зэвсэг, тусгай хэрэгсэл нэвтрүүлэх зөвшөөрөл олгох чиглэлээр: Галт зэвсгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт зааснаар худалдааны төвөөс галт зэвсэг худалдан авах 96, улсын хилээр галт зэвсэг нэвтрүүлэх 10, адилтгах хэрэгсэл 2, гадаад орноос галт зэвсэг худалдан авах 42 хүсэлтийг хүлээн авч, уралдаан тэмцээнд оролцох 3 байгууллагын 46 тамирчинд тус тус зөвшөөрөл олгосон байна.

Шүүхийн шинжилгээний хүрээлэнд “Монгол айл” 58 ш, “ “Алтан додгио” 9 ш, “Асса трейвл” 100 галт зэвсэг, Бамбай серьюрити ХХК-ий 130 ширхэг адилтгах хэрэгсэл, “Эдрэн трейд” ХХК-ны 38300 сумаар хонгио, хошууны мэдээллийг бүртгэн авч мэдээллийн нэгдсэн санд оруулах албан бичгийг тус тус хүргүүлж, галт зэвсэг худалдаж авах, улсын хилээр нэвтрүүлэх, гадаад ороноос галт зэвсэг худалдан авахаар хүсэлт гаргасан 140 иргэний ял шийтгэгдсэн эсэх лавлагааг Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай, удирдлагын албанаас авч ажиллаа.

Д/д

Зөвшөөрөл болон үйл ажиллагааны төрөл

2019 / 1-р улирал өссөн дүнгээр/

1

Худалдааны төвөөс галт зэвсэг худалдан авах зөвшөөрөл авсан иргэн

96

2

Гадаад орнуудаас галт зэвсэг худалдан авах зөвшөөрөл авсан иргэн

42

3

Монгол улсын иргэн Галт зэвсэг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл авсан

10

4

Уралдаан, тэмцээнд оролцох зорилгоор галт зэвсэг улсын хилээр нэвтрүүлэх, гаргах зөвшөөрөл авсан иргэн, аж ахуйн нэгж

3/46

5

Гадаадын иргэн ан агнах зорилгоор улсын хилээр галт зэвсэг нэвтрүүлэх, гаргах зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж

-

6

Тусгай хэрэгсэл улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж

-

7

Галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл худалдааны төвөөс худалдан авсан аж ахуйн нэгж

3/13

8

Галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл Монгол улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл авсан иргэн

2

9

Ял шийтгэлийн тодорхойлолт

140

10

Галт зэвсгийн лавлагаа

14

11

Хураагдсан галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл

108

12

Шүүхийн шинжилгээний хүрээлэнд дүгнэлт гаргуулах

4 аж ахуйн нэгж байгууллагын 167 галт зэвсэг, 130 ширхэг адилтгах хэрэгсэл, 38300 ширхэг сум

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавихтай холбогдсон  хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр: Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль”-ийн 11, 12, 15 дугаар зүйлд заасны дагуу тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, худалдах, үйлдвэрлэх, үйлдвэрлэлийн зориулалтаар тэсэлгээний ажил үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөл шинээр авах, сунгуулах санал авахаар хандсан 31 аж ахуйн нэгжийн материалыг хүлээн авч хянан санал авахаар Эрүүгийн цагдаагийн газарт 20 аж ахуйн нэгжийн хүсэлтийг хүргүүлж, ирүүлсэн саналыг нэгтгэн Уул уурхайн яаманд 17 аж ахуйн нэгжийн асуудлыг хэлэлцэх санал хүргүүлж, шаардлага хангахгүй 2 аж ахуйн нэгжид татгалзсан хариуг өгсөн.

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийн маршрут, замнал нийт 264-г мэдээллийн нэгдсэн сангаас баталгаажуулснаар Дотоодын цэргийн 805 дугаар ангитай хамтран тээвэрлэлтийн үеийн хамгаалалтыг хэвийн зохион байгуулсан. Нийт батлагдсан маршрутаас хугацаандаа яваагүй 3 замнал байгаагаас аюултай ачаа тээвэрлэх зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгж, байгууллагын давхардсан тоогоор 80 тээврийн хэрэгсэлд үзлэг, шалгалтыг биечлэн хийж ажилласанаас 15 тээврийн хэрэгсэлд шаардлага хангаагүй зөрчил дутагдал илэрсэнийг арилгуулсан.

Д/д

Үйл ажиллагааны төрөл

2019 он

/1-р улирал өссөн дүнгээр/

1

Баталсан маршрут /чиглэл/

264

2

Батлагдсан хугацаанд яваагүй маршрут

4/3

3

Аюултай ачаа тээвэрлэх зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгж, байгууллага

18

4

Зөвшөөрсөн байгууллага

18

5

Татгалзсан байгууллага

0

6

Олгосон нийт зөвшөөрөл

158

7

Шийдвэрлэгдээгүй үлдсэн аж ахуй нэгжийн материал

0

8

Овор ихтэй ачаа тээвэрлэх зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгж, байгууллага

5

9

Зөвшөөрсөн байгууллага

5

10

Татгалзсан байгууллага

0

11

Олгосон нийт зөвшөөрөл

9

12

 Шийдвэрлэгдээгүй үлдсэн аж ахуй нэгжийн материал

0

13

ТДБТХ үйлдвэрлэх, худалдах, импортлох, тэсэлгээний ажил хийх тусгай зөвшөөрөл сунгуулах, шинээр авах хүсэлт гаргасан аж ахуйн нэгж байгууллага

31

14

Уул, уурхайн яаманд хүргүүлсэн санал

17

15

Эрүүгийн цагдаагийн албанаас санал авахаар

31

16

Татгалзсан

0

Уул уурхайн, хүнд үйлдвэрийн яамны сайдын дэргэдэх “Мэргэжлийн зөвлөл”-ийн хуралд 2019.01.18-ны өдөр 5, 2019.02.20-ны өдөр 1 асуудал хэлэлцүүлж ажилласан.      Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн бүртгэлийн мэдээллийн сан бүрдүүлэх чиглэлээр: Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн мэдээллийн сан бүрдүүлэх APPS программ хангамжийг 2019.03.25-ны байдлаар 1 аж ахуйн нэгж, байгууллагын мэдээллийг цахим санд бүртгэсэн байна.

2018 онд шийдвэрлэсэн материалуудыг архивын 31 хавтас нэгж болгон архивын ажилтанд хүлээлгэн өгсөн.

Тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэх зөвшөөрөл олгох, хяналт тавих чиглэлээр: Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн А/292 дугаар тушаал “Тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам”-ын дагуу хугацаа дууссан болон шинээр зөвшөөрөл хүссэн 145 байгууллага, албан тушаалтны хүсэлт холбогдох баримт бичгийг хүлээн авч хянан 85 байгууллага, аж ахуй нэгжийн  432  тээврийн хэрэгсэлд  0.6-1 жил хүртэлх хугацаагаар  зөвшөөрөл олгосон. Үүнээс Улаан-200, Хөх-5, Хөх-Улаан-23, Ногоон-73, Шар-131-г олгож, дээрх журмаар эрх олгоогүй 32 байгууллага, албан тушаалтны хүсэлтэд татгалзсан хариу өгөв.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017оны А/292 дугаар тушаалаар баталсан журмын дагуу зөвшөөрөл олгогдсон 228 тээврийн хэрэгсэлд Улаанбаатар хотын Энхтайваны өргөн чөлөөний зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр явах зөвшөөрөл олгуулахаар жагсаалтыг Замын хөдөлгөөний удирдлагын төв рүү хүргүүлж, тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх зөвшөөрөл хүссэн 183 тээврийн хэрэгслийн жагсаалтыг Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар батлуулсан байна.

Д/д

Хугацаа

Улаан

Хөх-Улаан

Хөх

Ногоон

Шар

Нийт

1

2019 /1-р улирал өссөн дүнгээр/

200

23

5

73

131

432

2

Мэдээллийн санд хүчинтэй байгаа

258

43

56

228

332

917

Тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх зөвшөөрөл хүссэн 7 байгууллагын 15 тээврийн хэрэгслийн 1.088.800 төгрөгийн торгууль төлөгдөөгүй зөрчлийг арилгуулах арга хэмжээ авсан.

Гэрээт харуул, хамгаалалтын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, бүртгэлийн мэдээллийн сан бүрдүүлэх чиглэлээрГэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, иргэд, аж ахуй нэгж, байгууллагад цагдаагийн ажил, үйлчилгээг шуурхай хүргэх, мэдээ, тайлангийн бодит байдлыг хангах зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, технологийн төвтэй хамтран Гэрээт харуул, хамгаалалтын байгууллагын бүртгэлийн нэгдсэн сангийн SAS /security agency services/ програм хангамжийг ашиглаж байна.

Мэдээллийн нэгдсэн санд Гэрээт харуул, хамгаалалтын 302 аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэйгээс одоогийн байдлаар нийслэлд 273, орон нутагт 32 байгууллагын мэдээллийг санд шивж оруулсан байна.

Дээрх мэдээллийн санд 2019 оны 1-р улиралын байдлаар хүсэлтээ ирүүлсэн 87 байгууллагын мэдээллийг хянсанаас нийслэлд анхны бүртгэл 15,  сунгалт 62, орон нутагт анхны бүртгэл 1, сунгалт 9 аж ахуйн нэгжид тус тус бүртгэлийн гэрчилгээний дугаар олгож ажиллаа.                                                                                              

Д/д

Хугацаа

Шинээр

Сунгалт

Орон нутаг

Шинээр

Сунгалт

1

2019 он /1-р улирал өссөн/

15

62

 

1

9

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2014-12-30
Эрэн сурвалжилж байна