/ / Нэг. Удирдлага, зохион байгуулалтын талаар

Нэг. Удирдлага, зохион байгуулалтын талаар

1.1 Монгол Улсын Их хурал, Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам болон дээд шатны байгууллагаас гаргасан хөтөлбөр, төлөвлөгөө, үүрэг, ажлын чиглэл болон холбогдох эрх зүйн баримт бичигт тусгагдсан ажил, арга хэмжээний хэрэгжилтийг хангах чиглэлээр: /хөтөлбөр, төлөвлөгөө холбогдох бусад баримт бичгийн хэрэгжилтийг гарган хүргүүлсэн байдал/
Цагдаагийн байгууллагаас 2018 онд дэвшүүлсэн зорилт, үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгуулах саналыг боловсруулан хүргүүлж батлагдсан төлөвлөгөөтэй уялдуулан төвийн 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын даргаар батлуулж, төлөвлөгөөтэй уялдуулан улиралын төлөвлөгөөг гаргаж хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулан биелэлтийг улиралын бүрийн дараа сарын 01-ны дотор Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтэст хүргүүлэн ажиллаж байна.
Засгийн газрын 2009 оны 143 дугаар тогтоолоор баталсан “Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт”, Засгийн газрын 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 48 дугаар тэмдэглэл “2 дахь заалт ...”Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх журам”-ын хэрэгжилтэд тогтмол хяналт шалгалт хийж хэвшүүлэхийг ЦЕГ-ын даргад даалгасугай.””, Засгийн газрын 2017 оны “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 01 дүгээр албан даалгаврыг хэлэлцсэн тухай ЗГ-ын 2017.12.27-ны өдрийн 56 дугаар хуралдааны тэмдэглэл 4 дэх заалт, “Нээлттэй хаалганы өдөр” –ийг зохион байгуулж байх тухай МУ-ын ерөнхийлөгчийн 2007 оны 97 дугаар зарлиг, “Цагдаагийн алба хаагчийн харилцааны соёлыг дээшлүүлэх дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 121 дүгээр тогтоол “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Засгийн газрын 2018 оны 32 дугаар тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны а/46 дугаар тушаалыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө”, “Эрх зүйн сургалт, сурталчилгааны чиглэлээр 2018 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө”, Цагдаагийн байгууллагын авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2018 оны төлөвлөгөө, монгол улсын дипломат, албан паспорт, буцах үнэмлэх олгох, эзэмших, хадгалах журам,  Цагдаагийн байгууллагын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Засгийн газрын ”Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 2017 оны 01 дүгээр албан даалгаврыг Цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, Монгол Улсын засгийн газрын 2018 оны “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 258 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, Хууль зүй дотоод хэргийн сайдаас цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын удирдах ажилтны сургалт зөвлөгөөний үед өгсөн үүрэг, Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржавын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөний үед өгсөн үүрэг зэргийг хэрэгжүүлэх арга хэмжээг холбогдох заалтуудын дагуу хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулан баталж биелэлтийг тооцон холбогдох нэгжүүдэд заасан хугацаанд хүргүүлж ажилласан. Тухайлбал:
1.Монгол улсын засгийн газрын 2017 оны “Сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах тухай” 01 дүгээр албан даалгаврын хэрэгжүүлэхээр ирүүлсэн төлөвлөгөөг удирдлага болгож, байгууллагад холбогдох ажил арга хэмжээний хүрээнд 19 ажил арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөөг 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр баталж, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулж биелэлт үр дүнг 86.5 буюу 4.3 үнэлгээтэй тооцон биелэлтийг Аюулгүй байдлын хэлтэст хүргүүллээ.
2.Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсээс 2018 оны 5а/2319 дугаар албан бичгээр ирүүлсэн Хууль зүй, дотоод  хэргийн яамны төрийн нарийн бичгийн даргын баталсан тус яамны дэргэдэх “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үүрэг бүхий орон тооны бус дэд зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-тэй холбогдуулан тус төлөвлөгөөний 5 дахь заалтыг хариуцан хэрэгжүүлэх ажлын 4 заалт бүхий төлөвлөгөөг боловсруулан дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын даргаар батлуулж Мэдээлэл нэгтгэн боловсруулах газар, Төв архив, Нийслэлийн цагдаагийн газар, Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар хэлтэст хүргүүлж биелэлтийг 90 буюу 4.5 үнэлгээтэй тооцон дүнг нэгтгэсэн.
3.“Цагдаагийн алба хаагчийн соёлыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хэрэгжүүлэхээр ирүүлсэн төлөвлөгөөг удирдлага болгож, байгууллагад холбогдох ажил арга хэмжээний хүрээнд 23 ажил арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөөг 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр баталж, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулж биелэлт үр дүнг 90 буюу 4.5 үнэлгээтэй тооцон албан бичгээр Аюулгүй байдлын хэлтэст хүргүүлсэн.
4.Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний холбогдох заалттай уялдуулан 5 заалт бүхий ажлын төлөвлөгөө, Цагдаагийн байгууллагаас Авлигын эрсдлээс урьдчилан сэргийлэх үйл ажилагааны 2018 оны төлөвлөгөөний холбогдох заалттай уялдуулан 14 заалт бүхий төлөвлөгөөг тус тус боловсруулан хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулж заасан хугацаанд биелэлтийг тооцон хүргүүллээ. Энэ хугацаанд Цагдаагийн байгууллагаас Авлигын эрсдлээс урьдчилан сэргийлэх үйл ажилагааны 2018 оны төлөвлөгөөний биелэлтийг 81.2 буюу 4.06, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын 2018 оны төлөвлөгөөний биелэлтийг 85.5 буюу 4.2 үнэлгээтэй үр дүнг тооцон аюулгүй байдлын хэлтэст хүргүүлээд байгаа зэрэг болно.
Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд, дэд даргаас  ирүүлсэн үүрэг ажлын чиглэл, зөвлөмж, мэдээллийн дагуу холбогдох асуудлын хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулан батлуулж биелэлтийг тооцон заасан хугацаанд холбогдох нэгжүүдэд хариуг хүргүүлж танилцууллаа. Үүнд:

1.Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргаас: 2018 оны 2/24 дугаар албан бичгээр ирүүлсэн үүргийн дагуу хэрэгжүүлэх ажлын 5 заалт бүхий ажлын төлөвлөгөөг 2018.01.24-ны өдөр баталж хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулж байна. Мөн 2018-ны өдрийн 2/81 дугаар албан бичгээр ирүүлсэн үүрэг ажлын чиглэлийн талаарх мэдээллийг алба хаагч нарт танилцуулж, үйл ажилагаандаа анхаарах талаар мэдээлэл өгч хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх төвийн дотоод аюулгүй байдлыг хангах, хяналтын камерын системийг сайжруулах зорилгоор аналог камер 12, аналог DVR бичигч төхөөрөмжийг иж бүрнээр сольж дүрс, дууны нягтаршилтай IP камер 14, IP камерийн /32 хүртэл холбох боломжтой/ NVR төхөөрөмжөөр сольж төвийн даргын өрөөнд байрлуулсан. Мөн алба хаагчдын өрөөнд галын болон хөдөлгөөн мэдрэгч бүхий дохиоллын системийг байрлуулаад байна.
2018.07.18-ны өдрийн 2/352 дугаар албан бичгээр ирүүлсэн цагдаагийн байгууллагаас эрх бүхий байгууллага, албан тушаалтны хүсэлтийн дагуу иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаарх лавлагааг албад, орон нутгийн цагдаагийн байгууллага олгох болж байгаатай холбогдуулан өгсөн үүрэг ажлын чиглэл, 2018.08.17-ны өдрийн 2/397 дугаар албан бичгээр ирүүлсэн дэвшүүлсэн зорилтын хэрэгжилт, шалгуур үзүүлэлтийг хангах чиглэлээр анхаарах асуудал, идэвх санаачилга гарган ажиллах талаар өгсөн мэдээллийг тус тус алба хаагчдад танилцууллаа.
2018.11.17-ны өдрийн 2/557 дугаар албан бичгээр ирүүлсэн Байгууллагын өдөр тутмын хөдөлмөрийн харилцаа, ажиллах нөхцөлийг зохицуулсан эрх зүй, бодлогын баримт бичгүүдэд жендэрийн ялгаварлан гадуурхал, жендерт суурилсан аливаа хүчирхийллээс сэргийлэх, таслан зогсоох зорилгоор өгсөн зөвлөмжийг 2018.11.20-ны өдөр алба хаагч нарт танилцуулж мэдээлэл хийлээ.
2018.11.07-ны өдрийн 2/536 дугаар албан бичгээр ирүүлсэн үүргийг алба хаагч нарт танилцуулж, баяр амралтын өдрүүдэд аланы бэлэн байдлыг хангах, гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байх, шууд удирдах даргын зөвшөөрөлгүйгээр нийслэлийн бүсээс гадагш гарахгүй байх үүргийг алба хаагч нарт өгч, байгууллагын хариуцлагатай эргүүлийн хуваарийг гаргаж хяяналт тавин ажиллаа. Дээрх хугацаанд байгууллага, алба хаагчаас зөрчил дутагдал гаргаагүй болно.
2018.11.29-ны өдрийн 2/608 дугаар албан бичгээр ирүүлсэн Хууль зүй, дотоод хэргийн яамнаас шинэчлэн гаргасан хэрэгжилт тайлагнах хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн жагсаалтын дагуу 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 48 дугаар тэмдэглэлийн биелэлтийг гаргаж хүргүүлэв.

2.Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаас:  2018 оны 4/39, 4/115, 4/259, 4/442,  4/821,  4/995, 4/823, 3/1781, 4/1237, 3/1825, 3/2321, 3/2498, 3/3099, 3/2821, 3/2861, 3/3421 дугаар албан бичгээр ирүүлсэн үүрэг ажлын чиглэл, зөвлөмж, мэдээллийн биелэлтийг гарган хүргүүлсэн.Тухайлбал:
    2017.11.07 –ны өдрийн 4/1571 дугаар албан бичгээр ирүүлсэн зөвлөмжид заасан ажил арга хэмжээг зохион байгуулж биелэлтийг 2018.02.14-ны өдрийн 23/176 дугаар албан бичгээр,  2018.01.02-ны өдрийн 4/10 дугаар албан бичгээр ирүүлсэн ажлын чиглэлийн дагуу хэрэгжүүлэх ажлын 5 заалт бүхий төлөвлөгөөг боловсруулж хэрэгжилтийг ханган биелэлтийг 2018.01.02 өдрийн 4/10 дугаар албан бичгээр танилцуулсан.
    2018.01.04-ны өдрийн 4/115 үүрэг ажлын чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган, Бүртгэл хяналтын төвийн хэмжээнд 2018-2019 онд зохион байгуулах албаны сургалтын хөтөлбөр, сэдэвчилсэн төлөвлөгөөг боловсруулж төвийн даргын зөвлөлийн 2018 оны өргөтгөсөн 1-р хуралд оруулж алба хаагчдаар хэлэлцүүлэн төвийн даргын 2018 оны 01 дугаар тушаалаар баталж хэрэгжүүлэн ажилласан.  
    2018.01.10-ны өдрийн 4/259 үүргийн хүрээнд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу Цагдаагийн ерөнхий газраас 2018 онд зохион байгуулах төлөвлөгөөт болон гүйцэтгэлийн шалгалтын хуваарь, батлагдсан хуваарийн дагуу хяналт шалгалтын ажлын бэлтгэлийг хангуулах, тогтоосон хугацаанд чанартай зохион байгуулж, үр дүнг тооцох зорилгоор ирүүлсэн ажлын чиглэлтэй танилцаж ажлын чиглэлийн 6 дугаар заалтын хүрээнд тусгах саналыг боловсруулан 2018.01.19-ны өдрийн 23/140 дугаар албан бичгээр хүргүүлсэн.
    2018.01.03-ны өдрийн 4/39 хэрэгжилтийг хангах ажлын төлөвлөгөөг баталж алба хаагчид хувийн ашиг сонирхол хөрөнгө орлогын мэдүүлгийг хэрхэн гаргах тухай мэдээлэл, зааварчилгааг алба хаагч нарт өгч хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах хадгалах эрхий бүхий 17 албан хаагчийн мэдүүлгийг хуулийн хугацаанд бөглүүлж баталгааны маягтыг Цагдаагийн ерөнхий газрын аюулгүй байдлын хэлтэст хүргүүлж ажилласан зэрэг болно.
    2018.04.18-ны өдрийн 3/2321 үүргийн дагуу Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгаас “Үргэлж тантай хамт” шинэ уран бүтээлийн тайлан тоглолтыг зохион байгуулахаар төлөвлөсөнтэй холбоотойгоор 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр “Сүлд” чуулгын концертын их танхимд болсон тоглолтод алба хаагчдыг хамрууллаа. “Үргэлж тантай хамт” шинэ уран бүтээлийн тайлан тоглолтыг тус төвөөс  ээлжийн амралттай 2, Хууль сахиулахийн их сургуулийн офицерийн дамжаанд 2, ахлагчийн дамжаанд 6 нийт 10 алба хаагчаас бусад 22 алба хаагч үзэж, гэр бүлийн гишүүдээ хамруулж дүнг 2018.04.23-ны өдрийн 22/592 дугаар албан бичгээр танилцуулсан зэрэг 18 орчим үүрэг, ажлын чиглэлийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
    2018 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 3/3421 дугаар албан бичгээр байгууллага, алба хаагчийн эрх, хууль ёсны ашиг зөрчигдөхөөс сэргийлэх зорилгоор ирүүлсэн мэдээлэл, зөвлөмжийг алба хаагчдад танилцууллаа.
    2018.07.05-ны өдрийн 3/4130 дугаар албан бичгээр ирүүлсэн алба хаагчдын ажлын үр дүнг тооцож цалингийн хэмжээг нэмэгдүүлэх бууруулах шийдвэр гаргахад анхаарах асуудлын талаар өгсөн үүрэг, ажлын чиглэлээр алба хаагч нарт мэдээлэл хийлээ.
    2018.11.12 өдрийн 3/6482 дугаар албан бичгээр ирүүлсэн үүргийн дагуу Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2018 оны 265/72 дугаар тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өгөгдсөн үүргийн хэрэгжилтийг хангаж, 2018 оны А/623 дугаар тушаалаар батлагдсан салбар ажлын хэсгийн бүрэлдэхүүнд 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төвийн үйл ажиллагаа, алба хаагчдын мэргэшлийн түвшинг үнэлүүлж ажилласан. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөлөөс баталсан “Төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны талаарх мэдээлэл, түүнийг үнэлэх нэгдсэн маягт”, аргачлалын дагуу тус газрын 2017-2018 оны үйл ажиллагааг дүгнэхэд 86 гэсэн үнэлгээ авлаа. Шалгалтанд хамрагдвал зохих нийт 28 алба хаагчаас 27 алба хаагч буюу нийт бүрэлдэхүүний 96.4 хувь нь хамрагдсан. Алба хаагчдын 2017-2018 оны үйл ажиллагааг “Төрийн мэргэшсэн албан хаагчийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл, түүнд үнэлгээ өгөх маягт”, аргачлалын дагуу дүгнэхэд 90.0-100.0 оноотой 5, 80.0-89.0 оноотой 19, 70.0-79.0 оноотой 3 алба хаагч байна.

3. Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн даргаас 2017.11.08-ны өдрийн 14/5781, 2018.02.20-ны өдрийн 14/1118, 2018.01.30-ны өдрийн 07 дугаар албан бичгээр ирүүлсэн үүрэг, ажлын чиглэлийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулж ажилласан. Тухайлбал: Улаанбаатар цагдаагийн хүрээний даргаас 2018.01.23-ны өдрийн 05 дугаар албан бичгээр ирүүлсэн ажлын чиглэл, зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлж өгөгдсөн үүргийн дагуу сар бүр байгууллагын хэмжээнд албаны хувцасны үзлэгийг зохион байгуулж дүнг ёс журмын хэлтэст хүргүүлж байна.
Мөн Сүхбаатарын талбайд 2018 оны 2 дугаар сарын 1 –ны өдөр Ардчилсан намаас зохион байгуулсан олон нийтийг хамарсан жагсаал цуглаантай холбогдуулан ирүүлсэн үүрэг, чиглэлтэй холбогдуулан дараах ажлыг зохион байгуулж, хуваарь төлөвлөгөөний дагуу хамгаалалтад зөрчил дутагдалгүй хуваарьт үүргийг гүйцэтгэсэн. Жагсаал, цуглааны үйл ажиллагаа албан ёсоор 13:00 цагт дуусгавар болсон бөгөөд биелэлтийг 2018.02.01-ны өдрийн 23/198 дугаар албан бичгээр танилцуулсан зэрэг болно.
2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 30/5056 дугаар албан бичгээр ирүүлсэн мэдээлэл, чиглэлийг алба хаагч нарт танилцуулж ажиллаа.
2018.09.05-ны өдрийн 42 дугаар үүргийн хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны А/143 дугаар тушаалаар “Дүрэмт болон ажлын хувцас хэрэглэх журам” шинэчлэн батлагдсантай холбогдуулан журмыг алба хаагч нарт танилцуулж, мөрдүүлж ажиллаа.
Улаанбаатар цагдаагийн хүрээнээс 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 48 дугаар албан бичгээр ирүүлсэн “Өвлийн улирлын дүрэмт хувцсанд шилжүүлэх тухай ” 2018 оны 04 дүгээр тушаалын дагуу төвийн алба хаагчдын өвлийн хувцасны үзлэгийг 2018 оны 10 дугаар сарын 29, 31-ны өдрүүдэд зохион байгуулж хувцасны жигдрэлтийг хангуулсан.

Орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн дарга нарт Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль” стандарт журам, тушаалын хэрэгжилтийг хангах чиглэлээр сургалтын материал бэлтгэн CD хуурцагт буулган нийт алба хаагчид сургалт зохион байгуулж дүнг 2018 оны 08 дугаар сарын 15-ны дотор ирүүлэх талаар 2018.07.24-ний өдрийн 22/1152, тэсэрч дэлбэрэх бодис тэсэлгээний хэрэсэл импортлох, худалдах, үйлдвэрлэх, үйлчилгээ явуулдаг аж ахуй нэгж байгууллагын захирал нарт Монгол улсын нутаг дэвсгэрт энэ оны 7 дугаар сард орсон борооны улмаас үерийн ус зарим зам дагуух газруудад эвдрэл гэмтэл үүсгэн зорчих хөдөлгөөн хаагдаж байгаатай холбогдуулан батлагдсан маршрут /замнал/-ын дагуу тээвэрлэлт хийх үед гарч болзошгүй эрсдэл, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хуулийн 14.3, 14.7 дахь хэсгийг тус тус баримтлан жолооч болон дагалдан яваа хүн бүрт танилцуулж, аюулгүй байдлыг ханган ажиллах талаар 2018.07.30-ны өдрийн 22/1180 тоот албан бичигийг тус тус хүргүүлсэн.
Тус төвийн үйл ажиллагаанд 2017 онд явуулсан төлөвлөгөөт шалгалтын хүрээнд өгсөн үүргийн биелэлтийн гүйцэтгэлийн шалгалтыг Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтсээс 2018 оны 09 дүгээр сарын 12-ноос 18-ны өдрүүдэд явуулж 18 заалт бүхий үүргийн биелэлт, үр дүнг тооцох 48 шалгуур үзүүлэлтийн дагуу хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж 13 ажлын 29 шалгуур “хангалттай”, 12 ажлын 19 шалгуур “сайн” буюу “маш сайн” гэж дүгнэж, нийлбэр 77.8 хувь 3.9 үнэлгээтэй, хэрэгжилт “Хангалттай” гэж үнэлсэн байна.
1.2 Байгууллагын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудал, тушаалын тоо:
Байгууллагын даргын зөвлөлийн 2018 онд хэлэлцэх асуудлын жагсаалт, улиралд хэлэлцлэх асуудлаар төлөвлөгөөг тус тус гарган баталж, цаг үеийн тулгамдсан асуудлыг  төлөвлөгөөнд тухай бүр тодотголоор оруулан хэлэлцэж байна. Тухайлбал:Төвийн хэмжээнд 2018-2019 онд зохион байгуулах албаны сургалтын хөтөлбөр, сэдэвчилсэн төлөвлөгөөг боловсруулан төвийн даргын зөвлөлийн өргөтгөсөн 1-р хуралд оруулж алба хаагчдаар хэлэлцүүлж төлөвлөгөөнд саналыг тусгасан батлуулж хувийг Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтэст, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /шагнал, урамшил олгох код-924/-ын дагуу Хууль зүй, дотоод хэргийн яамны “Цагдаагийн алдар” тэмдгээр 1, “Цагдаагийн гавьяа тэмдэг”-ээр 1, цагдаагийн хошууч цолоор 1, цагдаагийн дэслэгч цолоор 2, Нийслэлийн цагдаагийн газрын “Баярын бичиг”-ээр 3 шагнуулахаар хэлэлцэн алба хаагчдын ажил байдлын тодорхойлолт, санал, танилцуулгыг ЦЕГ-ын Хүний нөөц, сургалтын хэлтэст тус тус хүргүүлсэн.
Албаны техник хэрэгсэл, багаж, үнэт цаасны ашиглалт хамгаалалт, аюулгүй байдлын талаар сонсгол, мэдээлэл, “Галт зэвсгийн устгал 2019” төлөвлөгөөний төсөл, Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын дотоод дотоод аюулгүй байдлыг хангах чиглэлээр 2018 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах төлөвлөгөөний төсөл, аюулгүй байдлыг хангах чиглэлээр зарим өрөө, тасалгааны цонхонд хамгаалалтын тор хийх, архивын байрны засвар өргөтгөл шинэчлэл, ЦЕГ-ын иж бүрэн шалгалттай холбогдуулан өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний төсөл, байгууллагын 2018 оны төлөвлөгөө, алба хаагчдад өгсөн үүргийн биелэлт, Мэргэжил хяналтын тасгийн хэрэгжүүлж байгаа арга хэмжээний мэдээлэл зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж ажилласан.
Бүртгэл хяналтын төвийн алба хаагч, ажилтан нарын ажил дүгнэх шалгуур үзүүлэлтийг шинэчлэн байгууллагын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн төвийн даргын 2018.06.04-ны өдрийн 05 дугаар тушаалаар батлан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Энэ хугацаанд байгууллагын дотоод аюулгүй байдлыг хангах орон тооны бус ажлын хэсэг, өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжүүлэн ажиллах, сахилга ёс зүйн зөвлөл байгуулах зэрэг байгууллагын даргын тушаал 11-г гаргаж хэрэгжилтийг ханган ажилласан.    


СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2014-12-30
Эрэн сурвалжилж байна