/ Мэдээ мэдээлэл / 2018 оны тайлан / Хүний нөөцийн талаар

Хүний нөөцийн талаар

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/227 дугаар тушаалаар Бүртгэл хяналтын төвийн албан тушаал, орон тоо, цол, цалингийн зэрэглэлийг шинэчлэн баталсантай холбоотойгоор тус төвийн 14 ажлын байр /албан тушааалтан/-ны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж танилцуулгын хамт Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц сургалтын хэлтэст хүргүүлж батлуулсан.  
    Нийслэлийн цагдаагийн газрын даргын “Зарим олон нийтийн цагдаа нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 2018 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн Б/111 дугаар тушаалын дагуу тус төв дээр ажиллаж байсан олон нийтийн цагдаа Э.Нямцэрэн, Д.Цэцэгсүрэн нартай “Олон нийтийн цагдаагийн дүрэм”-ийн холбогдох заалтыг баримтлан тооцоог журмын дагуу хийж, үнэмлэхийг хураан Хүний нөөц сургалтын хэлтэст хүргүүлсэн.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/227 дугаар тушаалаар баталсан бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр төвийн бүртгэгч-оператор энгийн 8 орон тоог ахлагч орон тоо болгон өөрчилсөн тул сул орон тоондоо энгийнээр ажиллаж байсан ажлын туршлага бүхий ёс зүй, мэдлэг, боловсрол, туршлага, ур чадварын ерөнхий болон тусгай шалгуурыг үндэслэн Хууль сахиулахын Их сургуулийн Ахлагчийн сургуулийн “Цагдаа” дамжаанд  сонгон шалгаруулалтад орж тэнцэн суралцаж төгссөн алба хаагчдыг томилуулах саналыг Хүний нөөц сургалтын хэлтэст хүргүүлж 8 алба хаагчийг томилуулан ажилласан.
Цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахаар төлөвлөсөн алба хаагчдын судалгаа авах талаар төвийн бүрэлдэхүүнд танилцуулж 2018 онд тэтгэвэрт гарах хугацаа болсон бүртгэгч-оператор /энгийн/ 1 алба хаагчийн судалгааг гаргаж Цагдаагийн ерөнхий газрын хүний нөөц, сургалтын хэлтэст хүргүүллээ.
    Энэ хугацаанд Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812,  Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар цагдаагийн хошууч цолоор 1, цагдаагийн ахлах дэслэгч цолоор 1, цагдаагийн дэслэгч цолоор 2, цагдаагийн ахлагч цолоор 1, “Цагдаагийн алдар тэмдэг”-ээр 1, “Цагдаагийн гавьяа” тэмдгээр 1, “Цагдаагийн ерөнхий газрын хүндэт жуух бичиг”-ээр 1, Албаны төлөө -2 тэмдгээр 1, “Нийслэлийн цагдаагийн газрын баярын бичиг”-ээр 2, Хил хамгаалах ерөнхий газрын “Хил хамгаалалтад амжилт гаргасаны төлөө” тэмдгээр 2, Төрийн тусгай хамгаалалтын газрын түүхт 80 жилийн ойг тохиолдуудан 1 алба хаагч “Цагдаагийн алдар” тэмдгээр, 4 алба хаагч ойн дурсгалын тэмдгээр, тус тус шагнагдсан байна.
    Монгол Улс анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах улс тунхагласны 94 жилийн ойг тохиолдуулан Цагдаагийн ерөнхий газрын цагдаагийн гавьяа тэмдгээр 1, хүндэт жуух бичгээр 3, Нийслэлийн цагдаагийн газрын баярын бичгээр 3 алба хаагч шагнагдсан байна.    Мөн Замын хөдөлгөөний дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж батлуулахад чармайлт гарган ажилласан 2 алба хаагчийг Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар цалингийн 20 хувиар шагнуулж ажиллаа.
    Төвийн алба хаагчдын ээлжийн амралтын хуваарийг алба хаагчдын санал 2017 онд амарсан цаг хугацааг үндэслэн гаргаж хуваарийн дагуу амралтыг бүрэн эдлүүлж байгаагаас  төвийн хэмжээнд алба хаагчид ээлжийн амралтаа бүрэн эдэлж дуусаад байна.
    
Монгол улсын засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Төрийн зарим албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишиг шинэчлэн тогтоох тухай” 264 дүгээр тогтоолоор цалингийн шатлал, зэрэглэл шинэчлэгдсэнтэй холбоотойгоор тус төвийн хэвлэгч-мэргэжилтэн, хэвлэгч-техникч 2 алба хаагчийн ажлын чиг үүрэг, нөхцөл байдлыг харгалзан хөдөлмөрийн хортой нөхцөлд тооцон цалингийн нэмэгдэл олгож байх саналыг Санхүү, аж ахуйн албанд хүргүүллээ.
Захиргааны удирдлагын газраас 2018.06.07-ны өдрийн 5/172 дугаар албан бичгээр ажлаас чөлөөлж томилох тухай, 2018.07.06-ны өдрийн 5/209, 2018.08.29-ны өдрийн 5/256 дугаар албан бичгээр тус тус ирүүлсэн шагналын санал ирүүлэх тухай, Хүний нөөцийн хэлтсээс 2018.06.14-ны өдрийн 5б/3672 дугаар албан бичгээр ирүүлсэн цолны хугацаа тооцох тухай, 2018.07.23-ны өдрийн 5б/4394 дугаар албан бичгээр ирүүлсэн мэдээлэл, зөвлөмж хүргүүлэх тухай зэрэг мэдээ, мэдээллийг алба хаагч нар танилцуулж холбогдох саналыг боловсруулан хариуг хүргүүлж ажиллаа.
Цагдаагийн албанд шинээр томилогдсон тус төвийн бүртгэгч-оператор, архив, бичиг хэргийн эрхлэгч нийт 10 алба хаагчийг төвийн даргын 2018.09.10-ны өдрийн 06 дугаар тушаалыг гаргаж “Цагдаагийн тангараг” өргүүлэх ёслолын ажиллагаанд оролцуулж 2018 оны 09 дүгээр  сарын 11-ны өдөр “Цагдаа цогцолбор” дээр тангараг өргүүлсэн. Тангараг өргөх ёслолын ажиллагаанд ЦЕГ-н Сүлд чуулга, БЗДЦ-1р хэлтэс, БЗДЦ-3р хэлтэс, СБДЦ-1р хэлтсийн нийт 80 алба хаагч оролцсон.
Тус төвийн Төлөвлөлт, зохион байгуулалт хариуцсан дэд дарга, цагдаагийн хурандаа Ч.Эрдэнэбаатар нь ЦЕГ-ын даргын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/828 дугаар тушаалаар цэргийн байнгын тэтгэвэрт гарсан.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2014-12-30
Эрэн сурвалжилж байна