/ / Байгууллагын үйл ажиллагаа түүнийг сайжруулах чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээ:

Байгууллагын үйл ажиллагаа түүнийг сайжруулах чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээ:

Төвийн бүртгэгч нарыг цагдаагийн анхан шатны дамжаанд 3 сарын хугацаатай суралцуулах болсонтой холбогдуулан Сонгинохайрхан дүүрэг дэх “Даргон төв” дэх Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв дээр тээврийн хэрэгслийн жолоочийн үнэмлэхтэй холбоотой материал хүлээн авч иргэдэд үйлчлэх үйл ажиллагааг 2018 оны 02 дугаар сарын 01-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 4-ны өдөр хүртэлх  хугацаанд түр зогсоож иргэдэд үзүүлэх үйлчилгээг тус төвийн үйлчилгээний танхим, Дүнжингарав худалдааны төв дэх Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийг түшиглэн хүргэхээр зохин байгуулалтын арга хэмжээ авч улмаар 2018.07.28-ны өдрөөс хэвийн үйл ажиллагааг эхлүүлсэн.
“Монгол шуудан” ХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу тус төвийн үйлчилгээний танхимын 3 дугаарын цонхонд “Монгол шуудан” ХК-ний шууданчийг ажиллуулснаар тус байгууллагаас нийслэлд 2500, орон нутагт 3500 төгрөгөөр шуудангийн үйлчилгээ үзүүлж байна. Тус үйлчилгээг нэвтрүүлснээр 2018 онд 8791 жолоодох эрхийн үнэмлэхийг иргэдэд хүргэж үйлчилсэн байна.
Нийслэлийн хэмжээнд жолоодох эрхийн шалгалт авах үйл ажиллагааны аргачлалыг өөрчлөн 3 мэргэжилтэн нэг дор 3 дүүргийн шалгалтыг төвлөрүүлэн авдаг болсноор шалгалтын хуваарийн хязгаарлалт байхгүй болж, иргэдэд ажлын өдрүүдэд шалгалт өгөх хугацааг чөлөөтэй сонгох боломжийг бүрдүүлснээр алба хаагчдын ажлын ачаалал буурч, тэнцвэржихийн зэрэгцээ алба хаагчдын шалгалт авах хуваарийг өдөр бүр шинэчлэн ажлын чиглэл зааварчлага өгч ажиллаж байна.
Хууль зүйн сайдын 2015 оны А/186 дугаар тушаалаар баталсан Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, эрх сэргээх журмын дагуу 2016 оны 01 дүгээр сараас цахим шалгалтын moodle программыг ашиглалтад оруулж Замын хөдөлгөөний хууль, дүрмийн шалгалтыг цахим хэлбэрээр авч эхэлсэнтэй холбогдуулан жолоочийн эрх сэргээх лавлагааг төвийн үйлчилгээний танхимд олгох ажлыг зохион байгуулсан. Тус лавлагааг иргэн бүр өөрийн биеэр ирж авах шаардлага гарч байсан нь үйлчилгээний танхимд ачаалал үүсгэж байсан тул зохион байгуулалтын арга хэмжээ авч төрийн үйлчилгээний цахим машин /ТҮЦ машин/-аас гаргадаг болсон нь иргэдийн цаг зав болон, төвийн үйлчилгээний танхимын ачааллыг бууруулсан.
Тэсэрч дэлбэрэх бодис, тэслгээний хэрэгсэл импортлох, үйлдвэрлэх, худалдаалах, тэсэлгээний ажил, үйлчилгээ явуулах үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагатай “Тэсэлгээний тээврийн менежер” фээсбүүк хаягаар мэдээлэл солилцож байгаагийн зэрэгцээ холбогдох мэдээллийг “eis.police.gov.mn” хаягаар оруулж, ID хаягаар нууц дугаар илгээн цахим хаягаар мэдээллээ явуулж байх, хуулийн этгээдэд хүндрэл учруулахгүй ажиллах нөхцлийг бүрдүүлсэн.
Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл импортлох, нийтэд худалдаалах үйл ажиллагаа явуулдаг иргэн, хуулийн этгээд “gun.police.gov.mn” хаягаар мэдээлэл хүлээн авах нөхцөл бүрдүүлж иргэд, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлж байна.
Гэрээт харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлдэг хуулийн этгээд “SAS” програмд байгууллагынхаа мэдээллийг оруулж тусгай зөвшөөрлийн дугаар олгосноор нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага материалыг хүлээн авч мэдээллийн санд бүртгэн ажиллаж байна.
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын соёлыг төлөвшүүлэх хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх, Цагдаагийн “Сүлд чуулга”-тай хамтран ажиллах төлөвлөгөөг  бааталж, байгууллагын соёлыг дээшлүүлье 3 сарын аяны нээлтийн арга хэмжээг 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “Сүлд чуулгатай хамтран зохион байгуулж “Байгуулагын соёл” сэдэвт сургалтад алба хаагчдыг хамруулсан. Дээрх аянын хүрээнд байгууллагын гадна талын автомашины зохион байгуулалтад өөрчлөлт оруулж орох хориотой-3, түр зогсох хориотой-3, нэг чигийн хөдөлгөөн -1, нэг чигийн хөдөлгөөий төгсөл-1, зогсоол тэмдэг -6, нэмэлт тэмдэг-5, саад тойрох-2 нийт 21 тэмдгийг шинэчлэн суурилуулж, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх” тусгайлсан тэмдэглэгээ бүхий цонхыг үйлчилгээний 1 дүгээр цонхонд шилжүүлэн, үйлчилгээний хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настан, жирэмсэн иргэдэд дугаар харгалзахгүй үйлчлэх мэдээлэл агуулсан тусгай самбар, тэмдэг тэмдэглэгээ, дугаар дуудах төхөөрөмжинд хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настан, жирэмсэн эмэгтэй, 2 хүртэл настай хүүхэдтэй эхчүүдэд дараалал харгалзахгүй үйлчлэх мэдээллийг тус тус байршуулсан.
Төвийн үйлчилгээний танхимын цонхийг үйчилгээний төрлөөр хувааж, бүртгэгч-оператор нарт зааварчлага өгч цохны дээд хэсэгт үйлчилгээний мэдээллийг харуулсан самбар байршуулж иргэдэд хүргэх үйлчилгээний шуурхай байдалд анхаарч ажиллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2014-12-30
Эрэн сурвалжилж байна