/ Мэдээ мэдээлэл / 2018 оны тайлан / Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд хийсэн ажил, арга хэмжээ

Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд хийсэн ажил, арга хэмжээ

Хууль, зүй дотоод хэргийн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн А/17 дугаар тушаалаар Замын хөдөлгөөний дүрмийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд 2 алба хаагч ажиллаж Замын хөдөлгөөний дүрмийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгуулах саналыг боловсруулан ажлын хэсэгт танилцуулсан. Мөн засгийн газрын гишүүд, агентлаг, нийслэлийн Засаг даргын тамгын газраас ирүүлсэн саналыг ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэж холбогдох саналыг тусган эцсийн найруулгын төслийн бэлтгэн ажлын хэсгийн гишүүдийн хамт 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд оруулан 239 дугаар тогтоолоор батлуулсан.
“Жолоодох эрхийн үнэмлэх олгох журам” –д нэмэлт өөрчлөлт оруулах саналыг Цагдаагийн ерөнхий газрын Хуулийн хэлтсээр уламжлуулан танилцуулснаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/23 дугаар “Тушаал, журамд нэмэлт, өөрчлөлт оруулах, загвар батлах тухай” тушаалаар Хууль зүй дотоод хэргийн сайдын 2015 оны А/189 дүгээр тушаалаар баталсан “Жолоодох эрхийн үнэмлэх олгох журам” –д нэмэлт өөрчлөлт оруулсан. Нэмэлт өөрчлөлтөөр журмын 3.1.6 заалтыг шинээр нэмж, 3.2, 3.10, 4.2.2 заалтыг өөрчлөн найруулж, 3.8, 4.3.2 дахь хэсгийг өөрчлөн, 3.7 дахь хэсгийн зарим заалтыг хасаж,  Монгол Улсын жолоочийн үнэмлэхний загварыг шинэчлэн тус тус баталсан. Мөн “Олон улсын жолоочийн үнэмлэх”-ний үнэнд өөрчлөлт оруулж 1 жилийн хугацаагаар 20000, 2 жилийн хугацаагаар 40000, 3 жилийн хугацаагаар 60000 төгрөг байхаар заасан.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын хамтарсан 2018 оны А/67, А/90 дугаар тушаалаар байгуулсан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалт авах журам”, “Жолоодох эрхийн шалгалтын төвийн үйл ажиллагааны журам”, “Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх журам”, “Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын хөтөлбөр” зэргийг хууль тогтоомжийн хүрээнд судалж, санал дүгнэлт танилцуулах ажлын хэсэгт ажиллаж “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалт авах журам”, “Жолоодох эрхийн шалгалтын төвийн үйл ажиллагааны журам”, “Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх журам”-уудыг шинэчлэн боловсруулж Хууль зүйн яаманд хүргүүлсэн. Мөн “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, эрх сэргээх журам”-ын шинэчилсэн найруулгын төсөл, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналын төслүүдийг боловсруулан Цагдаагийн ерөнхий газрын Хуулийн хэлтсээр уламжлуулан Хууль, зүй дотоод хэргийн яаманд хүргүүлснээр 2018.07.16-ны өдрийн Хууль зүй дотоод хэргийн сайдын А/142 дугаар тушаалаар “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх журам”-ыг шинэчлэн батлуулсан. Тус журам батлагдсантай холбоотойгоор хэрэгжилтийг хангах ажлын төлөвлөгөөг боловсруулан баталж, төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг сэргээх сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, сургалтын байгууллагтай байгуулах гэрээний төслийг боловсруулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн Б/584 дугаар тушаалаар сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг батлуулсан. Мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/225 дугаар тушаалаар байгуулагдсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх сургалт явуулах төрийн бус байгууллагыг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах үүрэг бүхий ажлын хэсэгт ажиллаж гэрээ байгуулах ажлыг зохион байгуулж сургалтын үйл ажиллагааг эхлүүлээд байна.
Хуулийн хэлтсээс 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн  5д/440 албан бичгээр ирүүлсэн Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн шинэчлэн баталсан Төрийн албаны тухай хуулиар бэлтгэсэн товч мэдээлэл  5д/418 бичгээр ирүүлсэн “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын код 501-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай” “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын код 408, 601, 619, 622, 629, 917-г батлах тухай”, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны А/27, А/28, А/29 дүгээр тушаал,  2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 5д/18 дугаар албан бичгээр ирүүлсэн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/262, А/263, А/264, А/265, А/266 дугаар тушаалаар тус тус баталсан “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны хоёр, гурав, дөрөв, тав, зургаадугаар бүлэгт багтах журам”, 2018.10.22-ны 5г/6027 “Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” А/251 дүгээр тушаал, “ЦБ-ын үйл ажиллагааны журам код 136,803,809,917-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай”, “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын код 136, 803, 809, 917-д нэмэлт өөрчлөлт” оруулах тухай” “ЦБ-ын үйл ажиллагааны журмын код 329-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” ЦЕГ-ын даргын 2018 оны А/250 тушаал, “Төрийн албаны тухай хууль”, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ирүүлсэн Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд үүсч байгаа хүндрэл, бэрхшээлийг арилгах зорилгоор ирүүлсэн зөвлөмж, Захиргааны удирдлагын газраас 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 5/21 дугаар бичгээр  ирүүлсэн Цагдаагийн ерөнхий газрын даргын Зөвлөлийн 2018 оны 1, 2 дугаар хуралдаанаас гарсан болон хүний нөөцийн холбоотой зарим шийдвэрийн талаарх товч мэдээлэл зэрэг үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, эрх зүйн баримт бичигт орсон өөрчлөлтийн талаарх мэдээллийг төвийн алба хаагч нарт танилцуулж холбогдох сургалтуудыг орлоо.
Хууль, зүй дотоод хэргийн сайдын 2018.07.25-ны өдрийн “Нөлөөллийн шинжилгээ хийх аргачлал батлах тухай” А/147 дугаар тушаал, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018.06.13-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, томилох тухай” Б/252, 2018.07.20-ны өдрийн “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын код 101-т нэмэлт оруулах тухай” А/190 тушаалыг тус тус алба хаагч нарт танилцууллаа.
Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас 2018 оны 25/120 дугаар албан бичгээр ирүүлсэн “Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай”, Хуулийн хэлтсээс 2018 оны  5г/1979 дугаар албан бичгээр ирүүлсэн “Өмгөөллийн тухай хууль”, 5г/2024 “Монгол Улсын Засгийн газар, Оросын холбооны Улсын Засгийн газар хооронд Терроризмтой тэмцэхэд хамтран ажиллах тухай хэлэлцээр”, 5г/2401 “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”, 5г/2158  “Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих хууль”, 5г/2216 “Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дүрэм”, 5г/2219 “Төмөр замын тээвэр дэх осол, гологдлыг судлан бүртгэх журам”, 5г/2354 “Прокурорын байгууллагад онцгой байдал үүссэн үед прокурор, цагдаагийн байгууллагын хамтран ажиллах журам”, 5г/2546 “Журам шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоол, 5г/2551 “Улсын их хурлын Байнгын хорооны 2018 оны 2 дугаар тогтоол, 5г/2786 “Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын “Хамтран ажиллах санамж бичиг””, 5г/3408 “Төрийн цахим мэдээлэл солилцох системийг ашиглан цахим хэлбэрээр үзүүлэх төрийн үйлчилгээний тухай” Засгийн газрын тогтоол, Хүний нөөц сургалтын хэлтсээс 2018 оны 5б/3057 албан бичгээр ирүүлсэн “Цагдаагийн байгууллагын захиалгаар гадаад, дотоодын их, дээд сургууль, академийн сургалтад суралцаж байгаа сонсогч, алба хаагчдын дадлагын сургалтын журам”, Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсээс 2018 оны 5а/3244 дугаар албан бичгээр ирүүлсэн “Төрийн албан хаагчийн хариуцлагын тухай хууль”, Хуулийн хэлтсээс 2018 оны 5г/5183 дугаар албан бичгээр ирүүлсэн “Төрөөс гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангахад баримтлах бодлогын баримт бичиг”, “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам” зэрэг шинэчилсэн болон нэмэлт найруулгын төслийг алба хаагч нарт танилцуулж саналыг нэгтгэн харьяа нэгжүүдэд хүргүүлсэн.
Хууль зүйн сайдын 2015 оны А/186 дугаар тушаалаар баталсан Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, эрх сэргээх журмын дагуу Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд даргын баталсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, болзошгүй осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалтын хөтөлбөр”-өөр “Хатан Эрдэнэ” төрийн бус байгууллага тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан, зөрчлийн оноо дууссан жолооч нарт 2 төрлийн танхимын сургалтыг лекц, видео хэлбэрээр 6 цагийн сургалтыг өдөр бүр зохион байгуулж 23600 иргэн тус сургалтад хамрагдсан байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 12 сарын 11-ны өдрийн  А/292 тоот тушаалаар “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам”-ыг шинэчлэн батлагдсантай холбогдуулан журмыг хэрэгжилтийг хангуулах зорилгоор 12 төрлийн ажил арга хэмжээг төлөвлөн Бүртгэл хяналтын төвийн дарга,Замын цагдаагийн албаны дарга нарын хамтарсан төлөвлөгөө гаргаж Цагдаагийн ерөнхий газрын даргаар батлуулан ажилласан. Тухайлбал: 1.Шинэчилэн батлагдсан журмыг, удирдамжийн хамт төв орон нутгийн цагдаагийн байгууллагын Замын цагдаагийн тасаг нэгжүүдэд хүргүүлэн Замын цагдаагийн албаны нийт 512 алба хаагчдад 4 удаагийн сургалтыг зохион байгуулж, тусгай дуут дохионы санд хуучин журмаар олгогдсон 482 зөвшөөрлийг хүчингүй болгож, шинэчилэгдсэн журамтай нийцүүлэн тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэх тээврийн хэрэгслийн бүртгэлийн програмыг шинэчилж 2018 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс шинэчилсэн бүртгэлээр олгож эхэлсэн.
Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 2017-12-19-ний өдрийн 01/584 тоот албан бичгийн дагуу тус төвийн Хууль зүйн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан Ж.Ариунцэцэгтэй /95780323/ холбогдон ariuntsetseg@egalinstitute.mn/ хаягаар “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай” хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах санал, Хууль зүйн сайдын 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн .... дугаар тушаал “Хууль сахиулах албаны зориулалттай галт зэвсэг, сумны төрлийн жагсаалт”-д нэмэлт өөрчлөлт оруулах саналыг 2018.01.19-ний өдрийн 23/135 дугаар албан бичгээр тус тус хүргүүлээд байна.
Улаанбаатар хотын алслагдсан Багануур дүүрэгт “Багануур дүүргийн иргэдэд хүрч ажиллах” нээлттэй өдөрлөг арга хэмжээг Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасагтай хамтран зохион байгуулах саналыг Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын даргад танилцуулж арга хэмжээний төлөвлөгөөг батлуулж, “Нээлттэй хаалганы өдөр”-ийг 2018 оны 05 дугаар сарын 04-ны өдөр Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн байранд 10:00-18:00 цагийн хооронд зохион байгуулж жолооны үнэмлэх солих, нөхөн олгох, зөрчлийн оноо, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж хугацаа дууссан иргэдээс Замын хөдөлгөөний хууль, дүрмийн шалгалт авч жолооны үнэмлэхийг газар дээр нь хэвлэн олгож ажиллаа. Тус арга хэмжээний үеэр 410 иргэнд үйлчилгээ үзүүлснээс үнэмлэх үрэгдүүлсэн, солиулах 180 иргэний материалыг хүлээн авч жолооны үнэмлэхийг хэвлэн олгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрх, зөрчлийн оноо дуусгавар болсон давхардсан тоогоор 178 иргэнээс шалгалт авч тэнцсэн 68 иргэний жолоодох эрхийг хүчинтэй болгон жолоочийн үнэмлэхийг хэвлэн олгосон. Арга хэмжээний үр дүнгийн талаар 50 иргэнээс сэтгэл ханамжийн судалгаа авч дүгнэхэд орон нутгийн иргэдэд хүртээмжтэй, өндөр сэтгэгдэлтэй зохион байгуулагдсан бөгөөд цаашид тогтмол зохион байгуулах талаар санал ирүүлсэн.
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн засаг даргын тамгын газраас Төв аймгийн нутаг дэвсгэрт “Хөгжлийн алтан гурвалжин Улаанбаатар өдөр” нээлттэй өдөрлөг арга хэмжээний хүрээнд тус төвөөс 5 алба хаагч 2018.10.09-ны өдөр оролцож иргэдэд жолооны үнэмлэхний хугацаа дууссан, нөхөн авах материалыг хүлээн авч, зөрчлийн оноо, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж хугацаа дууссан иргэдээс Замын хөдөлгөөний хууль дүрмийн шалгалт авч  ажилласан. Өдөрлөг арга хэмжээ зохион байгуулах хугацаанд нийт 199 иргэнд үнэмлэх үйлчилгээ үзүүлснээс үнэмлэх үрэгдүүлсэн, хугацаа дууссан, солиулах 36 иргэний материал, тээврийн хэрэгсэл жолоодох эрх, зөрчлийн оноо дуусгавар болсон иргэдээс давхардсан тоогоор 121 удаагийн шалгалт авч тэнцсэн 68 иргэний материалыг тус тус хүлээн авч ажилласан.
Тээврийн цагдаагийн албанаас албаны үйл ажиллагаа, бодлого чиглэл, шинэчлэн батлагдсан Замын хөдөлгөөний дүрмийг сурталчилах, иргэдэд үзүүлэх үйлчилгээг нэг дор хүргэх зорилгоор 2018 оны 10 дугаар сарын 31-ны өдөр зохион байгуулагдсан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т оролцож үзүүлж буй үйлчилгээг иргэдэд нэг дороос хүргэж ажиллаа. Арга хэмжээний хүрээнд Хатан-Эрдэнэ төрийн бус байгууллагаас тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх сургалтыг богино хугацаанд түргэвчилсэн байдлаар зохион байгуулж 553 иргэнийг хамруулж, жолоодох эрх сэргээх шалгалтыг 621 иргэнээс авч, тэнцсэн 410 иргэний материалыг нэгтгэн шивэлтэд хүлээлгэн өгсөн. Мөн жолоочийн үнэмлэхээ хаяж, үрэгдүүлсэн болон солиулахаар хүсэлт гаргасан 117 иргэний материалыг хүлээн авч санд бүртгэл хийж, жолоодох эрхийн шалгалт, эрх сэргээх сургалт, замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм, жолоодох эрх сэргээх шинэчилсэн журам, төвөөс үзүүлж буй үйлчилгээний талаар 100 гаруй иргэн,  ТВ-5, SBN телевиз болон цагираг цахим мэдээллийн сайтуудад мэдээлэл өгч ажиллаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 1/981 тоот “Чиглэл өгөх тухай албан бичгийн дагуу ”Хөдөлмөрийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2015 оны А/171, А/496 дугаар тушаалаар баталсан “Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх журам”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллагын үйл ажиллагаанд магадлан шинжилгээ хийхээр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2018 оны А/74 дугаар тушаалаар 26 ажлын хэсгийг байгуулж, ажлын удирдамжийн дагуу Бүртгэл хяналтын төвийн 6, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын Замын цагдаагийн тасгуудаас тус бүр 1 алба хаагч ажиллаж, ажлын удирдамжид заасан жолоодлогын дадлагын талбай нь стандарт шаардлага хангаж байгаа эсэхэд магдлан шинжилгээ хийж ажиллалаа. Ажлын хэсгээс ирүүлсэн магдлан шинжилгээ хийх ажлыг 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 30-ны хооронд зохион байгуулж гаргасан дүн мэдээгээр Улсын хэмжээнд тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллага 422 байгаагаас нийслэлд 232, орон нутагт 210 бүртгэлтэй байгаагаас ажлын хэсгийн дүгнэлтийн дагуу 1 байгууллагын үйл ажиллагааг бүрэн зогсоож, 8 байгууллагын үйл ажиллагааг түр зогсоон шаардлага хүргүүлэн 27 байгууллагад ажил сайжруулах зөвлөмж хүргүүлж 338 байгууллагад шаардлага хангасан дүгнэлт гаргаж бүртгэн гэрчилгээжүүлэх,  магадлан шинжилгээнд хамрагдаагүй 68 сургалтын байгууллага байна.
“Төрийн цахим мэдээлэл солилцох системийг ашиглан цахим хэлбэрээр үзүүлэх төрийн үйлчилгээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөлтэй танилцаж тогтоолын нэгдүгээр хавсралтын жагсаалтын 13.1, 13.4, 13.5 дахь заалтууд давхцалтай байгаа тул зөвхөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхний лавлагаа гэх, мөн хавсралтын жагсаалтын 13 дахь хэсэгт галт зэвсэг эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа гэж нэмэх, тогтоолын хоёрдугаар хавсралтын жагсаалтын 18.3 дахь хэсгийг хасах, энэ заалтын оронд Монгол улсын Олон улсын жолоодох эрхийн үнэмлэх захиалах гэж нэмж тусгах зэрэг саналыг хүргүүлсэн.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2014-12-30
Эрэн сурвалжилж байна