/ / Байгууллагын удирдлагад хандаж ирүүлсэн өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн талаар:

Байгууллагын удирдлагад хандаж ирүүлсэн өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн талаар:

Тус төвд иргэд байгууллагаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхний цусны бүлэг, регистрын дугаар, зураг солиулах, тусгай дуут болон гэрлэн дохио хэрэглэх, улсын хилээр галт зэвсэг нэвтрүүлэх, хүнд овор ихтэй болон аюултай ачаа тээвэрлэх зөвшөөрөл авах зэрэг өргөдөл, санал гомдол 1193-г хүлээн авч шийдвэрлэн холбогдох хариуг өгч ажилласан. Үүнд: Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхний регистрийн дугаар засах 101, овог нэр солих 473, зураг солих 1, өршөөлийн тухай хуульд хамрагдаж эрх сэргээлэх 20, архивын лавлагаа авах 7, хуучин үнэмлэх, түүний мэдээлэлд үндэслэн солиулах 60, Улсын хилээр галт зэвсэг нэвтрүүлэх зөвшөөрөл хүссэн 60, худалдан борлуулах төвөөс галт зэвсэг худалдан авсан тухай мэдээлэл 539, гадаадын иргэн ан агнах зорилгоор хилээр түр нэвтрүүлсэн тухай 125, архивын цахим лавлагаа 23, хадгаламжийн нэгжээс лавлагаа авах 317 –г хүлээн авсан зэрэг болно.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын “11-11” төвд иргэдээс дээр дурьдсан асуудал бол мэдээлэл авахаар ирүүлсэн 6 гомдол, санал хүсэлтэнд хариуг өгсөн байна. Дээрх өргөдөл гомдлыг хэлбэрээр нь авч үзвэл 2018 онд жолоодлогын дадлагын талбай, шалгалтын хугацаа, хуваарьтай холбоотой 2, үнэмлэхний мэдээлэл зөрсөн 1, үйл ажиллагаатай холбогдолгүй асуудлаар 2 гомдол тус тус ирсэнг хүлээн авч шийдвэрлэсэн байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2014-12-30
Эрэн сурвалжилж байна