/ Мэдээ мэдээлэл / 2018 оны тайлан / Нэвтрүүлсэн шинэлэг ажил, арга хэмжээ:

Нэвтрүүлсэн шинэлэг ажил, арга хэмжээ:

Тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн шалгалт авах үйл ажилагааг цахим хэлбэрээр авах зорилгоор цахим шалгалын танхимыг бэлтгэн, техник хэрэгслийг суурилуулж шалгалтыг 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс эхлүүлж шалгалтын үйл ажиллагаанд хүний оролцоог багасгах арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлж байна. Азийн хөгжлийн банкнаас “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын нэгдсэн систем” бүрдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа төсөл арга хэмжээний хүрээнд тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн шалгалт авах үйл ажиллагааг боловсронгүй болгох, шалгалт авахад хүний оролцоог багасгах, алба хаагчдын үйл ажиллагааг хөнгөвчилж иргэдэд шуурхай үйлчилгээг хүргэх зорилгоор төвийн алба хаагчдыг 5 ширхэг цахим /таблет/ төхөөрөмжөөр хангаад байна.
Төвийн дотоод аюулгүй байдлыг хангах, хяналтын камерын системийг сайжруулах зорилгоор аналог камер 12, аналог DVR бичигч төхөөрөмжийг иж бүрнээр сольж дүрс, дууны нягтаршилтай IP камер 14, IP камерийн /32 хүртэл холбох боломжтой/ NVR төхөөрөмжөөр сольж төвийн даргын өрөөнд байрлуулсан.
Тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн шалгалтад орох шалгуулагчийн мэдээллийг цахим бүртгэлээр авах ажлыг улсын хэмжээнд эхлүүлж, шалгуулагчийн шалгалт өгөх давтамжийн хугацааг 7 хоног болгон шалгуулагчид мэдлэг, ур чадварын бэлтгэл хангах нөхцөлийг бүрдүүлсэн.
Алба хаагчдын албан хэрэгцээнд зориулан үйл ажиллагаанд мөрдөгдөж буй эрх зүйн баримт бичгийн эмхтгэл 90 ширхэг гаргаж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалт авах үйл ажиллагаанд ашиглах, анхаарах асуудлын чиглэлээо дүрсжүүлсэн видео /кино/ 30 ширхэг бэлтгэж нутаг дэвсгэрийн Цагдаагийн  байгууллагын Замын цагдаагийн тасгийн мэргэжил хяналт хариуцсан алба хаагч нарт өгч үйл ажиллагаанд нь ашиглуулж байна.
    Улсын хэмжээнд шалгалтад орох иргэдийн цахим бүртгэлийн системийг нэвтрүүлж, зөвхөн шалгалтад орох иргэдийн мэдээллийг авах, шалгалт өгөх хуваарийг сургалтын байгууллага, суралцагч өөрөө тавих  боломжтой болгон нийслэлийн хэмжээнд шалгалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн зохион байгуулсантай холбоотойгоор тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх, жолоодох эрхийн шалгалт авах тогтолцоог шинэчлэх ажлын хүрээнд ажлын чиглэл, зааварчилгааг хүргүүлж 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөр тасалбар болгон сургалтын байгууллагаас цаасан хэлбэрээр ирүүлж байгаа ангилал нэмэх суралцагчийн бүртгэл /тушаал/ авах үйл ажиллагааг зогсоож зөвхөн шалгалтад орох иргэдийн мэдээллийг цахим хэлбэрээр авч шалгалтыг зохион байгуулсан.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2014-12-30
Эрэн сурвалжилж байна