/ / Хоёр. Үндсэн ажлын чиглэлээр:

Хоёр. Үндсэн ажлын чиглэлээр:

Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургууль, дамжааны сонсогчдоос мэргэжлийн шалгалт авах чиглэлээр: Мэргэжил, хяналтын тасгаас тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургуулийн сонсогчдоос мэргэжлийн шалгалт авах он, сар, өдөр, сургууль, дамжааны нэр, шалгалт авах ангилал, байрлал зэрэг мэдээллийг багтаасан шалгалтын хуваарийг тус төвийн үйлчилгээний танхим болон www.facebook.com/licensepolice цахим хуудсанд байршуулж, холбогдох мэдээллээр ханган цахимаар шалтгалт авах үйл ажиллагааг эхлүүлж, програмд гарч байгаа алдаа, дутагдлыг арилгах ажлыг шат дараалалтай хийж шалгалтыг жигдрүүлэх ажлыг зохион байгуулж байна.
Тус төвийн Мэргэжил хяналтын тасгийн нийслэлийн хэмжээнд 6 мэргэжилтэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн,ангилал нэмэх шалгалт авснаас 2018 онд давхардсан тоогоор 50764 хүнээс замын хөдөлгөөний хууль, дүрмийн шалгалт авсанаас 16763, 28122 хүнээс жолоодлогын талбайн шалгалт авсанаас 16200, 18266 хүнээс замын хөдөлгөөний жолоодлогын шалгалт авсанаас 14408 хүн тэнцсэн байна.
Мөн  нутаг дэвсгэр хариуцсан /орон нутаг/ цагдаагийн байгууллагын Замын цагдаагийн тасгуудаас тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн шалгалт авсан дүн мэдээ ирүүлснээс давхардсан тоогоор 22972 хүнээс замын хөдөлгөөний хууль, дүрмийн шалгалт авсанаас 20623, 18809 хүнээс жолоодлогын талбайн шалгалт авсанаас 17626, 20809 хүнээс замын хөдөлгөөний жолоодлогын шалгалт авсанаас 19929 хүн тэнцсэн байна.
Жолоочийн бүртгэлийн мэдээллийн сан бүрдүүлэх, лавлагаа олгох чиглэлээр: Тайлангийн хугацаанд В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгох шалгалтад тэнцсэн 54204, ВС ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгох шалгалтад тэнцсэн 1285, А ангиллын эрх олгох шалгалтад тэнцсэн 5579, С ангиллын 13695, Д ангиллын 8039, Е ангиллын 10760, М ангиллын 2989 иргэний материалыг хүлээн авч, жолоочийн бүртгэлийн мэдээллийн /TPS/ нэгдсэн санд баяжилт хийж тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн үнэмлэхийг хэвлэж олгосон.
    Жолоочийн үнэмлэх хэвлэх, олгох: Хууль зүйн сайдын 2015 оны А/189 дүгээр тушаалаар баталсан жолоодох эрхийн үнэмлэх олгох журмын дагуу  жолоочийн үнэмлэх 136702, олон улсын жолоочийн үнэмлэх 1025-г хэвлэж олгосоноос гадаад үнэмлэх солилт, нөхөн олголтоор 3405, жолоочийн үнэмлэх солилтоор 6591, нөхөн олголтоор 66839 жолоочийн үнэмлэхийг хэвлэж олгосон байна. Жолоодох эрхийн үнэмлэхний бэлдэцийн хомосдолтой холбогдуулан 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн түр үнэмлэх хэвлэж олгох ажлыг зохион байгуулж 26502 үнэмлэх хэвлэж олгоод байна.
    Энэ хугацаанд төвийн үйлчилгээний танхимаар 72756, Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний /Дүнжингарав, Драгон/ төвөөр 17590 иргэнд үйлчилж жолоочийн үнэмлэхний лавлагаа 8742 иргэнд өгч, монгол шуудан ХК-аар дамжуулан 8791 захиалгын үйлчилгээ үзүүлж нийт 85876 иргэнд үйлчилж ажиллаа.
Иргэдэд үйлчлэх танхимаар хүсэлт гаргасан иргэдийн мэдээллийг бүртгэгч ТPS санд шалган торгууль төлөгдөөгүй 2349 иргэний 221276200 төгрөгийг төрийн сангийн дансанд нөхөн төлүүллээ.
Жолооны үнэмлэх нөхөн авах, солиулах, жолоодох эрхээ сэргээлгэх зэргээр тус төвд хандсан иргэдээс цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах ASAP санд эрэн сурвалжлагдаж байсан 48 иргэнийг илрүүлж холбогдох цагдаагийн газар, хэлтсийн алба хаагчдад хүлээлгэн өгч тэмдэглэл хөтөлж ажиллаа.
Тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх, хасах: Хууль зүйн сайдын 2013 оны А/130 дугаар тушаалаар баталсан “Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих журам”-д зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа байгууллагуудаас тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял шийтгэгдсэн 497 ялтны материалыг хүлээн авч, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй 59 ялтанд ногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг жолоочийн мэдээллийн сан /TPS/-ийн хар жагсаалтад шинээр жолоодох эрх олгохгүй байх төлөвөөр бүртгэж, хорих ялаар шийтгүүлж эдэлж дууссан хугацаанаас нэмэгдэл ял тооцож эрхийг түдгэлзүүлсэн 26, 412 ялтны тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг мэдээллийн санд хасалт хийж, холбогдох байгууллагуудад хуулийн хугацаанд нь албан бичгээр цахимаар хариуг хүргүүллээ.
Улсын хэмжээнд жолоодох эрх хасагдсан 25301 жолоочийн мэдээллийг TPS санд бүртгэж, эрх сэргээх шалгалтад тэнцсэн 16247, оноо дууссан 1425 жолоочийн эрхийг сэргээж TPS санд хүчинтэй болгож, зөрчлийн улмаас 347 жолоочийн эрхийг түдгэлзүүлж, шүүх прокурор, дээд шатны байгууллагаас ирүүлсэн албан шийдвэрийн дагуу 43 жолоочийн жолоодох эрхийг хугацааны өмнө сэргээсэн байна.
Хууль зүйн сайдын 2015 оны А/186 дугаар тушаалаар баталсан Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, эрх сэргээх журмын дагуу дүнжингарав худалдааны төв дэх Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд 17389 иргэний жолоочийн эрх сэргээх шалгалтыг цахим хэлбэрээр авсанаас 7059 иргэн тэнцсэн байна.

Монгол Улсын хилээр галт зэвсэг, тусгай хэрэгсэл нэвтрүүлэх зөвшөөрөл олгох чиглэлээр: Галт зэвсгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт зааснаар худалдааны төвөөс галт зэвсэг худалдан авах хүсэлт гаргасан 448, гадаад орнуудаас галт зэвсэг худалдан авах хүсэлт гаргасан 56 иргэн, мөн хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар улсын хилээр галт зэвсэг нэвтрүүлэх зөвшөөрөл хүссэн 58 иргэнд, мөн хуулийн 20 дугаар зүйлд зааснаар тэмцээн, уралдаанд оролцох зорилгоор улсын хилээр галт зэвсэг нэвтрүүлэх, гаргах зөвшөөрөл хүссэн спорт, буудлагын 5 холбоонд 27 зөвшөөрлийг тус тус олгосон.
Галт зэвсэг худалдаж авах, улсын хилээр нэвтрүүлэх хүсэлт гаргасан 562 иргэний ял шийтгэгдсэн эсэх лавлагааг Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, технологийн төвөөс авч, холбогдох судалгааг хийсний дээр Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт гэмт хэрэг, зөрчлийн улмаас хураагдсан нийт 64 ширхэг галт зэвсгийг хүлээн авч Цагдаагийн ерөнхий газрын галт зэвсгийн агуулахад байрлуулсан.
“Галт зэвсгийн тухай хууль”-ийн 20 дугаар зүйлд зааснаар тэмцээн, уралдаанд оролцох зорилгоор улсын хилээр галт зэвсэг нэвтрүүлэх, гаргах зөвшөөрөл хүссэн спорт, буудлагын 3 холбоонд 13 зөвшөөрөл олгосон.
Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаад улсын иргэн ан агнах  зорилгоор галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр гаргах, буцаан оруулах зөвшөөрөл хүссэн 125 байгууллагын материалыг хүлээн авч шийдвэрлэсэн байна.
Орон нутгийн цагдаагийн газар, хэлтсээс гэмт хэрэг зөрчлийн улмаас хураалгасан 1484 галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг Шүүхийн шинжилгээний хүрээлэнд хүргүүлэн устгах,шилжүүлэх дүгнэлт гаргуулан ажилласан. Үүнээс эд мөрийн баримтаар 93, шилжүүлэх 49, устгах 1342 галт зэвсгийн дүгнэлт гаргуулан ажилласан. Нийт 80653 сумны судалгаа гаргаж шилжүүлэхээр болсон, спорт сургалт, харуул хамгаалалтын 4.5 мм калибртай 7600 ширхэг сумыг тооллон ЦЕГ-ын санхүү хангамжийн газар хүлээлгэн өгөх шийдвэрийг ажлын хэсгээс гаргуулахад бэлэн болгосон. Цагдаагий ерөнхий газрын даргын баталсан А/245 тоот тушаалаар “Зэвсэг-2018” нэгдсэн арга хэмжээ 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн зохион байгуулагдан хэрэгжин ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2014-12-30
Эрэн сурвалжилж байна