/ Мэдээ мэдээлэл / 2018 оны тайлан / Үндсэн ажлын чиглэлээр: Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавихтай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр

Үндсэн ажлын чиглэлээр: Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавихтай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль”-ийн 11, 12, 15 дугаар зүйлд заасны дагуу тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, худалдах, үйлдвэрлэх, үйлдвэрлэлийн зориулалтаар тэсэлгээний ажил үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөл шинээр авах, сунгуулах санал авахаар хандсан 69 аж ахуйн нэгжийн материалыг хүлээн авч хянан санал авахаар Эрүүгийн цагдаагийн газарт 69  аж ахуйн нэгжийн хүсэлтийг хүргүүлж, ирүүлсэн саналыг нэгтгэн Уул уурхайн яаманд 60 аж ахуйн нэгжийг дэмжих санал хүргүүлж, шаардлага хангахгүй 9 аж ахуйн нэгжид татгалзсан хариуг өгсөн.
Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл тээвэрлэх 93 байгууллагын 21 байгууллагад татгалзсан хариуг өгч давхардсан тоогоор 82 байгууллагын 464 зөвшөөрөл олгогдсон.
Овор ихтэй ачаа тээвэрлэх хүсэлт гаргасан 62 аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг хүлээн авч 47 байгууллагад татгалзсан хариу өгч 15 байгууллагын 65 тээврийн хэрэгсэлд холбогдох зөвшөөрлийг тус тус олгож, тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийн маршрут, чиглэл батлуулах хүсэлт гаргасан нийт 24 байгууллагын 1360 тээвэрлэлтийн /замнал/-ыг хянан батлуулуулж Дотоодын цэргийн 805 дугаар ангийн ачаа тээвэрлэлт хариуцсан алба хаагчид тээвэрлэлтийн үеийн хамгаалалтыг хэвийн зохион байгуулсан бөгөөд аюултай ачаа тээвэрлэх зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгж, байгууллагын давхардсан тоогоор 386 тээврийн хэрэгсэлд үзлэг, шалгалт хийн зөрчил заагдсан 176 тээврийн хэрэгслийн зөрчлийг арилгуулан ажилласан.
Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн бүртгэлийн мэдээллийн сан бүрдүүлэх чиглэлээр: Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн мэдээллийн сан бүрдүүлэх APPS программ хангамжийг 2018 оны байдлаар 8 аж ахуйн нэгж, байгууллагын мэдээллийг цахим санд бүртгэсэн байна.
Уул уурхайн, хүнд үйлдвэрийн яамны сайдын дэргэдэх “Мэргэжлийн зөвлөл”-ийн хуралд 2018 онд 1 удаа оролцож 4 асуудал хэлэлцэж ажилласан
Овор ихтэй, хүнд, урт ачаа тээвэрлэх зөвшөөрөл хүссэн 62 аж ахуйн нэгж байгууллага хүсэлт гаргасанаас 15 байгууллагын 65 тээврийн хэрэгсэлд зөвшөөрөл олгож стандарт шаардлага хангаагүй 47 байгууллагад боломжгүй хариуг өгсөн.
2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Налайх дүүргийн нутаг дэвсгэрт тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, үйлдвэрлэх, худалдах, тэсэлгээний ажил, үйлчилгээ үзүүлдэг “Мера”, “Илч түлш”, “Бласт” ХХК-иудын харуул хамгаалалтын алба хаагчид болон тухайн үйлдвэрийн удирдлагуудад гарч болзошгүй эрсдэлээс урдьчилан сэргийлэх талаар анхааруулж албан бичиг өгсөн.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2014-12-30
Эрэн сурвалжилж байна