/ Мэдээ мэдээлэл / 2018 оны тайлан / Үндсэн ажлын чиглэлээр: Тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэх зөвшөөрөл олгох, хяналт тавих чиглэлээр

Үндсэн ажлын чиглэлээр: Тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэх зөвшөөрөл олгох, хяналт тавих чиглэлээр

Тусгай дуут дохио хэрэглэх мэдээллийн нэгдсэн санд нийт 2239 автомашин бүртгэлтэй байгаагаас хүчинтэй 943 автомашин байна. Нийт 1296 автомашины тусгай дуут дохио хэрэглэх зөвшөөрлийг цуцлаж хүчингүй болгоод байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн А/292 дугаар тушаал “Тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам”-ын дагуу хугацаа дууссан болон шинээр зөвшөөрөл хүссэн 414 байгууллага, албан тушаалтны хүсэлт холбогдох баримт бичгийг хүлээн авч хянан 264 байгууллага, албан тушаалтны  783  тээврийн хэрэгсэлд  3 сараас 1 жил хүртэлх хугацаагаар  зөвшөөрөл олгосон. Үүнээс Улаан 117, Хөх -51, Хөх-Улаан -27, Ногоон 178, Шар 410 олгож, дээрх журмаар эрх олгоогүй 150 байгууллага, албан тушаалтны хүсэлтэд татгалзсан хариу өгөв.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017оны А/292 дугаар тушаалаар баталсан журмын дагуу зөвшөөрөл олгогдсон 436 тээврийн хэрэгсэлд Улаанбаатар хотын Энхтайваны өргөн чөлөөний зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр явах зөвшөөрөл олгуулахаар жагсаалтыг Замын хөдөлгөөний удирдлагын төв рүү хүргүүлж, тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх зөвшөөрөл хүссэн 470 тээврийн хэрэгслийн жагсаалтыг Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар батлуулсан байна.
Хууль зүй дотоод хэргийн сайдын А/62 тушаал “Тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэх” журмаар олгогдсон 1236 автомашинуудын мэдээллийг мэдээллийн нэгдсэн санд хүчингүй болгож жагсаалтыг гаргаж архивлав.
Тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх зөвшөөрөл хүссэн байгууллагын 95 тээврийн хэрэгслийн 12.230.000 төгрөгийн торгууль төлөгдөөгүй зөрчлийг арилгуулах арга хэмжээ авсан.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2014-12-30
Эрэн сурвалжилж байна