/ / Жолоочийн үнэмлэхний загвар батлах тухай

Жолоочийн үнэмлэхний загвар батлах тухай

Төсөл

 

Журамд өөрчлөлт оруулах,
загвар батлах тухай

             Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

             1.“Монгол Улсын жолоочийн үнэмлэхийн загвар”-ыг нэгдүгээр, “Монгол Улсын олон улсын жолоочийн үнэмлэхний загвар”-ыг хоёрдугаар “Жолоочийн түр зөвшөөрлийн загвар”-ыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

            2.Хууль зүйн сайдын 2015 оны А/189 дүгээр тушаалын гуравдугаар хавсралтаар баталсан “Монгол Улсын Олон улсын жолоочийн үнэмлэхний загвар”, мөн тушаалын дөрөвдүгээр хавсралтаар баталсан “жолоочийн түр зөвшөөрлийн загвар”, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/23 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Монгол Улсын жолоочийн үнэмлэх загвар”-ыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3.Монгол Улсын жолоочийн үнэмлэхний загварыг шинэчлэн баталсантай холбогдуулан иргэдэд хүндрэл учруулахгүйгээр одоогийн хэрэглэж буй жолоочийн үнэмлэхний хүчинтэй хугацаа дуусгавар болсон тохиолдолд шинэ загварын үнэмлэх олгох хэлбэрээр зохион байгуулсугай.

            4.Тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын дарга /цагдаагийн хурандаа С.Баатаржав/-д, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг хангах газрын дарга /Э.Энхтуяа/-д тус тус даалгасугай.

 

 ГАРЫН ҮСЭГ

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2014-12-30
Эрэн сурвалжилж байна