/ / Монголын улсын гавьяат тамирчин О.Насанбурмаагийн нэрэмжит тэмцээнд тус төвийн бүртгэгч, цагдаагийн дэд ахлагч Н.Цэрэн амжилттай оролцож 3-р байр эзэллээ

Монголын улсын гавьяат тамирчин О.Насанбурмаагийн нэрэмжит тэмцээнд тус төвийн бүртгэгч, цагдаагийн дэд ахлагч Н.Цэрэн амжилттай оролцож 3-р байр эзэллээ

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 2019 оны спортын аварга шалгаруулах 19 төрөлт цогцолбор тэмцээний нэг болох чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээнийг Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газрын цагдаа, цагдаагийн ахлах дэслэгч Монгол Улсын гавьяат тамирчин О.Насанбурмаагийн нэрэмжит болгон зохион явуулж байгаагаараа  онцлогтой.

Тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын эрэгтэй 52, 65, 74, 88, 97, 125 кг, эмэгтэй -62, +62 кг-ын нийт 8 жинд 41 анги, байгууллагын 210 гаруй тамирчид оролцлоо. Тэмцээнд түрүүлсэн тамирчин 8 дугаар сард БНХАУ-ын Чиндао хотод зохиогдох дэлхийн цагдаа, галын тоглолтод оролцох эрх авах юм.

Эмэгтэйчүүдийн -62 кг-д тус төвийн бүртгэгч-оператор, цагдаагийн дэд ахлагч Д.Цэцэгсүрэн, +62 кг-д тус төвийн бүртгэгч-оператор, цагдаагийн дэд ахлагч Н.Цэрэн нар амжилттай оролцож +62 кг-д 3-р байр эзэлсэн байна.



СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2014-12-30
Эрэн сурвалжилж байна