/ Үйлчилгээ / Жолоодох эрхийн үнэмлэх нөхөн олгох, солих / ЭМЭГТЭЙ АЛБА ХААГЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

ЭМЭГТЭЙ АЛБА ХААГЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн зорилтыг бүрэн хангах суурь, нөхцөл боломжийг бүрдүүлэх цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны манлайлал, алба хаагчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, нийт бие бүрэлдэхүүний дунд эерэг төлөвшил, зөв хэвшил, дадал бий болгох, албаны нэр хүндийг иргэд, олон нийтийн дунд дээшлүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа “Зөв хэвшил, хандлага” 3 сарын аяны хүрээнд “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг байгууллагын хэмжээнд 2019.03.07-ны өдөр “Зөв хэвшил, хандлага” уриан дор зохион байгуулсан.

Тус арга хэмжээг Баянзүрх дүүргийн 14 хороонд байрлах “Angel” coffe shop-д зохион байгуулж, эмэгтэй алба хаагчдад дурсгалын зүйл гардуулж, Bloomberg TV-ийн хөтлөгч М.Дэлгэрмааг урьж үйлчилгээний ажилтаны биеэ авч явах байдал, харилцааны ёс зүй, гоозүй, ур чадвар, анхаарах асуудлын талаар яриа өрнүүлсэн. Мөн алба хаагчдын дунд “АХА” танин мэдэхүйн тэмцээнийг зохион байгуулж ялагчид дурсгалын бэлэг гардуулан архи, согтууруулах ундааны хэрэглээгүй тэмдэглэн өнгөрүүллээ.

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2014-12-30
Эрэн сурвалжилж байна