/ Үйлчилгээ / Жолоодох эрхийн үнэмлэх нөхөн олгох, солих / Замын хөдөлгөөний дүрмийн багш нарын сургалт амжилттай зохион байгуулагдлаа

Замын хөдөлгөөний дүрмийн багш нарын сургалт амжилттай зохион байгуулагдлаа

Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллагын төлөөлөл, Замын хөдөлгөөний дүрмийн багш нарын сургалт энэ сарын 18, 19-нд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн сургалтын танхимд амжилттай зохион байгуулагдлаа.

Сургалтад Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа 112 автосургууль, курсийн 127 замын хөдөлгөөний дүрмийн багш нар хамрагдсан байна.

Сургалтын агуулга нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрэм, Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалт авах журам, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эрх зүйн зөрчлийн онцлог, Замын хөдөлгөөний дүрмийг хэрэгжүүлэх нь сэдвийн хүрээнд нээлттэй ярилцлага, семинар байдлаар зохион байгуулагдлаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2014-12-30
Эрэн сурвалжилж байна