/ Мэдээ мэдээлэл / 2019 оны тайлан / 1-р улирлын тайлан / Хяналт шалгалт, хамгаалалтын талаар

Хяналт шалгалт, хамгаалалтын талаар

Шинэ жилийн баяр амралтын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг дуусталх хугацаанд тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийг түр хугацаагаар зогсоох тухай 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 22/1949 албан бичгийг 34 байгууллагад, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл худалдан борлуулах үйл ажиллагааг түр зогсоох тухай 2018 оны 12 дугаар сарын 27-ний өдрийн алба бичгийг 7 байгууллагад тус тус хүргүүллээ.

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэх, худалдах, импортлох, тэсэлгээний ажил үйлчилгээ явуулдаг, галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл худалдан борлуулдаг аж ахуй нэгжийн гэрээт харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэлтийн байдалд хуваарь гарган Нийслэлийн Хан-Уул, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэх, худалдах, импортлох, тэсэлгээний ажил үйлчилгээ явуулдаг, галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл худалдан борлуулдаг аж ахуй нэгжийн гэрээт харуул хамгаалалтын үйл ажилагаанд 2018 оны 12 дугаар сарын 29-нөөс 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дуусталх хугацаанд хяналт шалгалтыг явуулж, зааварчлага өгч ажилласан. Тухайлбал:

1.Налайх дүүрэг дэх “Бласт”, “Мера”, “Пауэр бласт”, “Фоор бласт”, ХХК-ний тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн агуулахын байрны харуул хамгаалалт, аюулгүй байдал, хяналтын камер, агуулахын лац, хамгаалалтын ажилтан нарын тусгай хэрэгсэл, бүртгэлийн дэвтэр, бичиг баримтыг шалгаж, ажлын зааварчлага өгсөн. Шалгалтын явцад Бласт ХХК-ний жилийн эцсийн бараа материалын тооллого явагдаж байсан  бөгөөд хамгаалалтын 4 ажилтан ажиллаж байсан.

2.Хан-Уул дүүрэг дэх “Galaxy tower”-т байрлах галт зэвсгийн худалдааны төвийн харуул хамгаалалт, аюулгүй байдал, хяналтын камер агуулахын лац, хамгаалалтын ажилтан нарын тусгай хэрэгсэл, бүртгэлийн дэвтэр, бичиг баримтыг шалгаж ажлын зааварчлага өгсөн зэрэг болно.

XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан галт зэвсэг, адилтгах хэрэгсэл худалдан борлуулах төвийн үйл ажиллагааг 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл түр хугаагаар зогсоох арга хэмжээ авах талаар 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн албан бичиг хүргүүлэн ажилласан.

2019 оны 02 дугаар дугаар сарын 04, 08-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Хан уул дүүргийн нутаг дэвсгэрт  галт зэвсэг, адилтгах хэрэгсэл худалдан борлуулах төвийн үйл ажиллагаа болон харуул хамгаалалт, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, худалдах, үйлдвэрлэх, тээвэрлэх үйл ажилллагаа эрхэлдэг “Мера” ХХК-ны харуул хамгаалалтыг тус тус шалгасан. 

“Зэвсэг-2018” нэгдсэн арга хэмжээний хүрээнд үзлэг тооллогод хамрагдаагүй галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн жагсаалтыг НХЖХОНАБХА-нд 2019.01.11-ны өдрийн дугаар албан бичгээр хүргүүлж ажилласан.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн албан бичгийн хүрээнд “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтийн асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам”ын 2.2.6 дахь заалтыг үндэслэн Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт орших “Цүй ханг инвест” ХХК-ний агуулахын аюулгүйн бүс тогтоох, ашиглалтын дүгнэлт гаргах, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн албан бичгийн хүрээнд Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Си Өү Эй Эл” ХХК, “Мин Ли Да” ХХК-ниудын тэсрэх материалын агуулахын аюулгүйн бүс тогтоох ажлын хэсэгт  2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 01-ны өдрүүдэд тус тус ажилласан.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2014-12-30
Эрэн сурвалжилж байна