/ Мэдээ мэдээлэл / 2019 оны тайлан / 1-р улирлын тайлан / Сургалт

Сургалт

Сургалт: Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргаас 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн албан бичгээр гадаадын иргэдтэй харилцах асуудлын талаар ирүүлсэн ажлын чиглэлийн хүрээнд Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны “Гэмт хэрэг, зөрчилд холбогдсон гадаадын иргэнтэй харилцах /код/ журам”-ыг  болон бусад хууль тогтоомжоор сургалтын материал бэлтгэн  2018 оны 12 дугаар сарын 27-н өдөр алба хаагчдад сургалт орж, хууль журмыг судлуулах ажлыг зохион байгуулж дүнг Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтэст тус тус хүргүүлсэн.

 Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв, Сүхбаатар дүүргийн 29 дүгээр тусгай сургууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар хамтран 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 14-ний өдрийн хооронд зохион байгуулсан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах хөтөч цагдаа бэлтгэх нь” сэдэвт 1,5 кредит цагийн сургалт, 2019.03.20-22-ны хооронд зохион байгуулсан ахисан шатны сургалтуудад 1, Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын 2019 оны “Алба хаагчдыг сургалтад хамруулах тухай” Б/1 тушаалын хүрээнд Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвөөс зохион байгуулсан “Цагдаа дотоодын цэргийн алба хаагчдын чадамжийг үнэлэх, үнэлгээг баталгаажуулах нь” сэдэвт модуль сургалтад 2 алба хаагчийг тус тус хамруулсан.

Тээврийн цагдаагийн албаны Орон нутгийн замын хяналтын хэлтсээс 2019.01.11-ны өдөр зохион байгуулсан “Замын цагдаагийн ахлах зохицуулагч нарын мэргэшил дээшлүүлэх” сургалтын хөтөлбөрийн дагуу 3 алба хаагч Бүртгэл хяналтын төвийн үйл ажиллагаа, холбогдох эрх зүйн зохицуулалтын хэрэгжилтийг хангах, анхаарах асуудал сэдвээр 2 цагийн сургалт зохион байгуулж 33 алба хаагчийг хамруулсан.

Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвөөс 2 дугаар сард зохион байгуулах “Удирдах ажилтны ёс зүй, манлайл”, “Нийтийг хамарсан гамшиг ослын үед ажиллах зохион байгуулалт ба олон нийтийн аюулгүй байдлыг хангах” сэдэвт сургалтуудад 2 алба хаагчийг хамруулахаар мэдээллийг хүргүүлж тус төвөөс 2019.02.20-22-ны өдрүүдэд Онцгой байдлын ерөнхий газрын сургалтын нэгдсэн төвтэй хамтран зохион байгуулсан “Нийтийг хамарсан гамшиг, ослын үед ажиллах зохион байгуулалт, олон нийтийн аюулгүй байдлыг хангах талаар мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх” сургалтад 1, Нийслэлийн цагдаагийн газраас зохион байгуулсан “Архив, албан хэрэг хөтлөлт” сэдэвт сургалтад 1 алба хаагчийг тус тус хамруулсан.

Авилгатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс 2019.03.01, 07, 21-ны өдрүүдэд зохион байгуулсан Авилгын шалтгаан, хор хөнөөл, Авилгын гэмт хэргийн шалтгаан нөхцөл, Ашиг сонирхолын зөрчил анхаарах асуудал сэдэвт сургалтуудад 2 алба хаагчийг хамруулсан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсээс 2019.02.28-ны өдрийн Монгол Улсын замын хөдөлгөөний болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр сургалт зохион байгуулж, мэдлэгийн түвшинг тогтоож, үнэлгээ дүгнэлт өгөх чиглэлээр мэргэжлийн туслалцаа үзүүлэх тухай албан бичгийн хүрээнд тус төвийн Мэргэжил хяналтын тасгийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Цоонямбуу, олон нийтийн цагдаагийн ажилтан Б.Ганбат нар Засгийн газрын 2018 оны 239 тогтоолоор шинэчлэн батлагдсан Замын хөдөлгөөний дүрэм, замын хөдөлгөөний аюулгүй байдлын чиглэлээр сургалтыг 2019.03.15-ны өдөр явуулж сургалтад оролцсон алба хаагчдын замын хөдөлгөөний мэдлэгийн түвшинг тогтоох шалгалтыг авч дүнг тус хэлтсийн удирдлагад ттанилцуулж ажилласан. Сургалтад Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн 48 алба хаагч хамрагдсан болно.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны А/46, А/09 дүгээр хамтарсан тушаалаар баталсан “Тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн шалгалт авах журам” –ыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний хүрээнд Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвтэй хамтран 2019.03.20-21-ний өдрүүдэд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч нарт зориулсан “Замын цагдаагийн мэргэжил, хяналтын үйл ажиллагаа” сэдэвт модуль сургалтыг зохион байгууллаа. Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн даргын баталсан хөтөлбөрийн хүрээнд тус төвийн 4 алба хаагч “Тээврийн хэрэгслийн жолоочийн шалгалт авах журам”, “Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийн хэрэгжилтийг хангахад анхаарах асуудал”, “Тээврийн хэрэгслийн жолоодох эрх дуусгавар болох сэргээх журам, хэрэгжилтийг хангах”, “Жолооны шалгалт, тусгай зөвшөөрөл олгож байгаа алба хаагчдыг авилга, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь”, “Цахим шалгалт, хэрэглэгчийг цагдаагийн байгууллагын нэгдсэн сүлжээнд бүртгэх, анхаарах асуудал, TPS санд ажиллах”, “Албаны автомашин, тусгай дуут дохио, чанга яригч хэрэглэх, тусгай зөвшөөрөл олгоход анхаарах асуудал”, “Тээврийн хэрэгслийн ачааны даац, зөвшөөрөл олгоход анхаарах асуудал” сэдвүүдээр сургалт орсон. Мөн Мэргэжлийн боловсрол сургалтын үнэлгээний төвөөс мэргэжилтэн урьж “Чадамжийн үнэлгээ, баталгаажуулалтын ажилтны ёс зүй” сэдэвт сургалтыг оруулж алба хаагчдыг хамруулсан.

            Тус сургалтад нийслэлийн алслагдсан 3 дүүрэг, 18 аймгийн 30 алба хаагч хамруулан нийт 1.5 кредит цагийг хангуулж Сургалтын нэгдсэн төвөөс гэрчилгээ олголоо.

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх болон эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлэх сэдвээр ЦЕГ-ын “Хүч” спорт хорооны биеийн тамирын эмчилгээний арга зүйч, цагдаагийн ахмад Б.Даваасамбуу 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 2 цагийн сургалт, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар тус төвийн чиглэлийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Очирбат 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр сургалт тус тус зохион байгуулж 19 алба хаагчийг хамруулсан.

2019.03.21-ний өдрийн 16:00 цагт зохион байгуулсан Монгол улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулилт”-д тус төвийн 21 алба хаагч хамрагдлаа. Дадлага сургуулилтын үеэр Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Урьдчилан сэргийлэх, сургалт сурталчилгаа, хэвлэл олон нийттэй харилцах асуудал хариуцсан ажилтан С.Должинсүрэн гамшгийн аюулын үед авах арга хэмжээ, анхаарах асуудлын талаар 1 цагийн дадлага, сургуулилтын хичээлийг орсон.

“Эрүүл зөв хоололт, витманжуулалтын ач холбогдол” сэдвийн хүрээнд “Amway” компаний ажилтанг урьж 2019.03.21-ны өдөр 1 цагийн сургалт зохион байгуулж 18 алба хаагчийг хамрууллаа.

Алба хаагчдаас Удирдлагын акдемийн мэргэшүүлэх сургалтад 4, Хууль сахиулахын их сургуулийн магистрантурт 1, Шинжлэх ухаан техинологийн их сургуулийн докторантурт 2, Билэг их сургуулийн магистрантурт 3 алба хаагч тус тус суралцаж байна.

            Сурталчилгаа: Цагдаагийн албаны www.police.gov.mn сайтад Бүртгэл хяналтын төв цэсэнд товч танилцуулга байрлуулж, байгууллагын цахим хуудас www.license.police.gov.mn сайтад өдөр тутмын мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэж албаны үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж, журмыг шинэчлэн байршуулж хэвшээд байна.

Төвийн 2018 оны үйл ажиллагааны тайланг албаны цахим www.license.police.gov.mn хуудсан байршуулсан.

            Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн салбар зөвлөлийн нэгдсэн цугларалтад 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр оролцож тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх, шалгалт авах үйл ажиллагааны талаарх эрх зүйн зохицуулалт, байгууллагын үйл ажиллагааны талаарх мэдээлэл, танилцуулга хийсэн.

Албаны цахим хуудсанд 3, фэйсбүк хуудсанд 4 мэдээлэл тус тус байршуулж Ийгл ТВ-ийн мэдээний тойм, SBN телевизэд жолооны үнэмлэхний хэвлэлтийн талаар мэдээлэл өгч ажиллаа.

Байгууллагын үйл ажиллагааг иргэд олон нийтэд нээлттэй ил тод болгох, хэвлэл мэдээлийн хэрэгслээр сурталчлах ажлын хүрээнд “ЕТВ”-ийн мэдээний тойм “25”, “HD монгол”,  “Ийгл” телевизийн зочны хөтөлбөр, Цагдаагийн байгууллагаас бэлтгэн гаргадаг “Амрыг эрье” нэвтрүүлэгт оролцож тус бүр 30 минутын, medee.mn, N24 mn сайт, өнөөдөр, өдрийн сонинд ярилцлага өгсөн.

Мөн цахим хуудас, facebook ашиглан жолоодох үнэмлэх гаргана, эрх сэргээж өгнө зэргээр бусдыг залилан мэхлэж байгаа талаар сэрэмжлүүлгийг бэлтгэн ЦЕГ-ын ХМТөв болон бусад мэдээний сайт, facebook хуудсанд байршуулж ажиллаа.

            Соён гэгээрүүлэх: Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны “Соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөө батлах тухай” А/19 дугаар тушаалын дагуу байгууллагын Соён гэгээрүүлэх ажлыг 4 чиглэл 25 ажил арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн хэрэгжилтийг хангахаар ажиллаж байна.

Арвандолоодугаар жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн баярыг тохиолдуулан цэргийн байнгын тэтгэвэрт гарсан ахмад ажилтан Б.Мижид, Ц.Намжилмаа, Ө.Мөнх-Өлзий нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн байгууллагын үйл ажиллагааг танилцуулж цаашид үйл ажиллагаандаа анхаарч ажиллах сургааль, санал зөвлөмжийг сонсож, түүхэн цаг хугацаанд авч хэрэгжүүлж байсан арга хэмжээний талаар ярилцсан.

“Эрүүл цагдаа” хөтөлбөрийн хүрээнд 2019 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр цэвэр агаар арга хэмжээг зохион байгуулж Хэнтий аймгийн нутаг дэвсгэр дэх “Хар зүрхний хөх нуур” байгалийн үзэсгэлэнт газарт 16 алба хаагчийг хамруулан 1 өдрийн аялал, алба хаагчдын бие бялдрыг чийрэгжүүлэх, хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээр, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, амралт чөлөөт цагийг эрүүл агаарт зөв боловсон өнгөрүүлэх орчинг бүрдүүлэх “Мөнгөн-Өвөл” арга хэмжээг 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 09.00 цагаас 19.00 цагийн хооронд Богдхан уулын Жаргалантын аманд тус тус зохион байгууллаа.

“Мөнгөн-Өвөл” арга хэмжээний хүрээнд “Олс таталт”, “Уулын оргил булаалдах”, “Цасны сумо” гэсэн 3 төрөлт тэмцээнийг зохион байгуулж баг тамирчдыг шагнаж, амжилттай оролцсон 1 алба хаагчийг 2019 оны 03 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Хатгал суманд зохион байгуулагдсан “Хөх сувд” мөсний баярт оролцуулж урамшууллаа.

Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албанаас 2019.02.15-ны албан бичгээр ирүүлсэн ажлын чиглэлийн дагуу “Евростандарт эмнэлзүйн лаборатор” /элэгний В,С вирус/-ийн шинжилгээнд 19 алба хаагчийг хамруулж, элэгний хавдарыг үүсгэгч В, С вируст гепатит өвчний талаар товч мэдээллийг тус лабораторийн эрхлэгч Д.Цолмон хийсэн. Элэгний В, С вирустай алба хаагчдын судалгааг гарагж эрүүл мэндийн байгууллагад хандаж эмчилгээ хийлгэх болон бусад алба хаагчдад вакцинд хамрагдах талаар зөвлөсөн.

“Энхрий-Эрдэнэ” ТББ-аас “Сайн ээж - Сайхан дэлхий” уриалгыг гаргаж, Монгол эхчүүдийн алтан сургааль, нандин захиасуудыг цуглуулан 100 ээжийн сургаалиас бүрдсэн “Хатан ухаант ээжүүдийн сургааль” номын цувралыг гаргахтай холбогдуулан 5 алба хаагч, ээжүүдийн мэдээлэл сургааль үгсийг бэлтгэн Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтэст хүргүүлсэн.

Хууль сахиулахын Их сургуулиас жил бүр уламжлал болгон явуулдаг “Эрх зүйн процессын шинэтгэл, тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний 5 дахь удаагийн бага хуралд  1 алба хаагчийг оролцуулахаар мэдээллийг илтгэлийн хамт Соён гэгээрүүлэх хэлтсийн сургалтын албанд хүргүүлсэн.

            Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн зорилтыг бүрэн хангах суурь, нөхцөл боломжийг бүрдүүлэх цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны манлайлал, алба хаагчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, нийт бие бүрэлдэхүүний дунд эерэг төлөвшил, зөв хэвшил, дадал бий болгох, албаны нэр хүндийг иргэд, олон нийтийн дунд дээшлүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа “Зөв хэвшил, хандлага” 3 сарын аяны хүрээнд “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг байгууллагын хэмжээнд 2019.03.07-ны өдөр “Зөв хэвшил, хандлага” уриан дор зохион байгуулсан. Тус арга хэмжээг Баянзүрх дүүргийн 14 хороонд байрлах “Angel” coffe shop-д зохион байгуулж, эмэгтэй алба хаагчдад дурсгалын зүйл гардуулж, Bloomberg TV-ийн хөтлөгч М.Дэлгэрмааг урьж үйлчилгээний ажилтаны биеэ авч явах байдал, харилцааны ёс зүй, гоозүй, ур чадвар, анхаарах асуудлын талаар яриа өрнүүлсэн. Мөн алба хаагчдын дунд “АХА” танин мэдэхүйн тэмцээнийг зохион байгуулж ялагчид дурсгалын бэлэг гардуулан архи, согтууруулах ундааны хэрэглээгүй тэмдэглэн өнгөрүүллээ.

Цагдаагийн ерөнхий газрын захиалгаар шинээр баригдсан “Цагдаа-Амгалан хотхон”-д 1 алба хаагч захиалга өгч шинэ байрны түлхүүрийг гардаж авсан.

Эрүүгийн цагдаагийн газраас  ирүүлсэн “Энхбагана констракшин” ХХК-аас барих орон сууцны төслийн мэдээллийг алба хаагч нарт танилцуулж хамрагдах хүсэлт гаргасан 1 алба хаагчдын мэдээлэл хүргүүлсэн. Мөн Санхүү, аж ахуйн албанаас 2019.03.13-ны өдрийн 6/323 албан бичгээр “Цагдаа хотхон-Амгалан” орон сууцны цогцолбор хорооллын 3 дахь ээлжийн 180 айлын орон сууцыг барихтай холбогдуулан ирүүлсэн мэдээллийг алба хаагч нарт танилцуулж 1 алба хаагчийн хүсэлтийг хүргүүллээ.

Цагдаагийн байгууллагаас 2019 онд зохион байгуулах спортын уралдаан тэмцээнтэй холбогдуулан тус тэмцээнд оролцох алба хаагчдын хуваарь, байгууллагын хэмжээнд зохион байгуулах уралдаан тэмцээний төлөвлөгөөг баталсан.

2019.02.16-ны өдөр Сүлд чуулгатай хамтран сагсан бөмбөгийн нөхөрсөг бооцоот тэмцээнийг зохион байгуулж эрэгтэй, эмэгтэй баг оролцож эмэгтэй баг тамирчид тэргүүн байр эзэлсэн.

Цагдаагийн байгууллагаас 2019 онд зохион байгуулах спортын уралдаан тэмцээний хөтөлбөрийн дагуу Цагдаагийн төв байгууллагаас цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын хүрээнд зохион байгуулсан Монгол Улсын гавьяат тамирчин О.Насанбурмаагийн нэрэмжит “Чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээн”-нд 2 алба хаагч оролцож +62 кг жинд 1 алба хаагч 3-р байр эзэлж хүрэл медаль хүртсэн амжилт гаргасан. Мөн хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан боксын тэмцээнд 1, жудо бөхийн тэмцээнд эмэгтэй 2 алба хаагч оролцож, сагсан бөмбөгийн тэмцээнд эрэгтэй, эмэгтэй баг тамирчдыг оролцууллаа.

Тус төвийн үйлчлэгч С.Оюунчимэгийг 1 дүгээр сарын,  Мэргэжил хяналтын тасгийн бүртгэгч-оператор, цагдаагийн дэд ахлагч Н.Цэрэнг 2 дугаар сарын онцлох алба хаагчаар шалгаруулан байгууллагын цахим хуудсанд мэдээллийг байршуулж алба хаагчдын ажиллах урам зоригийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаа.

Тус төвийн болон цагдаагийн сүлд чуулгын бие бүрэлдэхүүний дунд “Цэвэр бичигтэн” тэмцээнийг 94 алба хаагчийг хамруулан зохион байгуулж дүгнэлээ. Тэмцээнийг зохион байгуулах ажлын хүрээнд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Бичиг судлалын лабораторийн мэргэшсэн шинжээч, цагдаагийн хошууч Б.Эрдэнэ-Очир, МУИС-ийн Монгол хэл шинжлэлийн тэнхмийн багш, доктор Д.Баасанбатыг урьж “Бичгийн хэв”, “Бүх нийтийн эх хэлний боловсрол” сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2014-12-30
Эрэн сурвалжилж байна