/ Мэдээ мэдээлэл / 2019 оны тайлан / 1-р улирлын тайлан / Авилгаас урьдчилан сэргийлэх

Авилгаас урьдчилан сэргийлэх

Авилгаас урьдчилан сэргийлэх: 2018 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг цахим бүртгэлийн системд хуульд заасан хугацаанд 17 алба хаагч мэдүүлж, мэдээллийг 2019.01.15-ны өдөр ЦЕГ-ын ДШҮАГ-ын ахлах мэргэжилтэнд өгсөн.

Авилгатай тэмцэх газрын 6 дугаар багаас 2019 оны 01 дүгээр сарын 22-ноос 30-ны өдрүүдэд тус төвд зохион байгуулсан шалгалтын хүрээнд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Авилгатай тэмцэх газар дээр зохион байгуулсан “Тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн үнэмлэх олгох үйл ажиллагааг цахимжуулах, цаашид авах арга хэмжээ”-ний талаарх хэлэлцүүлэгт оролцож санал солилцон зөвлөмжид тусгуулах саналын төслийг хүргүүллээ.

Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын “Цагдаагийн байгууллагын Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний нэг дэх үе шатны төлөвлөгөөний 4.1.2.4.5.-д заасан ажил арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр Авилга ашиг сонирхолын зөрчил үүсч болзошгүй ажлын байр, албан тушаалд түүврийн аргаар судалгаа хийсэн дүнд тодорхойлогдсон зөрчлийг арилгуулах чиглэлээр 2019.03.12-ны өдрийн албан бичгээр өгсөн ажлын чиглэлийг алба хаагч танилцуулж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр заавар, зөвлөмж, үүрэг чиглэл өгч холбогдох сургалтыг 2019.03.18-ны өдөр зохион байгуулж алба хаагчийн үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөхийг оролдсон тохиолдол бүрийг зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлж байх талаар алба хаагч нараар баталгаа гаргууллаа.

ЦЕГ-ын дэд дарга З.Дашдаваагаас 2019.02.18 албан бичгээр ирүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн албан тушаалтанд тавигдах хориглолт, хягаарлалтын талаар бүтээсэн 12 ангит богино хэмжээний киног алба хаагч нарт үзүүллээ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2014-12-30
Эрэн сурвалжилж байна