/ Мэдээ мэдээлэл / Цаг үе, үйл явдал / НАЛАЙХ ДҮҮРЭГТ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

НАЛАЙХ ДҮҮРЭГТ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

МУ-ын Ерөнхийлөгчийн 2007 оны 97 дугаар зарилгыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд МУ-ын Засгийн газрын 2007 оны 190 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу Улаанбаатар хотын алслагдсан Налайх дүүргийн иргэдэд хууль, журам сурталчлах, жолооны үнэмлэх нөхөн олгох, солих үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй үзүүлэх зорилгоор 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 11:00-15:00 цагийн хооронд Налайх дүүргийн цагдаагийн хэлтэстэй хамтран "Нээлттэй өдөрлөг" зохион байгууллаа.

Нээлттэй өдөрлөгийн хүрээнд үйлчилгээ авахаар ирсэн иргэдэд жолооны үнэмлэх солих, нөхөн олгох, материал хүлээн авч газар дээр нь түр зөвшөөрлийг хэвлэн олгох, МУ-ын хилээр галт зэвсэг нэвтрүүлэх, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл хадгалах, зөөвөрлөх аж ахуй нэгжүүдэд мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллаа.

Арга хэмжээний хүрээнд батлагдсан удирдамжийн дагуу Налайх дүүргийн Замын цагдаагийн тасаг дүүргийн иргэд болон ойр орчмын сум суурин газруудад арга хэмжээ болох талаар мэдээллийг хүргэж ажилласан байна. Мөн тус дүүргийн телевизэд болон албаны файсбүк хуудсанд Мэргэжил хяналтын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ж.Баярсайхан, Мэдээлэл технологи, сүлжээ хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн ахмад Н.Пүрэвдорж мэдээллийг тухай бүр оруулж ажиллаа.

Арга хэмжээнд Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс, Замын цагдаагийн тасгаас үйлчилгээ үзүүлэх танхим, ажиллах орчин, дотоод сүлжээний найдвартай ажиллагааг ханган дүүргийн иргэд болон ойр орчмын сум суурин газруудад арга хэмжээ болох талаар мэдээллийг хүргэж ажилласан байна. Нийт 57 иргэнд үйлчилгээ үзүүлснээс үнэмлэх үрэгдүүлсэн, солиулах 36 иргэний материалыг хүлээн авч жолоочийн түр зөвшөөрлийг 5-10 минутын дотор хэвлэн олгож, дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа автосургууль, курсын багш, захирлуудтай уулзалт зохион байгууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2014-12-30
Эрэн сурвалжилж байна