/ Мэдээ мэдээлэл / Цаг үе, үйл явдал / Нээлттэй хаалганы өдөрлөгт оролцлоо

Нээлттэй хаалганы өдөрлөгт оролцлоо

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм батлагдсаны 94 жилийн ойг тохиолдуулан Тээврийн цагдаагийн албанаас 05 дугаар сарын 22-ны өдөр Их жанжин Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг 11:00-16:00 цагийн хооронд зохион байгууллаа. “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвөөс иргэд, жолооч нарт Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнийг дагаж гарсан жолооч бэлтгэх үйл ажиллагаатай холбоотой журмуудыг сурталчлан хууль, эрх зүйн зөвлөгөө өгөхөөс гадна жолооны үнэмлэх хаяж үрэгдүүлсэн, гэмтээж ашиглах боломжгүй болж солиулах, хугацаа дууссан үнэмлэх сунгах захиалга хүлээн авах үйлчилгээг үзүүллээ.

Арга хэмжээний хүрээнд 385 иргэнээс үнэмлэх солиулах, үрэгдүүлсэн материал хүлээн авч тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх, зөрчлийн оноо сэргээхээр ирсэн иргэдэд Арсон экологи ТББ, Зөв сургалт хөгжлийн төв НҮТББ-ын багш нар зааварчилгаа өглөө.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2014-12-30
Эрэн сурвалжилж байна