/ / Удирдлага, зохион байгуулалтын талаар

Удирдлага, зохион байгуулалтын талаар

Цагдаагийн байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн зорилт, Цагдаагийн байгууллагын 2019 оны төлөвлөгөөтэй уялдуулан төвийн 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулан дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын даргаар батлуулж, төлөвлөгөөтэй уялдуулан хагас жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталж хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгууллаа. Байгууллагын 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтэд 1 дүгээр улиралын байдлаар хяналт-шинжилгээ үнэлгээ хийж, үр дүнг тооцон хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаатай холбогдуулан алба хаагчдад зөвлөмж хүргүүллээ.

Цагдаагийн байгууллагаас 2019 онд хяналтад авч, хэрэгжилтийг хангах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, биелэлт, үр дүнг тооцох баримт бичгийн жагсаалтын дагуу тус төвийн үйл ажиллагаанд хамаарах  жагсаалтыг гарган алба хаагчдад хариуцуулж тогтоосон хугацаанд биелэлт үр дүнг тооцон холбогдох нэгжүүдэд хүргүүлж ажиллаа. Тухайлбал: Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулж байх тухай 97 дугаар зарлиг, Засгийн газрын 190 дүгээр тогтоол, ЦЕГ-ын 125 дугаар тушаалын биелэлтийг хангах ажлын хүрээнд Нийслэлийн налайх дүүрэгт “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулах ажлын төлөвлөгөөг баталж, тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасагтай хамтран 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр зохион байгууллаа.

Тус арга хэмжээний хүрээнд тээврийн хэрэгслийн жолоочийн үнэмлэх  солих, нөхөн олгох хүсэлийг хүлээн авч түр зөвшөөрлийг хэвлэн олгох, МУ-ын хилээр галт зэвсэг нэвтрүүлэх, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл хадгалах, зөөвөрлөх аж ахуй нэгжүүдэд мэргэжлийн зөвлөгөө өгсөн.

Мөн Ардын Засгийн газрын 18 дугаар хуралдаанаар Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг “Аливаа гал усны уурын хүчээр явах тэрэг зэргийг БНМАУ-ын хязгаарын дотор хэрхэн хэрэглэхийн түр дүрэм” нэртэй 1925 оны 05 дугаар сарын 22-ны өдөр баталсан өдөрт зориулан Тээврийн цагдаагийн албанаас зохион байгуулсан “Нээлттэй хаалга өдөрлөг”-т оролцож иргэдэд үйлчилж, эрх зүйн зөвлөмж, мэдээ, мэдээллийг хүргэж ажиллаа.

Засгийн газрын 2014 оны 79 дүгээр тогтоол “Цагдаагийн  байгууллагын хөгжлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний холбогдох заалт, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолын холбогдох заалт, 2018 оны “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 258 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний холбогдох заалт,  2017 оны 48 дугаар хуралдааны тэмдэглэлийн 1, 2 дахь заалт, 2018 оны 03 дугаар хуралдааны тэмдэглэлийн II.3 дахь заалт, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 05 дугаар хуралдааны тэмдэглэлийн ХХ.1 дэхь заалтын биелэлтийг тус тус гаргаж холбогдох нэгжүүдэд хүргүүллээ.

Цагдаагийн ерөнхий газрын Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтэст Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагаас 2019 оны соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгуулах саналыг, Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсээс ирүүлсэн Хууль зүй, дотоод хэргийн яамны 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн албан бичигтэй танилцаж, байгууллагаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах чиглэлээр 2018 онд хийсэн онцлог ажил, холбогдох судалгаа,

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав, дэд дарга, цагдаагийн хурандаа З.Дашдаваа нарын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөний үед өгсөн үүргийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны А/46, А/09 дүгээр хамтарсан тушаалаар баталсан “Тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн шалгалт авах журам”-ыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг тус тус баталж хэрэгжилтийг ханган биелэлт, үр дүнг тооцон холбогдох нэгжид хүргүүллээ.

Сар шинийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын “Цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжүүлэн ажилуулах тухай” 2019 оны А/49 дүгээр тушаал, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019.02.01-ний өдрийн албан бичгээр ирүүлсэн үүргийг алба хаагч нарт танилцуулж, баталгаа авч, үүргийн биелэлтийг Цагдаагийн ерөнхий газрын Шуурхай удирдалгын штафт файлаар заасан хугацаанд хүргүүлсэн.

Тайлангийн хугацаанд Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргаас 2, Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаас 10, Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын даргаар батлуулсан төлөвлөгөө 1 нийт 13 ажлын чиглэл, үүрэг, төлөвлөгөө мэдээллийг алба хаагчдад хүргэж холбогдох ажил арга хэмжээг зохион байгуулан биелэлтийг гаргаж хүргүүлсэн.

1.2 Байгууллагын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудал, тушаалын тоо:             Байгууллагын даргын зөвлөлийн 1 дүгээр хуралдааныг зохион байгуулж 2019 онд хэлэлцэх асуудлын жагсаалт, улиралд хэлэлцлэх асуудлаар төлөвлөгөөг тус тус гарган баталж, цаг үеийн тулгамдсан асуудлыг  төлөвлөгөөнд тухай бүр тодотголоор оруулан хэлэлцлээ. Тухайлбал: Алба хаагчдын 2018 оны үр дүнгийн гэрээний биелэлтэд өгсөн оноо, үнэлгээний товчоог танилцуулан баталгаажуулж, төвийн 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцэн баталсан.

Тайлангийн хугацаанд даргын зөвлөлийн ээлжит хуралдааныг 4, ээлжит бус хуралдааныг 2 нийт 6 удаа зохион байгуулж төлөвлөгөөнд тусгагдсан болон цаг үеийн шинжтйэ асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Тухайлбал:

ü  Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн болон олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, гадаад улсын жолоодох эрхийн үнэмлэх захиалах захиалгын хуудасны загварыг ЦБҮАЖ код 705-г шинэчлэн боловсруулж, загварыг журамд тусгах;

ü  Байгууллагын архивын ажлын дүрэм, Баримт бичгийг эмхлэн цэгцэлж, архивт шилжүүлэх ашиглуулах журам, Байгууллагын дэргэдэх ББНШК-ийн дүрэм;

ü  Тус төвөөс 2019 онд хяналтад авч, хэрэгжилтийг хангах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, биелэлт, үр дүнг тооцох баримт бичгийн жагсаалтыг алба хаагчдад хариуцуулах асуудал;

ü  Алба хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд заагдсан ажил арга хэмжээ, үүргийн биелэлийг хэрэгжүүлсэн ажлын үр дүн, цалинг нэмж, хасах;

ü  Мэдээлэл технологи, сүлжээний аюулгүй байдлын талаарх мэдээлэл /2018 онд хийсэн ажлын үр дүн, 2019 онд хэрэгжүүлэх ажил/,

ü  Байгууллагын дотоод аюулгүй байдлын төлөвлөгөөг алба хаагчдад хариуцуулах асуудал;

ü  Албан үүргээ гүйцэтгэж байхдаа гэмтэж бэртсэн, осолд өртөж хохирсон, амь насаа алдсан цагдаагийн алба хаагчдыг судлан бүртгэх, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссийг байгуулах;

ü  “Жолооны үнэмлэх хэвлэх үйл ажиллагааны явц, 2025 онд захиалагдах бэлдэц, дагалдах хор нийлүүлэх тоон судалгаа”,

ü  Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын болон Цагдаагийн байгууллагын 98 жилийн түүхт ойнуудыг тохиолдуулан алба хаагчдыг шагналд тодорхойлох,

Мөн ээлжит бус хуралдаанаар байгууллагын алба хаагчдын албан тушаалын тодорхойлолтыг хэлэлцэн 18 албан тушаалын тодорхойлолтыг боловсруулан Хүний нөөцийн хэлтэст хүргүүллээ.

2019 оны эхний хагас жилийн байдлаар төвийн даргын тушаал 11-г гаргаж хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2014-12-30
Эрэн сурвалжилж байна