/ / Хүний нөөцийн талаар

Хүний нөөцийн талаар

1.3 Хүний нөөцийн талаар: Алба хаагчдын 2018 оны үр дүнгийн гэрээний биелэлтэд өгсөн оноо, үнэлгээг даргын зөвлөлийн 1 дүгээр хуралдаанаар хэлэлцэн баталж, удирдах ажилтан, алба хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах, төрийн албанд шатлан дэвших зарчмыг баримтлах, төрийн албыг улс төрийн нөлөөнөөс ангид байлгахад анхаарч алба хаагчдын 2018 оны ажлын үр дүнг үнэлж, ахлах мэргэжилтэн албан тушаалтаны нөөцөд 2, хэлтсийн даргын нөөцөд 1 алба хаагчийг авахуулах саналыг Хүний нөөцийн хэлтэст хүргүүлсэн.

Байгууллагын үйлчлэгчийн сул орон тоонд ажилтан томилуулах албан бичгийг Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлж 1 алба хаагчийг томилуулсан.

Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа энгийн 3 ажилтанд Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч М.Ганбаатарыг урьж Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулинд заасан хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлага стандарт, галын аюулгүй ажиллагааны талаар зөвлөмж өгч, хэрэгжүүлэн ажиллах талаар баталгаа гаргуулж, Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг танилцууллаа.

Энэ хугацаанд алба хаагчдаас ээлжийн амралт хүссэн 13 хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн.

Цагдаагийн ерөнхий газрын даргын “Ажлын хэсэг байгуулах тухай” 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А//80 дугаар тушаалтай танилцаж байгууллагын “Албан тушаалын тодорхойлолт” боловсруулах ажлыг эхлүүлж 14, шинээр 4 нийт 18 албан тушаалын тодорхойлолт, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны А/106 дугаар тушаалаар Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын чиг үүрэгт иж бүрэн шинжилгээ хийх, дахин хуваарилах, холбогдох санал дүгнэлтийг боловсруулах үүрэг бүхий дэд ажлын хэсгийг байгуулсантай холбоотойгоор байгууллагын чиг үүрэгт шинжилгээ хийж санал дүгнэлтийг боловсруулан ажлын хэсэгт тус тус хүргүүллээ.

Тус төвийн хэвлэгч-мэргэжилтэн, хэвлэгч-техникчийн ажлын байр нь тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн үнэмлэх хэвлэлтээс шалтгаалан хөргөлтийн систем байнгын ажиллагаатай, тасалгааны дулаан хэвийн хэмжээнээс хэт бага, агааржуулалтгүй, хэвлэгч төхөөрөмж /4/ нь өдөрт 2200 орчим үнэмлэх хэвлэх хүчин чадалтай бөгөөд тэдгээрээс ялгарч байгаа хор, дагалдах хэрэгсэлтэй тогтмол харьцаж байгаа нь алба хаагчийн эрүүл мэндийн байдалд сөргөөр нөлөөлөх, ажиллах орчны хувьд хүнд хортой нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгааг харгалзан хөдөлмөрийн хортой нөхцөлд оруулж цалингийн зохих нэмэгдлийг тооцуулан олгуулах, албан тушаалын тодорхойлолтод хөдөлмөрийн хортой нөхцөлд тооцох боломжтой эсэх талаар дүгнэлт гаргуулахаар Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт албан хүсэлт гаргаад байна.

Цагдаагийн албаны тухай хууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаал, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмаар цагдаа, дотоодын цэргийн байгууллага, алба хаагчийг шагналд тодорхойлох, уламжлах, өргөн мэдүүлэх, шагнал олгох харилцааны хүрээнд алба хаагчид цол, шагнал олгуулах, тодорхойлох асуудлыг шийдвэрлүүлж холбогдох хууль, журмыг баримтлан ажиллаж байна.

2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр байгууллагын даргын зөвлөлийн 4 дүгээр хуралдааныг зохион байгуулж Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын болон Цагдаагийн байгууллагын 98 жилийн түүхт ойнуудыг тохиолдуулан алба хаагчдыг шагналд тодорхойлох асуудлыг тус тус хэлэлцэн шийдвэрлэсэн. Тухайлбал: Алба хаагчдын шагналын судалгааг гаргаж,  хугацааны цагдаагийн дэд хурандаа цолоор 1,  “Цагдаагийн ерөнхий газрын хүндэт жуух бичиг”-ээр 2, ”Цагдаагийн ерөнхий газрын спортын алдар тэмдэг”-ээр 1, “Албаны төлөө III медаль”-иар 2 тус тус шагнуулахаар материалыг Хүний нууцийн хэлтэст хүргүүлээд байна.

1.4 Байгууллагын үйл ажиллагаа түүнийг сайжруулах чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээ: Улсын хэмжээнд тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх, жолоодох эрхийн шалгалт авах тогтолцоог шинэчлэх шалгалтын үйл ажиллагааг цахимжуулах, шалгалтын нэгдсэн дүн /тогтоол/-г цахим бүртгэлээс гаргаж байх ажлыг эхлүүлэх ажлын хүрээнд 12 заалт бүхий ажлын чиглэл, зааварчилгаа, тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх сургалтын байгууллагуудын мэдээллийг ирүүлэх ажлын чиглэлийг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын Замын цагдаагийн тасгийн дарга нарт тус тус хүргүүлсэн.

Мөн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс шинээр батлагдсан ЗХХД-ийн шинэ бодлогын хураамжаар шалгалт зохион байгуулахтай холбоотойгоор төв, орон нутгийн Замын цагдаагийн тасгийг цахим системд холбох ажлыг бүрэн хийж шалгалтын явцыг жигдрүүлэх тал дээр зохион байгуулснаар 2019 оны эхний хагас жилийн байдлаар 21 аймаг, 6 сум суурин газар, алслагдсан 2 дүүрэг цахим шалгалтын системд холбогдоод байна.

2019 онд худалдан авах жолоодох эрхийн үнэмлэхний бэлдэц, хор дагалдах хэрэгсэл, 45000 ширхэг түр зөвшөөрөл хэвлэх бэлдэц, хор авах тооцоо судалгааг гарган ЦЕГ-ын СХХ-т хүргүүлж шаардлагатай байгаа бараа материалыг татан авсан.

Тээврийн цагдаагийн албаны 2019 онд баригдах шинэ байрны 1, 3 дугаар давхрын план зурагт төвийн үйл ажиллагааг зохион байгуулах, алба хаагчдын өрөө тасалгааны төлөвлөлтийг тусгаж хүргүүлсэн.

Төрийн албан хэрэгцээний үүрэн холбооны дугаарыг ЦЕГ-ын МТХТөвөөс олгож байгаатай холбогдуулан төвийн алба хаагч нарт 9202, 9212 дугаарын Жи-Мобайл, Скайтел-ийн сүлжээнд үнэгүй ярих дугаар, Цагдаагийн ерөнхий газрын Санхүү аж ахуйн албанаас цагдаагийн бэлэн бус торгуулийн систем /E-Патрол/-ийн тоног төхөөрөмжийн 5 ширхэг олгох хуваарийн дагуу Samsung CoverX маркийн гар утас 3 ширхэг, Samsung таблет 2 ширхэг, Unitel –ийн сим карт 5 ширхэг хүлээн авч алба хаагчидад тус тус хүлээлгэн өгсөн.

Байгууллагын 1976-2017 он хүртэлх үйл ажиллагааны явцад үүссэн байнга, түр, 70 жил хадгалах 3944 ширхэг хадгаламжийн нэгжийг бүртгэлийг 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ЦЕГ-ын ББНШАЗК-ын 06 дугаар хурлаар хэлэлцүүлэн баталгаажуулж, “Байгууллагын архивын үндсэн заавар”, ЦБҮАЖ код 120-т зааснаар Төвийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор “2019 оны Архивын ажлын төлөвлөгөө”, “Архивт баримт бичиг хүлээн авах хуваарь”, “Баримт бичгийг эмхлэх цэгцэлж, архивт шилжүүлэх, хүлээн авах, ашиглуулах журам”, “Байгууллагын архивын ажлын дүрэм”, “ББНШК-ын дүрэм”, Төвийн ББНШК-ыг шинэчлэн байгуулах тухай тушаалыг баталж хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Цагдаагийн ерөнхий газраас Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд үйлчилгээ үзүүлж байгаа ажилтанд тоон гарын үсгийн гэрчилгээ олгох тухай албан бичгийн дагуу Цагдаагийн ерөнхий газрын Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсээс зааварчилгаа авч “Үндэсний Дата төв”-тэй гэрээ байгуулах саналыг хүргүүлсэн. Мөн ажлын хүрээнд Үндэсний дата төвтэй байгуулах гэрээний төслийг бэлтгэн цахим гарын үсэг авч ашиглах алба хаагчдын мэдээллийг Үндэсний Дата Төвд хүргүүлээд байна.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1/561 дугаар албан бичгийн хоёрдугаар хавсралтын дагуу байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээний судалгааг гаргаж, 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр тус газрын мэдээллийн танхим үйлчилгээний танилцуулгыг хийж, үйл ажиллагааг цахимжуулах талаар санал солилцсон.

Тайлангийн хугацаанд Цагдаагийн ерөнхий газрын Захиргаа удирдлагын хэлтэст хандаж алба хаагчдын албан хэрэгцээнд зориулж принтерийн хор, бичгийн цаас, цавуу, үдээс зэрэг бичиг хэрэгслийн хэрэгцээг хуваарийн дагуу хангаж ажиллаа.

Иргэдэд үйлчилгээг хүртээмжтэй, хурдан шуурхай хүргэх зорилгоор “Монгол шуудан” ХК-тай гэрээг шинэчлэн байгуулж, шуудангийн ажилтан нарт сургалт зохион байгуулан, нийслэл, орон нутгийн хэмжээнд иргэд жолоодох эрхийн үнэмлэхний захиалгыг тус байгууллагаар дамжуулан авах боломжийг бүрдүүлээд байна.

“Соёлч байгууллага, алба хаагч” 3 сарын аян зохион байгуулах ажлын төлөвлөгөөг баталж, 2019.04.01-ны өдрөөс 2019.07.01-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулахаар төлөвлөж холбогдох ажил арга хэмжээг явуулж байна.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Нийгмийг аюулаас хамгаалах яамны Тэргүүн дэд сайд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх, уулзалтад Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэх авах хүсэлт нэмэгдэж байгаа тул Бүгд Найрамдах Хятад Ард Улс болон Монгол Улсын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийн талаарх мэдээллийг харилцан солилцох асуудлыг тусгуулахаар саналыг Захиргааны удирдлагын газарт хүргүүлсэн.

Байгууллагын соёл, дэг журмыг сахиулах, ажлын цаг ашиглалт, ажлын бүтээмжийг дээшлүүлэх, дотоод аюулгүй байдлыг хангах зорилгоор үзлэг, шалгалтын удирдамж, төлөвлөгөөг баталж төвийн дарга, төлөвлөлт хариуцсан дэд дарга нар биечлэн төвийн алба хаагчдыг хамруулан  үзлэг, шалгалтыг зохион байгууллаа.

Авилгатай тэмцэх газрын 6 дугаар багаас 2019 оны 01 дүгээр сарын 22-ноос 30-ны өдрүүдэд тус төвд зохион байгуулсан шалгалтын хүрээнд өгөгдсөн үүргийн дагуу тус төвөөс иргэдэд эрүүл мэндийн хуудас төлбөртэй олгож байсан үйл ажиллагааг зогсоож, тус хуудсыг байгууллагын цахим хуудсанд байршуулж иргэд үнэ төлбөргүй татаж авах боломжтой болгосон.

Засгийн газрын “Төрийн үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай” 2019.04.17-ны өдрийн 149 дугаар тогтоолоор Улаанбаатар хот болон орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Нэг цонхны үйлчилгээ”, “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “Үйлчилгээний нэгдсэн төв” болгон өөрчилж, мэдээллийн системийг хөгжүүлэн төрийн мэдээлэл солилцооны “Хур” системд холбохтой холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын Төв архив дээр хэрэгжүүлсэн хурууны хээ таних төхөөрөмж, үйлчилгээний төлбөрийг шууд хийх төлбөрийн пос төхөөмжийг Нийслэлийн техинологийн газартай гэрээ байгуулж нэвтрүүлсэн туршлагыг судалж тус төвийн үйлчилгээний танхим, драгон, дүнжингарав төвийн үйлчилгээний цэгүүдэд хурууны хээ таних төхөөрөмж, үйлчилгээний төлбөрийг шууд хийх төлбөрийн пос төхөөмжийг тавиулахаар нийслэлийн техинологийн газартай гэрээ байгуулахаар гэрээний төслийг боловсруулж, хянауулахаар Цагдаагийн ерөнхий газрын Санхүү аж ахуйн албанд хандаад байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2014-12-30
Эрэн сурвалжилж байна